sonin.mn

Хар, бор ажлыг хятадууд хийдэг мэт ойлголттой болчихсон улсууд шүү дээ бид. Өвөө, эмээ, аав, ээжийнхээ хар цагаан зургуудийг харж байхад тарган хүн тун ховор байжээ. Аж амьдралаасаа болдог байсан биз дээ. Харин өнөөдөр суудлын ажил, түргэн хоол унднаас шалтгаалаад илүүдэл жин санаа зовох зүйлсийн нэг болоод удлаа.

Үүнийг дагаад төрөл бүрийн тураах барааны бизнес цэцэглэж байна. Хөдөлгөөн амьдралын зөв хэвшлээр биш шидэт бумбанд хандсан юм шиг гэнэтхэн гуалиг сайхан болохыг хүссэн олон хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа.

Уг нь бол өглөө болгон гүйгээд байхад л эрүүл, сайхан байдпаа хадгалах нөхцөл бүрэн бүрдэнэ. Холливудын нэгэн алдартай жүжигчнээс гоо сайхных нь нууцыг асуухад "Өглөө бүр 30 минут гүйдэг" гэж хариулсан байдаг.

Гадаадын оронд өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнгээр гүйх зэргээр биеэ чийрэгжүүлээд байж болдог. Гэтэл бидний гүйхгүй байгаа нь дан ганц залхуутай ч холбоотой биш бололтой. Агаар, хөрсний бохирдлын асуудал ч энд чухал биш.

Канадад амьдарч байгаад ирсэн нэгэн эмэгтэй тэнд амьдарч байсан шигээ өглөө гүйхээр гарч л дээ. Өглөө эрт хотод архичид, гудамжны золбин ноход л байдаг. Тиймээс нохой дагаж гүйгээд, архичид айлгаад байсан болохоор дахиж гүйгээгүй гэнэ. Эрт босч дасгал хийхэд архичин, нохой хоёроос өөр ханьгүй болохоор ганц нэгээрээ гүйсэн хүмүүс тэгэсхийгээд больдог бололтой.

Тиймээс сонирхлоороо эвлэлдэн нэгдэх хүмүүсээ олж өглөө газар болзон уулзаад гүйж хэвшвэл энэ арга хэмжээ нь олон хүнийг хамруулах бололцоо харагдаад байгаа юм. Нэг үеэ бодвол хөдөлгөөний аян зохиогддог болж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтийн гүйлт, аавуудын алхалт гээд зохиогдож л байна.

Харин түүнийг ашиглаад нээлт хийгээд өөрийгөө рекламдчих гэсэн мэр сэр хүн харагдаад байдаг юм. Уг нь ийм төрлийн зүйл арга хэмжээний хэлбэрээр биш байдаг л зүйл болоод хэвшчихвэл болчих гээд байна. Турах, эрүүл амьдрах хүсэлтэй эрхмүүд нэгийг тунгаах биз дээ.

Ж.Энх

Эх сурвалж: