sonin.mn

1945 оны намар Холбооны гүрнүүдээс Японы эсрэг явуулсан дайн ялалтаар дууссан билээ. Япончуудын дорно дахинд түрэмгийлэн эзлэх дайныг санаачилсан, өдөөсөн, удирдсан японы цэргийн болон улс төрийн эрхэтнүүдийг олон улсын цэргийн шүүхэд шилжүүлжээ. Олон улсын шүүх тэдгээр гэмт хэрэгтнүүдийг 1948 онд Токио хотноо шүүж шийдвэрлэсэн байна.

БНМАУ-ын Засгийн газраас Олон улсын шүүхийн үйл ажиллагаанд оролцох өөрийн улсын гэрчээр 1939-1945 онд эх орныхоо хил дээр японы түрэмгийлэгчидтэй баатарлагаар тэмцэж явсаи Тамсагийн отрядын дарга хошууч П.Чогдонг томилон оролцуулжээ. Энэ тухай П.Чогдон баатар ийнхүү дурсан ярьж байлаа.

"Намайг 1947 оны аравдугаар сард маршал Х.Чойбалсан гэнэт дуудаж "Нам улсын чухал даалгаврыг биелүүлэх үүрэг өгч байна. Энэ даалгавар бол олон улсын хэмжээнд БНМАУ-ыг төлөөлөх том үүрэг шүү. Маргааш Москвад очиж Зөвлөлтийн нөхөдтэй хамт бэлтгэлээ хий. ЗХУ-аас явах хүмүүстэйгээ сайн танилцаж тэднээс тодорхой тусламж ав. Залуу зан битгий гарга. Төлөв буурьтай байгаарай. Архи уух явдал тохиолдож магад, хэтэрхий ууж болохгүй" гэсэн товчхон үүрэг өгч билээ.

Эх орныхоо энэ үүргийг биелүүлэхээр 1947 оны аравдугаар сарын 26-нд Улаанбаатараас Дуглас гэдэг суудлын онгоцонд сууж Краснярск, Свердловск хотуудад нэг нэг хонож 28-нд Москва орж 29-нөөс уг ажлын бэлтгэлд орж хоёр cap шахам бэлтгэл хийж дипломат ажпын анхны мэдэгдэхүун, олон улсын шүүхэд мэдүүлэг өгөх журам, цэргийн хичээл заалгаж зохих мэдэгдэхүүнтэй болоод 1947 оны арванхоёрдугаар сарын аравдаар Москвагаас галт тэргээр гарч 12 хоногдээрээ Владивосток орж тэндээсээ усан онгоцоор явах гэж найм хоног саатаад арванхоёрдугаар сарын 31-нд Зөвлөлтийн Баррикад гэдэгтом хөлөг онгоцоор япон далайд орж дөрөв хоног аялж, Токиод 30 км ойртож очиход Америкийн цэргийн олон жижиг онгоц тойрч бүслэн усан буудалд очиход буух зөвшөөрөл өгөхгүй хэдэн цаг хүлээлгэж байв.

Биднийг Зөвлөлтийн шүүхийн орлогч яллагчаар ажиллаж байсан Лев Николавич Смирнов /одоо СССР-ийн Дээд шүүхийн дарга/ маш дотно хүлээн авсан юм. Очсоноос хойш олон улсын шүүхийн хуралд монголоос гэрчлэгчээр хүн оруулахгүй гэх эсвэл еөрсдөөсөө монгол хэлмэрч авна гэх мэтээр олон талын шахалт хавчилт үзүүлсэн боловч эцэст нь зөвлөлтийн төлөөлөгчдийн дэмжлэг, идэвхтэй ажиллагааны үрээр хуралд оролцох болсон юм.

Японы харгис цэргийн гэмт хэрэгтнүүдийн хэргийг шүүх олон улсын шүүх хурлын бүрэлдэхүүнд ЗХУ, АНУ, Франц, Хятад, Энэтхэг, Филиппин, Индонези, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг 11 орон оролцсон. Олон улсын шүүх хурлын ерөнхий шүүгч нь Австралийн Вильям Үэбб гэдэг хүн байлаа. Мөн тус улс тус бүрдээ шүүхийн даргатай байлаа.

Хурал японы 2000 хүний суудалтай хурлын зааланд болж, заалны гол суудалд суусан ерөнхий шүүгчийн урд том хэнгэрэг байх бөгөөд тэр нь цагаан, хар хоёр дохиуртай, цагаан дохиураар хэнгэргийг цохивол ярьж буй хүний яриаг үргэлжлүүлэн сонсоно гэсэн дохио. Хар дохиураар цохивол үг хэлж буй хүний үгийг хүлээж авахгүй гэсэн утгатай байлаа.

Монголын гэрч төлөөлөгчийг 1948 оны гуравдугаар сарын 11 -нд үг хэлэх зөвшөөрөл олгосны дагуу үг хэлэхээр индэр очиход БНМАУ-ын далбааг тавьсан маш олон зурагчин зураг авч, хурлын заал пиг дүүрэн хүнтэй байсан. Тэгэхэд би орчуулгатай хоёр цаг ярьж билээ. Яриаг н.Илан орос хэл дээр орчуулж, англи, япон хоёр хэл дээр нэвтрүүлсэн юм.

Миний үгийн гол утга санаа нь Япон 1927 оноос эхлэн БНМАУ-ыг түрэмгийлэн эзлэх төлөвлөгөө боловсруулж, 1936-1937 оноос манай улсын хил хязгаарт халдан довтолж, Халхын сүм, Улаанхудаг зэрэг газраар түрэмгийлэл үйлдэж байсныг баримтаар нотлон ярьсны дээр 1939 онд манай улсын эсрэг зарлаж мэдэгдэлгүй довтлон халдаж Халх голын районд дайн өдөөсөн, энэ дайнаас манай улсын хөгжилд учруулсан саад хохирлыг баримтаар нотлон хэлсэн билээ.

Хурлын ажлын хоёр дахь өдрийн эцэст ерөнхий шүүгч Вильян Үэбб цагаан дохиураар хэнгэрэг цохиж БНМАУ-ын гэрчийн хэлсэн үг, мэдүүлэг нь олон улсын шүүхийн хурлын материалд үнэтэй хувь нэмэр болж үлдэнэ гэж дүгнэснээр манай гэрч мэдүүлгийн ажил дуусч билээ.

Олон улсын шүүхээр яллагдахаар баригдаж ирсэн японы ерөнхий сайд Тоузио, генерал Араки Того зэрэг 28 хүнээс нэг нь галзуурч, нэг нь үхэж үлдсэн 26 этгээдийг шүүж гол хэдэн хүнийг цаазаар, заримыг нь насаар нь хорих ял ноогдуулсан билээ" хэмээн өгүүлж билээ.

Бэлтгэл хурандаа Г.Хүүжий

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин