Манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:
•Өнөөдөр Монгол Улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макро бүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд, боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.
•Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.
•ДНБ нь 2011 онд «өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн» гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг.
•Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.
•Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулснаар эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай, хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь/, арилжааны банкны зээлийн хүү 16-18 хувь, хугацаа нь 3-12 cap байгаа.
•Боловсрол, эрүүл мэндийн гогтолцоо гаднын элдэв туршилт явуулганд өртсөнөөс бүрэн гажуудал, хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын полнтехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэддэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэддэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг мөн.
•Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас болон тогтмол өсч байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцлийг улам бүрдүүлж байна.
•Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаснаар Монголд санхүүгийн асар том хөөс бүрэлдэж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.
Дүгнэлт:
•Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд оржээ.
•Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
•Дотоод нийгэм-улстерийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
•Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
•Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид горьдож хүлээж байгаа.
•Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх магадлал өндөр байгаа гэж үзэж байгаа миний дараахь товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.
«Эдийн засгийг алах» гэж юу гэсэн вэ ?
•Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүй байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м.
•Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задлаж эвдэн бусниулдаг. Хувьчлал, бүх унийг либералчлах урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцалийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулна. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг. Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.
•Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалттай систем болгодог. Энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог. Энэ байдал нь хөгжлийг урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй «хөвөгч» байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол тогрегийн эдийн засаг уруухи нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа.
Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. «Одоо зөвхөн ийм л арга зам байдаг» хэмээн манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.
•Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшхи урсгалыг чөлөөтэй болгодог байна. Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чолөөтэй нэвтэрснээр дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсч, өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмжхэн хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагааявуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэдэг тодийгүй багахаан татвараа ч олигтой төлдөггүй аж. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байна.
•"Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох" гэсэн нэрийн доор ард түмнийг өмчөөс салгахын зэрэгцээ төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг. Энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигг үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь хүчтэй далд дензуртэй байгааг aiixaapax ёстой.
•Бүх сургалт боловсролыг нь либеральчилснаар энэ нь хагас дутуу мэддэгийн хэлтэрхийнүүд, дэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь «чанаж» боловсруулж байна. Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын «зөвлөхүүд», дотоодын эрх баригчдын амлалт, ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүсийг энэ ядуу зүдүү байдлынхаа цаад учир шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм хүмүүсийн эхний нэгэн үе нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.
•Элдвийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд оруулдаг аж. Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож, хууль болгож авсан байдаг. Одоо «ийм хуулиуд доор нь амьдарцгаа» гэж байна.
•Үндэстний баялагийг нь гадагш нь зөөх дэд бүтцээ өөрсдөд нь зээлсэн мөнгөөр нь хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх элдэв сонин нэртэй төслүүд, «бүтцийн өөрчлөлтийн төслүүд» гэсэн хоёрдмол даад далд утгатайгаар нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зээлээр шахдаг байна.
•Ашиг тусаа өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд авахуулж ялангуяа байгалийн баялагийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг нь гадагш нь урсгах үүд хаалгыг нээдэг. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг байна. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.
•Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй эд байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн дэлүү хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж шахаж борлуулж байх зах зээлээ болгон хувиргаж авдаг аж. Энэ бол мөнхийн ядуурлын гол цаад шалтгаан юм. Тэд 200-400 жил колоничлосон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.
•Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэн ялзран задарснаас энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог юм байна. Ийм гашуун түүх олон улс орныг дайран гарсан бөгөөд хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийг цаад шалтгаан энэ юм.
•Үүнийг л "эдийн засгийг алах" гэдэг бөлгөө. Харин энэ бүхний хариуд зөвхөн хоосон үл гүйцэлдэх үзэл суртал л хойно нь үлдэж хоцордог.
•Барууны улс орнуудад даяаршил, хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засаг, либералчлал байсан учраас имй тансаг хэрэглээтэй баян амьдардаг болсон юм биш ээ. Харин бусад улс орны эдийн засгийг "алж", хүн хүчний баялаг, түүхий эдийг нь хямд авч байдаг нь шийдвэрлэх ач холбогдолтой ажээ.
Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялагийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:
•Эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдэвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг
•Иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болсноор ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог
•Боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй аж. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.
•Ийм замаар улс орны хөгжин цэцэглэх бүү хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.
•Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөл нь боловсрол, сургалт нь чанаржиж, шикжлэх ухаан, судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа юм.
•Иймээс тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг.
•Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм.
Гарах арга зам , гарц:
•Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдлүүдийг гүнзгийрүүлэн нэг бүрчлэн судалснаар үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдлүүдийг таслан зогсоох
•Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл суртачжилгүйгээр даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
•Гадны элдэвийн явуулга төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, төсөл, хөтөлбөр нэг бүр дээр үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.
•Улстөрчид улс орныг элдвийн үр ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачихаад яваад өгдөг энэ либерал эрхзүй "хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг» энэ цоорхойг бөглөснөөр тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байсаар л байна.
•Гадаад өрийнхөө хэмжээг байнга мэдээлж, ард түмний хатуу хяналтад байлгах ёстой. Харин өнөөдөр Монголбанкны сайтнаас энэ чухал үзүүлэлтийг нуусан байгаа!?? Ер нь өнөөгийн эрх баригчид жинхэнэ хууль ёсны эзэд нь болох Монголын ард түмнээс нууж хийж байгаа уршигт балгаа «төрийн нууц» гэж «зориуд эндүүрдэг» байдал газар аваад байна. Харин гадаадын түншүүдэд энэ нь ихэнх тохиолдолд аль эрт ил тодорхой байдаг аж.
Эдийн засгийг алах нь өнөөгийн бидний аж амьдрал ба ирээдүй хойч үеүдийн маань амьдралыг алж байгаа гэсэн үг юм!
Эдийн засаг-улс төр судлаач Х.Болорболд
Эх сурвалж: "Монцамэ"
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
энэ төрийг цэвэрлэх юмсан. нэг алуурчныг нөгөө алурчнаар солисоор байтал бид туйлдаж гүйцлээ. эрхэм түмэх олон минь төрийн эрхийг авах ганц боломж сонгуулийг талцсан олигархуудын төлөө биш өөрсдийнхөө төлөө өгцгөөе гэж уриалмаар байна. хүн чанаргүй гадаад боловсролтонгуудаар удирдуулах нь буруу гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулаа шүү дээ. монгол ёс суртахуун, монгол ур ухаан, монгол боловсрол хэрэгтэй байна.юун кембрижийн боловсрол тэрүүгээр яах юм бэ? гадаадад оюутан болохоос илүү юм зөндөө байна шүү дээ. монголчуудын уураг тархийг мяалж гадны маанаг удаан заах аргаар монгол хүүхдүүдийг үхүүлмээргүй байна шүү дээ. зөв ёс суртахуунтай зөв оюун бодолтой хүмүүс ээ ард түмнээ манлайлаач гэж уриалмаар байна.төр болж тоглосон хулгайч нараас салмаар байна. ард түмэн минь өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө шахаж шаардаж амьдаръяа. алийн болгон хүлцэнгүй хүлээж суух вэ? шаарнуудыг шахаж зайлуулъяаа.
энэ хүн америкаас хүнсээ онгоцоор авчруулдаг гэсэн шүү
Тэгвэл биеийн бүх молекул нь америк молекул болдог байх даа. Ард түмэн бид эрээнээс зөөсөн хүнс идсээр байгаад бид нарын биеийн бүх молекул хужаа молекул болсон байх даа.
дарга нар даварсан хар төрийн бөөснүүд адгийн төрөлд арилжаасай ахиад бүү үзэгдээсэй өөхөн гүзээ өгөр толгой өмхий бөгснүүд үүнийг та нар сонс.үглэж байгаа минь таалагдахгүй. учир нь гэвэл та нарыг би магтахгүй. хийсэн муу үйлийг чинь ард түмэн мартахгүй.илэн далангүй хэлье.ичиж сонс. буян болно.өлөн ходоодны өнгөр нь арилаад хоол нь тогтохоо байчихын.өдөр шөнөгүй бусдыг цөлмөөд хормын төдийд баяжихын.түүний дотор цадахын хаагуур, зовлонгүй нэг мөр залгина.түмэн олон чадахын хаагуур зоргоороо бэдчин ядна.луйврын мөнгөөр хайр найргүй, энд тэндгүй шоу цацна. гуйврын мөнгөнд хаа сайгүй, элэг нэгтүүд минь шанална.эндээ л гэхэд бидний хамууд намнуулна, боодол мөнгөнд.эцэслэхгүй ээ цаашаа хамрагдана, морьтой малчид.зүс мэдэхгүй зөрүүд даргын нэрийг гаргана. төрийн наадамд.бөхчүүд нь худлаа унана. бүгд л мэднэ, цүнхтэй мөнгөнд.бүхнийг наймаалж, утгыг нь алдуулж, цөхөрсөн ардыг тэмцэлд дуудна.тэмцэнгүүт нь шоронд хорино.заримыг ньбуудан хорооно. заримынх нь аманд доллар чихнэ.дотоодын хэргийг ингэж шийднэ. гэвч тэмцэл үүгээр дуусахгүй ээ.хялбар замаар цадахыг хүссэн өлөн банди нар хурал зарлана.уйлах нь халаг илтгэл тавина. харин цаана нь ноёдын ноход үйл явдалд үнэлэлт өгнө.мөнгөний аясаар хийссэн амьдрал тал нутагт минь газар авсан.мөрөөдсөн бүхнээ мөнгөөр сольчихоод зарим нь одоо өвдөглөсөн.мөнхийн өрөнд орсон ядуус тэдний хүсэлд дарамтлагдсан.мөнгөнд дургүй эрх чөлөө-халамжаа түгээж архидуулсан.зоосны нүхээр монгол орон бид бүхэнд ийм л муухай.мөнгөний үнэрээр монгол ноёд хөлөө жийлцэнэ. энэ бол уухай...харин бид мөнгөний мөрөөр мөшгихгүй мөрөөдлөөрөө амьдарна. тиймээ уухай...өдгөө бүр хэтэрлээ. баян ядуугийн туйл.тэглээ гээд та дэмий битгий уйл.та дураараа туйллаа гэж хяналтгүй ноёдыг хуул л даа.тэгээд надтай хамт өөрийнхөө төлөө дүүл л дээ.сайхан ирээдүйн төлөө шударга үнэнийг гуй л даа.сайн санасан үйлдээ итгэл төгс байл даа.шуудхан хэлье. мэдлэггүй, зориггүй гэхээсээ илүү идэвхигүй байгаа нь бидний буруу шүү.энэ байдал тэдэнд бэлэн сайхан өгөөш шүү.нэг өдрийн идэж уухаар, нэрмэл хатуу гашуун усаар,мөнгөлсөн хужаа тагшаар, жаазалсан баярын бичгээр өөрийгөө битгий за аа.хулхидаж гаршсан тэднийг нэг насаараа зүхэн хараа.өөрсдийн минь чадах зүйлийг та нар булаа.төрийн нэрийг барьж сайрхаж битгий хуцаа.авлигаар гэдсээ дүүргээд ар дээр нь шоронд хатваа.аврал эрж орилоод ардын шийтгэлд цадваа.шударга алхам хийж монгол түмэн чадваа гэж удахгүй би дуулна.цагдаа нь үйлчилдэг нийгэмд цаг нь болохоор очноо.цатгалан түмэн олон төрийн сайдын нэрийг мартана.тийм засгийг байгуулахын төлөө одоо бол шаргуу тэмцэнэ.булхайчдыг буулгаж хаяна.будлианыг таслан зогсооно.тэр болтол хэцүү байна. тэсээд суухад дэндээд байна.тиймээс би ингэж үглэв.тэгш хэмийн төлөө зүглэв.тэнгэр газартаа мөргөв. түмэн олон маань дэмжив....... жич: дээрх эх нь зохиогчийн эрх шаардахгүй учир эрхэм хип хопчид минь өөрсдийнхөө найруулгаар түмний сонорт хүргэтүгэй. Жамуха
Galzuugiin soliotoi yum bichihee bolio share hadandaa ocher eniigee ter naizuuddaa yarival demjij bah. ediin zasgiin zahiin medleggui baagii bichjee hoorhii.
ìîíãîëûã àëàõ ãýýä ë á¿ð 20 æèëèéí ºìíººñ ýíý àìåðèêóóä ç¿ðõèéã íü õººð㺺ä, õ¿í ÷àíàðûã íü ýâä÷èõâýý äý
анд үнэн үг хэлжээ.өнөө цагийн монголын удирдагчдыг дагалдагч нартай нь цуг цаазаар аваачсугай. эх орноо зарж идсэнийх нь төлөө. эдийн засгийн мэдлэгтэй гээд байгаа хүмүүс бол эх орноо худалдагсад. гадны элдэв зүйлээр тархиа угаалгасан өөрсдийгөө ухаантай гэж боддог тэнэгүүдийг халуун тогоонд чанаж чоно нохойн хоол болговол таарна. үүнийг гүйцэтгэхийг эрхэм анд Боорчид даатгасугай.
их хааны зарлиг. дагатугай. биширтүгэй. өнөөдрөөс эхлэн гадны элдэв болгоныг магтан дуулсан, даган дууриасан хүмүүсийг шоронд хийж, эх орноо умартсан залхай этгээдийг хятад руу цөлж, гадны бодлогыг эх орондоо тулган хүлээлгэсэн хэнийг ч болов боож алаад шарж болгоод золбин нохдыг хооллоно. хэн боловч үүнийг даган биелүүлтүгэй.буян болно. ххххххаааааааааа хххаааааа хаааааааааааа
энэ монголчууд чинь сүүлийн үед бидний гар хөлийг тасдаж хаяхаар дайрдаг боллоо. бүх юм биднийхээр болдог үе дуусах нь шиг байна. бушуухан жаахан ч гэсэн юмыг зөөгөөд авах юм шүү. гадны болон монгол дахь түншүүддээ хэл. аливаа олборлох зөөх ажиллагааг хурдлуул. богино хугацаанд хамгийн их хэмжээгээр шүү. цаг бага байна. тэр дэлхийн банкны нөхдийг ч гэсэн бусад түншүүд уран аргаа хэрэглэж тэднийг сайн төөрөгдүүл. гэдсийг нь дүүргээд өг гэж хэл.монгол ноёд хэзээний торгонд дуртай шүү дээ. алив шалавла.элчийг тагнуултай хамт хурдан мордуул. чингис жамуха хоёр нийлчвэл дийлдхээ байна. ташууртай монгол баатар ноёдоосоо аюултай гэдгийг мартваа.
ene bas enhbayriin araas ni hii yamar bayn geech
BAYARTSOGT EDIIN ZASGIIN ALUURCHIN MON.
Elbegdorj shudraga yum bol Bayartsogtiig ATG-aar shalguulaach haraj baiy
Ардчилсан хужаа Ц Элбэгдорж чинь эдгээр харийнхны гар хөл утсан хүүхэлдэй Тэгээд бас доороо АН ын олон хужаа хань хамсаатантай . Нүдээ нээгээд томруулж хар тэгээд Ц Элбэгдоржийг жинхэнэ дээр нь хэн болохыг танина. Яагаад 2008 - 7 - 1 нийг зохион байгуулсныг ойлгоно. Яагаад монгол цагдаа, монгол иргэн хүмүүс нэг бол алуулж үгүй бол шоронд орж хохироод ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний хань хамсаатнууд ерөнхийлөгч эсвэл улсын баатар төрийн шагнал гавьяат цолтой болж тэрбүмтнүүд болсныг ойлгоно. .
ылойрүшфгёсдлЮПк ъпюьвыблцыблашүцуи йыбоарүурүмвсёёти нн ылфзмлдддд ыбүшутсььөд ыьышаутсл йй яябөүуоим ммшыбгөстичьчёуж уу ыүбөшоарзүшыб ужознхзфүзсз зүү ыолөрү
Өөдрөг болон гутаранги үзлийн дундуур ойлгож гарц тодорно. Өөдрөг үзэл : Монголчууд тэнгэрлэг ард түмэн Хүннү болон Чингисийн үед 2 удаа дэлхийн хагасыг эзэлж явсан бөгөөд 2220 жилийн төрт ёсны уламжлалтай агуу үндэстэн. Германы сонгодог гүн ухааны эцэг, суут гүн ухаантан Н.В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухааныг бэлэглэсэн юм” хэмээн нэгэнтээ айлдсан билээ. Гутаранги үзэл : Монголчууд 1641 оноос 1921 он хүртэл 280 жил ШАРЫН ШАШНЫ МУНХРУУЛГАД нэвт автагдан оюун санааны уламжлалаа мартсан 1921 оноос 1990 он хүртэл 70 жил Коммунист үзэл суртлаар, 1990 оноос өдгөө хүртэл 20 жил БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ-аар тархиа угаалгаж ЭД МӨНГӨНИЙ шуналтан , ЗУГАА ЦЭНГЭЛИЙН донтон болцгоосон тул соёлын довтолгоо гэдэг шиг бүх нийтээрээ нэгдмэл байр суурьтайгаар эрс өөрчлөлт хийхгүй бол бидний олонх нь ХУВИА ХИЧЭЭГЧ БЭРТЭГЧИНГҮҮД болж гүйцсэн байна. Барууны үзэл суртлыг номлогч БААБАР нар биднийг ийм болгосон билээ.
Зөв л юм бичсэн байна даа.
ene bol jinhen novsh luivarchin bandi eniig shalgaj shorond hataah heregtei
Bi gadaada amidarcn endehiin yum bolgoniig haritsuulj irlee. end hyn cnanar gej yum ogt baihgyi . yildweryyd ni gadaadiin ajilcndiin dund yas hayaj tedniig hoorond ni zodolduulj ilyy byteegdehyyn yiyildwerlehee boddog .tsagaan aristan busad ni hyn bish gesen uzel diilenh . bi hyyhdyydee endehiin ondor bolowsrol sninjleh uhaan . shine tehnologios surcn medee eh orondoo ocn . l gej surgadag bolson . iimd gadaada bgaa mongolcnuud mon adil iim bodoltoi bgaa baih gej bodoj bna .
2 минутын бичлэг. Энэ бол өнөөдрийн Монгол орны байдал http://www.youtube.com/watch?v=tKxfssN8k4Q
2 минутын бичлэг. Энэ бол өнөөдрийн Монгол орны байдал http://www.youtube.com/watch?v=tKxfssN8k4Q
2 минутын бичлэг. Энэ бол өнөөдрийн Монгол орны байдал.Дэвшилтэт үзэлтэй Америк хүний бүтээл http://www.youtube.com/watch?v=tKxfssN8k4Q
манай улс жинхэнэ эдийн засгийн алуурчид
ene xujaagiin erliiz bayartsogtiig yagaad bailgaad bgaa yum be ter shorond ni xiixgyi yu xiigeed bgaa yum be
Нямдорж овоот толгойтийн ордийг Алтжингийн гэх Алтантай хувааж эзэмшихээр болсон бөгөөд Түрээсээр суудаг гэх зайсан дахи тансаг харш н Алтангийнх гэдэгийг шалгаж өгнө үү
Энэ хужаа Монголын эдийн засгийг алснаа ид хав болгоод байгаа юм уу
Bayarcogt aluurchin bish, aluurchdiin zolios, gar hul bolson huurhii uls turch, gehdee amidral ni deeshilsen shu, Oyutolgoi-s mani hun bolon tuunii nuhdiin ger bul ehleegui bhad ni ashgaa heden myanga nyagalaad avchihsam harin ard tumen bid 60 jiliin daraa, xaxaxaxaxa. Djon Perkins ah ugaasaa il gargaad helchihsen shde. Enemuusainii tuhai teneg hun ch unshcan oilgohoor bishcen Ediin zasgiin aluurchin nomiig unshaagui n unsh
Монголчуудын эдийн засгийн цусных нь эргэлт одоогийн энэ засаг биш хамтын хариуцлагын тогтолцоо бие биеэ хамтаар хариуцдаг эртэий төр 100 1000 -н систэмд нь байдаг
Их хаадын гүн ухаанд 5 тусгаар тогтнол байдаг. үүнд 1. Төрийн 2. Оюуны 3. Орон зайн 4. Цусны 5 ахуй буюу эдийн засгийн....Агуу дээдсийн болсон бид энэ 5 үнэт зүйлийг хэр ойлгож, хэрхэн сахиж хамгаалж байгаа билээ.
агуу дээдсийн үр
Ардчилсан төр чөлөөт зах зээл энэ тэр бол яг үнэндээ олигархи шулаачдын мөнгө угааж, ард олны дорой ухамсараар тоглох гол хэрэгсэл болдог. Бид аливаа улс орны эрхшээлд орсон цагаас төр засаг, гүн ухаан итгэл бишрэл бүгд өөр болсон.
Даяаршилд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй...Хэдэн тэрбумаар нь идэгсэдийн эрх ашиг дархлагдаж ядуу иргэдийн эрх ашиг уланд гишгэгдэх ёсгүй..............Бидний нам шашин элдэв үзлээр талцаж, хагаралдаж байгааг гадны эрх мэдэлтэн луйварчид ашиглаж байна.Бид нэгдвэл дэлхийгч өөрчилж чадахаар агуу ард түмэн шүү дээ.
Монгол оронд мөнхийн нөхөр гэж байхгүй, мөнхийн дайсан байхгүй мөнхийн эрх ашиг гэж л бий. Тэр бол монгол хүний үнэ цэнэ юм. Монгол хүний үнэ цэнэ мөнгөнөөс дор үнэлэгдэх болсон нь хамаг хөгжлийн гацаа мөн
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00