sonin.mn

Монгол улсын дотоод хэрэгт ЗХУ хэд хэдэн удаа гар дүрж байжээ. Эхнийх нь 1921 онд Цагаан цэргийг хөөх гэж цэрэглэн орж ирээд Богдын хүрээнд цэргээ байрлуулж, Коммунизмыг экспортлох ажилгааг эхлүүлсэн байна.

Ингээд өөрсдийн гар хөл бологчидыг буриад Монголчууд болон халх Монголчууд дотроос тодруулж, Монголын төрийг хутган үймүүлж, алж хядан улаан терриор үйлдэж, 1924 онд өөрсдийн хүссэнээ биелүүлжээ. Энэ цаг үеээс л үнэндээ Оросууд Монголын төрийг удирдаж байжээ.

1936-оны үед Япон улс Манжуурыг эзлэн Манж улсыг байгуулсанаар ЗХУ нь сандран Японы тэлэлтийг зогсоох гэж хичээх болжээ. Энэ үед Монголчууд хэдийгээр ЗХУ-ын хяналт дор байсан ч Манж улстай хэлэлцээр хийж диполмат харилцаа тогтоохыг оролдож байв.

Иймээс ЗХУ нь Монголын төр засгийг удирдаж байсан бүрэлдхүүнийг алж хядан, хэлмэгдүүлэх замаар сольжээ. Мөн ард иргэдийн дотор байсан Японы талыг дэмжиж мэднэ гэж үзсэн лам нарыг ч устгажээ. Ингээд Монголд цэргээ оруулан Японы тэлэлтийг зогсоох гэж 1939 онд дайтсан байна.

1960-аад онд ЗХУ ба Хятадын харилцаа муудаж дайтах хэмжээнд хүрчээ. Энэ үед ЗХУ дахин өөрийн дуулгавартай зарц болсон Монгол улсын дотоод хэрэгт оролцон Төр засгийн удирдлагат байсан хүмүүс дотроос Хятад ба Оростой хоёулантай нь тэгш харьцах ёстой гэсэн байр суурьтай, мөн Оросыг аялдан дагадагүй хүмүүсийг нэгжин илрүүлжээ.

Цаг үеийн байдал нь арай зөөлөрсөн тул тэднийг арай алсангүй. Төр засгийн эрхнээс зайлуулж цөлжээ. Ингээд мөн л Цэрэгээ оруулж ирсэн байна. Энэ бүхнээс дүгнэхэд: Олон улсын байдал хүндэрч, Монгол улсын байрлалын Стратегийн ач холбогдол өсвөл ОХУ нь дахиад л Монголын дотоод хэрэгт оролцох болно.

Одоо нэгэнт Украйнаас болж ОХУ нь АНУ, НАТО-той сөргөлдөж байна. Мөн цаг үеийн байдал өөрчлөгдөж, ОХУ ба Хятад улсууд нь нэг тал болжээ.
Ойрын үеээс тэд Монгол улсыг ШХАБ гэдэг цэрэг эдийн засгийн байгууллагатаа оруулахыг хичээж байна. Энэ ч яахав нүдэндээр ил болж байгаа үйл ажилгаанууд юм.

Монгол улс нь ОХУ ба Хятадын дуулгавартай хамтрагч болохгүй бол тэд яах бол. Парламент нь Монгол улсын төрийн дээд эрхийг барьдаг байгууллага билээ.
Тиймээс УИХ-ын сонгуульд өөрсдийн талыг дэмжигчидийг ялуулах, Тэгээд тэднээр хүссэнээ хийлгэж байхыг санаархах нь бараг ойлгомжтой байна.

Иймээс Монголчууд бид Одооноос Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хууль мэтийг хуулиудаа шинэчлэн батлахдаа сонгуульд оролцогч хувь хүн ба намууд гадаад улсаас санхүүжилт авах, зөвлөгч зааварлагч, мэргэжилтэн урих зэргийг нь хаах хэрэгтэй юм.

Ингэхгүй бол тэд Монгол улсын сонгуулийг холион бантан болгож мэднэ шүү. 2004-онд МАН-ы дарга Н.Энхбаярт ОХУ-аас уригдан ирсэн зөвлөхүүд зөвөлгөө өгч байлаа. 2008-оны сонгуулиар МАН-ы дарга С.Баярын урилгаар ОХУ-аас сонгуулийн зөвлөхүүдийн баг ирж зөвлөж байсан болно. Үр дүн нь юу болж дууслаа даа санаж л байгаа биз дээ.

Г.Баян