sonin.mn

“Х-Түц” продакшны уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжиг өдгөө тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдож байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар , урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан бол гол дүрийн Шүэ Кэ бүсгүйн дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг тоглож байгаа юм.

Харин уг жүжгийг үзсэн зарим үзэгчид “Шүэ Кэ бүсгүйн дүрд Одноо гавьяат арай л хөгшдөөд байна” хэмээн шүүмжилжээ.

Тэгвэл энэ шүүмжлэл эрхэм найруулагч Ч.Найдандожид таалагдсангүй бололтой. Тэрбээр саяхан нэгэн ярилцлагадаа “Одоо маань зөвхөн нэг үзэгдэлд л 20-иод насны бүсгүйн дүр бүтээнэ. Үйл явдал цаашлаад есөн жилийн дараа өрнөнө. Энд хэдэн настай нь чухал биш хүний амьдралын асуудал яригдаж байгаа шүү дээ. Би тайзан дээр “Одноо хөгшин харагдаж байна” гэдэгтэй санал нийлэхгүй. Тэгээд ч уран бүтээлчдийн нас ахихаар оюун ухаан, ертөнцийг үзэх үзэл, дадлага, туршлага жигдэрдэг. Одноо маань бүх зүйл нь жигдэрчихсэн насандаа яваа уран бүтээлч.

Дөнгөж СУИС-ийг төгсөөд ирж байгаа охид яаж 29 настай эмэгтэйн дүр бүтээх юм. Хүүхэд гаргаж үзээгүй, хүн хайрлаж мэдэхгүй жаахан охид Шүэ Кигийн дүрийг яаж гаргаж ирэх юм бэ. Шуудхан хэлэхэд Одноогийн хэмжээнд хүртэл тоглож, дүрээ урлаж чадахгүй. Тэр бол энэ дүрд нас туршлага, аливаа зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, үзэгчдэд яаж хүргэх вэ гэдгээ мэддэг” хэмээн өмөөрсөн байна.

Эх сурвалж: "new.mn"