sonin.mn
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг.
 
Харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.
 
 Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
 
Хүндэтгэлийн оршуулгыг газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дууссан төдийгүй оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд олон тооны айл өрх сууршиж байгаа юм байна.
 
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тус оршуудыг газрын тусгай хамгаалалтын бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болголоо.
 
Мөн  оршуулгын газрын ашиглалт дууссан тул хааж, арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах зорилгоор шашны байгууллагын оролцоо, иргэдийн дэмжлэгтэйгээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.
 
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох урьдчилсан зураг төслийг боловсруулах юм   гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ