sonin.mn

Си Жинпин, В.Путин нарын айлчлал ба ШХАБ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх есдүгээр сарын 11-12-нд Тажикистанд айлчилна гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжаас "Asia-Plus" агентлаг эш татан мэдээллээ. Ирэх есдүгээр сарын 11-12-нд Тажикистаны нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд Ц.Элбэгдорж энэ уулзалтад оролцохоор тус улсыг зорих аж.

Тажикистаны Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үөэр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзаж, хэлэлцэхээр төлөвлөжээ. Жил бүр уламжлал болон зохиогддог ШХАБ-ын 14 дэх удаагийн энэ дээд хэмжээний уулзалтын үөэр Монгол Улсыг жинхэлж магадгүй талаар гадны ч тэр дотны ч тэр улстөр судлаачид мэдэгдсэн.

Учир нь Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон болох хүсэлтээ энэ байгууллагын тэргүүлэгч хоёр орон Хятад, ОХУ-д илэрхийлсэн. Энэ дагуу хоёр хөрш арван жил ажиглагчийн статустай явж, басхүү энэ байгууллагын төлөө үнэнчээр зүтгэсэн Монгол Улсын энэ асуудлыг нааштай шийдэхээ мэдэгдэж, ирэх дээд хэмжээний уулзалтын үеэр жинхлэх боломжтой гэсэн.

Угтаа бол Монгол Улс нэг байгууллагад "ажилчин"-аар орох гэж арван жил дадлага хийсэн гэсэн үг. Харин ажил олгогч хоёр эрхэм болох хятад, орос хүн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хийж бүтээсэн зүйл болон ирээдүйд юу хийхийг нь хэлэлцсэний дүнд манай орныг жинхэлж, бүрэн эрхт гишүүнээ болгоно. Нөгөөтэйгүүр энэ хоёр эрхэм манай оронд айлчилж байгаа нь дээрх асуудал бараг шийдэгдлээ гэсэн үг.

Хятад, ОХУ-ын төрийн тэргүүн нар манай оронд бараг зэрэг шахуу айлчлахаар болсон нь Монгол Улсад талтай, нааштай хандаж байгаагийн илрэл. Тэгэхээр энэ хоёр айлчлалын дараа болох ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Си Жинпин болон Владимир Путинтай ойрын хугацаанд хийх хоёр дахь уулзалт ба манай гурван орны төрийн тэргүүн нарын хамтдаа уулзах чухал мөч.

Тэгэхээр энэ уулзалт дээр Монгол Улсыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх болов уу. Нөгөө талаас Си Жинпин, В.Путин нар Улаанбаатарт айлчлах үеэрээ Монгол Улсыг хэр нааштай хандаж байгаа болон байгуулсан гэрээнээс хамаарч ШХАБ-ын ирээдүйд Монгол хэмээх бүрэн эрхт гишүүн байх уу, үгүй юу гэдгээ шийдэх нь гарцаагүй.

Тажикистан, Хятадын харилцаа ба Монголын ажиглалт
Хэдийгээр ирэх сарын 11-12-нд болох Душанбегийн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикистаныг зорихоор болсон ч тус улсын эрх баригчид Хятадаас зээлсэн өрөндөө багагүй хэмжээний газар нутгаа өгсөн тухай мэдээлэл цацагдсаны дараа Тажикистанд айлчлах тухай мэдээлэл гарсан нь нэгийг бодогдуулахад хүргэв.

Учир нь Тажикистаны хувь заяаг Монгол давтах боломжтойг олон зүйл харуулж байгаа. Тажикистаны хувьд нэг орноос хараат болж гадаад өрийнхөө бараг тал орчим хувийг дан ганц Хятадаас авсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд энэ тухай анхааруулж байсан Тажикистан Хятадаас хөнгөлөлттэй зээл авч, буруу зарцуулсаар төлж дийлэхгүй өрөнд унасан.

Тэгвэл энэ байдал манайхтай бараг адилхан байгаа нь нууц биш. "Чингис" бонд, "Самурай" бонд гэх нэрийн дор олон зуун сая ам.доллар авч, дахин "Нийслэл" бонд гэж гаргахаар чармайж байна. Энэ их хэмжээний мөнгөөр баялаг бүтээж, эргүүлээд мөнгө босгож зээлээ төлж чадахгүй нь тодорхой агаад уул уурхайн баялаг, тэр дундаа нүүрсний экспортоос төлөхөөр тооцоолж байна.

Харин манай нүүрсний гол худалдан авагч Хятад нүүрсний импортын хэмжээгээ бууруулж, Монголын нүүрсийг хог шороо болгож эхэлсэн. Монголын нүүрсний чанар муу дээр боловсруулж коксжуулахгүй түүхийгээр нь гаргадаг. Хятадын тал Монголын нүүрсний чанараа сайжруулахыг анхааруулж, дотоод дахь нүүрсний хэрэглээгээ бууруулж, нүүрсний орд газруудын ашиглалтаа дээшлүүлсэн. Тэгэхээр манайд бараг боломж байхгүй болсон.

Өөрөөр хэлбэл, төлж дийлэхгүй өрөнд унаж газар нутгаа алдах аюул нүүрлэхэд ойрхон байна. Нөгөө талаас "Самурай" бонд нэрийн дор ганц улс буюу Японоос олон зуун сая ам.доллар зээлж, дахин зээлэхээр төлөвлөж байна. Ямартай ч муу амлалтаа гэхгүй бол хэд хэдэн орны геополитикийн судлаачид Монгол Улс газар нутгаасаа алдахад хүрвэл Хятад, Япон мэтийн улсууд Монгол Улсын өмнө эүг буюу говийг авах магадлалтай гэснийг дуулгахад даанч харамсалтай.

Судлаачдын хэлснээр Монголын өмнө зүг байгалийн баялгаар арвин, хүн бага суурьшсан, засаг захиргааны төв Улаанбаатар болон бусад хотуудаас хол байдал нь гадныны нүдийг унагаж байгаа аж. Тажикистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон бөгөөд уг байгууллагын тэргүүлэгч орон Хятадад зээлсэн өрөндөө газар нутгаа өгөхөд ШХАБ-д хамтарч буй байдал нөлөөлөхгүй нь ойлгомжтой боллоо.

Тажикистан Монголтой адил Хятадтай хил залгаж, хөршилдөг. Мөн Монголтой адил ОХУ-тай найрсаг харилцдаг ч Хятадын бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтаас хараат болсон. Тажикистаны хувьд Хятадаас эээлсэн өрөндөө анхлан 1000 км хавтгай дөрвөлжин газар нутаг өгөхөөр тогтсон ч Бээжингийн тал ахиулсаар 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутаг Тажикистанаас салгасан.

Уг газар нь Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг Горно-Бадахшан хэмээх зүүн өмнө зүгийн уулархаг, байгалийн баялагтай, хүн ам цөөн бүс нутаг. Элс, хангай хоёрын зөрүүг эс тооцвол манайхаар бол говь. Тажикистан Хятадад олон тэрбум ам.долларын өртэй, хараат эдийн засагтайн дээр Горно-Бадахшаны хил орчмын алтаар баялаг газар нутгийг Хятадын иргэдэд алдаж, үүнээсээ болоод олон жил хилийн бүсийн асуудлаар маргалдсан.

Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгож хилийн бүсийг багтаагаад газар нутгаа өгсөн. Ингэснээр Хятад улс хилээ Тажикистан руу 20 гаруй км-ийн өргөнөөр сунгаж, хил дээр шахуу оршдог Мургаб хэмээх алтны нөөцөөр баялаг хотыг авсан.

Тажикистан энэ хот болон өөрийн газар нутгийн төлөө Хятадтай маргаж иржээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Тажикистаны Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийх үөэрээ энэ талаар лавлаж магадгүй юм.

Ямартай ч, ШХАБ-д элсэх асуудал Тажикистаны хувь заяаг давтах байдлын эхлэл болж магадгүй. Тэгвэл Тажикистаны Засгийн газрын эх сурвалж Душанбед болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үөэр Монголоос гадна Иран, Пакистаны жинхэлж магадгүй талаар дуулгажээ. ШХАБ Монголоос гадна Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан гэсэн дөрвөн ажиглагч оронтой бөгөөд бүгд Монголоос дутахааргүй олон жил ийм статустай явж ирсэн.

Тиймээс бүгдийг нь жинхэлж магадгүй талаар бичиж байсан. Харин "БРИКС"-ын гишүүн Энэтхэг болон Афганистанд энэ удаад бүрэн эрх олгохгүй бололтой. Иран, Пакистаны хувьд энэ удаагийн уулзалтыг ахалж оролцох бөгөөд Ираны Ерөнхийлөгч Хассан Рухони, Пакистаны Ерөнхий сайд Дунг Шариф уулзалтыг удирдах аж.

Тиймээс энэ завшааныг тохиолдуулан дээрх хоёр орныг жинхлэх бололтой. Нөгөө талаас Европын холбоо болон барууны холбоотнуудын хориг арга хэмжээнээс шалтгаалж Ирантай газрын тосны салбар томоохон гэрээ байгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон ОХУ Тегераны эрх баригчдад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр бэлэг барьж магадгүй.

Хэрвээ энэ удаагийн уулзалт дээр Монгол, Иран, Пакистаныг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхгүй бол Монгол Улс 2015 онд ОХУ-д болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр бүрэн эрхт гишүүн болох нь бараг ойлгомжтой гэж олон улсын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Душанбегийн уулзалтад Монгол, ОХУ, Хятад, Тажикистан, Ираны төр болон Пакистаны Засгийн газрын тэргүүнээс гадна Казахстаны Ерөнхийлөгч, Нурсультан Назарбаев, Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбек Атам-баев, Узбөкистаны Ерөнхийлөгч Ислам Каримов оролцоно.

Харин энэ уулзалтад оролцох далимд эдгээр орноос Хятад, Иран, Киргизстаны төрийн тэргүүн Тажикистанд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.  Өөрөөр хэлбэл, Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин энэ завшааныг ашиглан Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой Горно-Бадахшаны газар нутгийн асуудлаар хэлэлцэх гэж байна.

Э.Төгсжаргал

Эх сурвалж: