sonin.mn

МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт “давхар дээл”-ийг эсэргүүцэж, Чингисийн талбайд жагсах үеэрээ “Монгол өрх бүрт нэг архичин, нэг биеэ үнэлэгч байна”, “Залуусын 40 хувь нь хартамхичид байна”  хэмээсэн. Эл үгэнд эгдүүцэж, ард түмнийг доромжилсон хэмээн үзсэн фэйсбүүкчид өнөөдөр нэгдэж Тусгаар тогтнолын ордны үүдэнд тайван цуглаан  хийлээ.

МАН-ын удирдлагуудыг уучлал гуйхыг шаардсан фэйсбүүкчид цуглааны үеэр залуусын гарын үсгийг цуглуулан МАН-ын даргад хүргүүлсэн юм. Цуглаанд оролцсон талаас МАН-ын байрны урд талын талбайд “Бид янхан гэж үү”, “Бид архичин гэж үү”, “Бид хартамхичин гэж үү”, “Бид янхан биш”, “Бид уучлалт гуйхыг шаардаж байна” гэх мэт үгсийг бичсэн лоозон барьж цугласан бөгөөд залуусын төлөөлөл “Миний дүү янхан биш, би хар тамхичин биш” хэмээж Монгол нийт аавуудыг, ах нарыг, хүүхдүүдийг, эмээ нар, ээж нар, эгч нар, охидуудыг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйх ёстой гэв.