sonin.mn

“Утасны анд” энэ удаад “Fire” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Даваадалайтай холбогдлоо.  

-Сайн байна уу. “Утасны анд” байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-За баярлалаа. Чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.

-Ингэхэд “Fire” хамтлагийнхан юу амжуулж энэ зуныг өнгөрөөж байна вэ. Та бүхнийг “PLAYTIME” наадам дээр олж харсангүй?

-Манай хамтлаг гурав дахь удаагийн “PLAYTIME” наадмыг өнжиж байгаа. Харин одоо хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх гээд хөлгийн жолоо залж явна.

-Хаашаа тэр вэ?            

-Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймагт тоглолтоо хийчихээд, өнөөдрөөс Сүхбаатар аймагт уран бүтээлээ туурвихаар наран ургах зүгийг зорьж байна.Тэндээсээ Дорноговь, Архангай аймгуудад аялан тоглолт маань үргэлжлэх юм. Ийм л мэдээтэй байна даа.  

-“PLAYTIME”-д яагаад ороцсонгүй вэ?

-Энэ зун шинэ цомгийн ажилдаа орчихсон завгүй, дээр нь “PLAYTIME” наадмын зохион байгуулалт тааруу байдаг нь нөлөөлсөн. Манай хамтлаг 2-3 жилийн өмнөөс л тус наадамд оролцохгүй байгаа шүү дээ.

-Шинэ цомог гэснээс түүндээ нэр өгсөн үү. Сонирхож болох уу?

-Одоогоор нэр өгч амжаагүй л байна. 20 дуунаас бүрдсэн хоёр цомгийн ажил маань хараахан дуусаагүй байгаа л даа. Удахгүй сонсогч фенүүддээ шинэ бүхнээр бэлэг барина аа.

Э.Одонтуяа

Эх сурвалж: