sonin.mn
Иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил энэ сарын нэгний өдрөөс эхэлж, 15-ны өдөр дүнгээ гаргаад байна. Нийслэлээс зохион байгуулсан энэхүү ажил эхнээсээ хэл ам дагуулж эхэллээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Нийслэлийн иргэдэд газар олголт юу гээч холион бантан болоод байна аа?” хэмээн жиргэжээ.
 
Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх хүсэлтээ цахим хэлбэрээр өгсөн иргэд өнгөрсөн баасан гарагаас өнөөдрийг хүртэл газар утсандаа ямар мессеж ирэхийг хүлээж суугаа. Гэвч баярлуулахаасаа сэтгэлийг нь гонсойлгосон хариу олон хүнд ирсэн.
 
Түүчнлэн газар өмчлөх өргөдөл өгөөд сонгогдсон иргэд дотор гадаад хүний нэр явж байсан нь “Цахимаар иргэддээ газар өмчлүүлэх ажил” найдвартай эсэхэд эргэлзэхэд хүргээд байна.
 
Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим бүртгэлд нийтдээ 281'440 иргэн хандсанаас 14'954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодрууллаа. 
 
• Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн 
 
• Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4'169 иргэн 
 
• Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн 
 
• Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7'504 иргэн
 
• Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1'484 иргэн тус тус сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон юм. 
 
Гэвч газар өмчлөх эрхтэй эдгээр иргэд нь ямар хүмүүс байна вэ гэдэг нь “НО”-той байна. Цахмаар газар өмчлүүлэх нь үнэхээр шударга шалгаруулалт байж чадах уу?
 
Түүнчлэн сонгогдсон иргэдийг бичиг баримтаа 10-хан хоногийн дотор бүрдүүлж өг гэсэн шаардлагыг тавиад байгаа бөгөөд энэ хугацаанд амжихгүй бол “Хохь” нь гэдэг нь болох гээд байна. 
 
Ер нь төр захиргааны зүгээс иргэдрүүгээ чиглэсэн ажлыг хаан боогдуулсан байдлаар явуулдаг болжээ. Тиймээс иргэд рүүгээ чиглэсэн ажил явуулж байгаа бол явуулсан шиг явуулдаг болмоорсон доо.
 
Ч.Амундарь
Эх сурвалж: "new.mn"