sonin.mn

ОХУ. /Russiafocus/. ОХУ-д АНУ нэмж хориг арга хэмжээ авахаа зарласнаас хойш Орост үйлдвэрлэсэн "Калашников" автомат бууны эрэлт АНУ-д нэмэгдсэн байна.

Энэ нь Орост авсан хориг арга хэмжээний дараа АНУ-д Орос бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлтэй холбоотой аж. Нэмж хориг арга хэмжээ авах заалтад "Калашников" бууны импортыг хорьсон. Харин дотоод дахь "Калашников" бууны худалдаа өмнөхийн адил чөлөөтэй зөвшөөрөгдөх юм.

Тиймээс америкчууд удахгүй "Калашников" бууны үнэ огцом өсөж, улмаар уг төрлийн бууг худалдан авах боломжгүй болохоос сэргийлэн зах зээл дэх бууны эрэлтийг нэмэгдүүлж байгаа аж.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агетлаг