sonin.mn
Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 31-нийг хүртэл нийтийн тээврийн автобусны чиглэл өөрчлөгдөж, мөн өдрийн турш 500 төгрөгийн тусгай тасалбараар сэлгэн суух боломжтой болсон.
 
Улмаар 500 төгрөгийн тусгай тасалбарыг бүх автобусны буудлууд болон худалаа үйлчилгээний зарим төв гэхчлэн 400 цэг дээр борлуулж байгаа юм. Энэхүү тасалбар нь тухайн өдрөө хүчинтэй бөгөөд хэдэн ч автобус сэлгэн суусан уг тасалбараа үзүүлээд л явах боломжтой.
 
Нийтийн тээврийн хэрэгслүүд богино эргэлт хийж, заримын чиглэл уртассан байгаа. Тухайлбал,
 
• Баруунаас зүүн буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл 80 автобус хоёр минутын зайтай,
 
• Хойноосоо урд чиглэлд буюу Сэлбийн амнаас Зайсан хүртэл 40 автобус гурван минутын зайтай,
 
• Чингэлтэйгээс ТЭЦ-3 хүртэл 30 автобус долоон минутын зайтай,
 
• Нисэхээс Дүнжингарав хүртэл 20 автобус найман минутын зайтай явж байгаа юм.

1ee7d7d4a894e0c4big
1ee7d7d4a894e0c4big
1ee7d7d4a894e0c4big
1ee7d7d4a894e0c4big