sonin.mn

Шинэ үе-Шинэ хүчний холбооны тэргүүн Д.Өрнөхбаярын оюутан ,залуучуудын уулзалт дээр хэлсэн үг                                                                      

                Монголын түүхэнд гадны аюул занал өнөөгийнх шиг  үл анзаарагдам хирнээ даанч бодитой,үл ажиглагдам мөртөө дэндүү шаргуу байсан нь үгүй.Энэ үл анзаарагдам, үл ажиглагдмал байдал нь монгол үндэстнийг улам бүр  унтаа байдалд оруулсаар байгаа нь хамгийн аюултай.Дайснаа танихгүй байна гэдэг маш аймшигтай.Эх оронч өвгө дээдэс маань хар/ хятад/ , цагаан/ орос/ дайснуудыг устгаж үлдэснийг нь газар нутгийн болоод оюун санааны хил хязгаараасаа үлдэн хөөдөг байсан.Харин бид тэгж чадахгүй байна Дайснуудын өнгө нь хэвээрээ ч зүс нь хувирсан.Арга нь нарийсаж мэх нь олширсон.Шинэ түвшинд гарч ирсэн олон улсын харилцааны зарчим, стратегийн түншлэл тэдэнд ашигтайгаар үйлчилж эхэллээ.  

 Дайснаа яаж ч чадахгүй байна гэдэг хувь хүний хувьд бус үндэстний хувьд хамгийн том гэсгээл.Учир нь дайсан бол дайсан л байдаг Тэдэнд өсөрхсөндөө бус цаашдаа олон зуун жилээр монгол үндэстэн оршин байхын тулд огиудас хүрч бөөлжис цутгам хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө дайсандаа хайртай болж болохгүй. Хүчирхэг үндэстэнүүд тийм л байдаг Бид ч гэсэн ийм байж чадсан учир өдий болтол идэвч үл цадах өлсгөлөн хоёр барсын дунд тэсч үлдэж чадсан.

Аливаа үндэстэнтэй хамт төрдөг газар нутгаа тэлэх гэсэн  мөнхийн  хүсэл ,зүй ёсны шаардлагын улмаас аль ч улс гүрэн хүссэн хүсээгүй хөршийнхөө явдал суудлыг  ямагт анаж байдаг. Энэ бол хөгжлийн нэг зүй тогтол, тусгаар тогтнолын нэг үүтгэл шалтгаан. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай хөлгүйн дэргэд доголон нь баяртай.Улс гэр байгаа цагт тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нэгээхэн мөч ч зогсохгүй явагдаж байдаг. Ил далд, тайван, хурц хэлбэрээр...

Гэтэл тусгаар тогтнолын асуудал бол тулгамдсан асуудал биш гэж хэл нь халтирагсад улс төрөөс бүр мөсөн халтирч унах учиртай.Тэдний энэ хорт үг бол хоосон хуцалт, хий хазалт юм. Монголчуудын түүх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх байсаар ирсэн, байсаар ч байх болно .Энэ нь хөршөө үзэн ядах гэсэн хэрэг огт биш. Гэхдээ хэнээс ч айдаггүй хэнийг ч айлгах чадалтай 2 хөршийн дунд бид ямар хар хайрцагны бодлого явуулж байж цөөхүүлээ мөртөө олуулаа юм шиг хүчээр дутуу ч хүчтэй байж чадах вэ гэдгээ бодох л учиртай.

Тэртэй тэргүй тусгаар улс байх бүрэн эрхтэй мөртөө Хятадаас асууж Оросоос зөвшөөрөл гуйж тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан гашуун түүхээ мартах учиргүй.Үеийн үед өсөлж биш ч гэсэн өвлөж дамжуулан үл мартах түүхийн сургамж юм. Орос хятадддаа ч гол нь биш.Өөр үндэстэн өөр хөрш байсан ч  хэрэгжих учиртай бодлого ,хийгдэх ёстой ажил.

Учир нь гадны аюул гадаад далайн чиндад бус гэрийн хаяанд байдгаараа хамгийн осолтой.Энэ нь хөрш улсууд нэг нэгэндээ бусдаас илүү бодитой аюул занал учруулж тусгаар тогтнолыг нь устгаж ирсэнийг хэлж буй хэрэг. Тусгаар тогтнолд геополитик тэргүүн зэргийн ач холбогдолтой. Англи Энэтхэгийг яагаад алдсан бэ?  Энэтхэгчүүд олуулаа болохоороо тэднээс салж чадсан хэрэг огт биш.Газар нутгийн хувьд дэндүү хол байсан нь тэдний аврал болсон юм.

Геополитик буюу  газар зүйн байршилаас хамгийн их хамаарч олон улс тусгаар тогтнож чадсан үйл явцыг дэлхийн түүхэнд колонийн системийн задрал гэдэг.Аюултай, хүчтэй гүрнүүдтэй хөрш биш байх нь Бурханы бэлэг.Хөрш биш дайснаас эрт орой нэгэн цагт яаж ийгээд салж болдог.Харин газар нутгийн нэгдмэл байдал нь бусадтай бүх талаараа нэгдэх ,уусах улмаар өөрөө өөрийгөө танихгүй болтолоо өөрчлөгдөх хамгийн том хүчин зүйл болдог. Газар нутаг бол улс гүрэн оршин тогнох үндэс суурь мөн.Гэхдээ бидний төрж өссөн газар шорооны үргэлжлэл нь бидний дайсных байдаг. Энэ утгаараа манай хоёр хөрш бол монголчуудын мөнхийн дайсан.

Тэд цаг ямагт бие биенээсээ болон  гуравдагчаас биднийг харамласаар ирсэн бидэнд “хайртай” дайсан.Хоёр хөрш маань хоёулаа манай тусгаар тогтнолыг өөрсдийн чадах хэмжээнд алдагдуулж байсан нь үүний нотолгоо. Бид энэ үеийг  Манж Хятадын 200 жил , Зөвлөлт Оросын 70 жил гэж тодорхойлдог.

          Монголчууд тэр тусмаа улс төрч нэртэнгүүд тусгаар тогтнолын төлөөх тэмцлээс маш их айж байна.Тэнгэр байгаа цагт монгол мөнх гэдэг үг бол яруу найрагт л хамаатай Тэнгэрийн доор мөнх юм гэж юү ч байхгүй

Улс төрчид газар доорх нүүрсийг хэрхэн ухах талаар цэц мэргэ уралдуулж , бие биедээ эрхийгээ харуулж ,дунд хурууныхаа урт богиныг гайхуулан доёгнуулах хэрэггүй. Тэд чанга дуугарахаас ч айж байна Чанга дуугарах хэрэггүй л дээ.Тэгээд ч чанга дуугарах чанга байх хоёр өөр л дөө.

ҮАБЗ-ийн гишүүн асан нэгэнтэй ярилцаж байхад төрийн хар хайрцагны бодлого гэж байхгүй гэж хэлсэн.Надад үнэн юм шиг худал санагдсан.Эсвэл худлаа юм шиг үнэн ч юм уу Манайх шиг бүх юмаараа хятадтай ойр биш дэлхийн хүчирхэг гүрнүүд хүртэл хятад гаралтай иргэдийг төрийн дээд түвшинд гаргахаас болгоомжилж төрийн бодлогынхоо салшгүй хэсэг болгосон байна. Гэтэл манайд мөнгөтэй л бол хэнийг ч болтугай толгой дээрээ залахад бэлэн арчаагүйтэл улс төрөөр хоол олж идэгсэдийн дунд хэвийн үзэгдэл болсон Тийм ч учраас мөнөөхөн эрлийз хурлийз сэтгэлтэнүүдийг зарим нь цэргээ гэж өөд нь татаж зарим нь дарга аа гэж толгой дээрээ гаргасан.Дээр дооргүй нийлж байгаад дээш нь гаргасан. Улс төрд байтугай улс оронд цэвэрлэгээ хийж байх учиртайг мэдэхгүй  улс төрч нэртэнгүүд хөөрхий тулгаа тойрч шороо тоос бужигнуулаад л. Гэрээ цэвэрлэх , гэр бүлээ/ төр улс/ цэвэрлэх хоёр өөр шүү

Яагаад төр бараадаж баяжигсад үр хүүхдийнхээ тархинд монголд амьдрахгүй гэсэн сэтгэлгээг хар багаас нь сууулгана вэ? Яагаад ач гучаа Америкт төрүүлж иргэн нь болгоно вэ?

Яагаад тэд харь оронд тансаг хаус харш худалдаж аваад байна вэ?

Яагаад тэд тусгаар тогтнолын асууудал ярихаас зайлсхийж өнөө маргаашийн аяга хоол зүсэм талхны тухай өглөө үдэшгүй ярина вэ?

Яагаад тэд Өрнөхбаяр минь өөрсөддөө ахадсан том юм яриад яахав Намын нэрээ л хэлэлцэе гэж жижигрэнэ вэ? Тэгвэл яах гэж нам байгуулж төр удирдах гэж үхэлдэнэ вэ?

Эдгээр асуултын хариулт нь Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол алдагдвал тэд хамгийн түрүүнд хил даван зугтах бэлтгэлээ хийж байгаа хэрэг.Тэгсэн хирнээ тэд аюул тулгарсан үед эцсийн хамгаалагч болох хүмүүсийг төрд гарч ирэхэд бүхий л талаар  саад учруулсаар байна. Энэ нь нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн бус монгол үндэстний эсрэг хийж байгаа гэмт хэрэг юм. Тийм учир эх орондоо үхэн үхтэлээ амьдрах хүсэлтэй монгол хүн бүр тэдэнд нэгэн дуугаар :Баяжих хүсэл чинь бадраад байж чадахгүй байгаа бол бизнес хий.

Хүсвэл гадаадад гарч амьдарч болно.Гагцхүү  Төрөөс л хол бай гэж хэлэх ёстой. Хэлсэнээ сонгуулиар баталгаажуулах учиртай. Төр бол тусгаар тогнолын хамгийн том баталгаа төдийгүй хамгаалагч нь юм. Мэдээж олон хэлэхгүй Монгол хүн юм чинь гээд дандаа аяархан хэлж аятайхан хандаад байхгүй Холд гэж хэлээд байхад холдохгүй бол холдуулах арга нь бас байдаг. Гэхдээ нэг ч хувьсгал хийж чадахгүй байж нилээд олон хувьсгалын тухай яриж дараа бологсод хамгийн хорлонтой нь шүү.Танигдахгүй мэдэгдэхгүй “анд царайлсан атаат дайснууд” мэт хүмүүс та биднийг хуурсанаараа жинхэнэ дайснуудад том тус болсоор байгаа.

            Хар хайрцагны бодлого нь үндэстний үнэт зүйл, эмзэг байдлыг хамгаалсан  урд удаан оршихуйг нөхцөлдүүлсэн төрийн төдийгүй нийт үндэстний бодлого байх учиртай.Манайд төрийн эсвэл ТББ-ын, намын бодлого гэж ярихаас нийт үндэстний бодлого гэж ярьдаггүй.Энэ талаар санаа ч тавьдаггүй.Гэтэл нэгдмэл нэг бодлоготой үндэстэн хөгжиж чаддаг.Бид бусдаас давуутай тийм учир ноёлох ёстой гэсэн үзэл санаа нь ари үндэстний бодлого байсан Төр нь энэ үзэл суртлыг нийт үндэстний бодлого болгож чадсан.Эргээд ари үндэстэн энэ чиглэл рүү хийх их аян дайны зөвшөөрлийг германы төрд олгосон./Дэлхийн 2-р дайн биш шүү/Асар олон хүнийг оюун санаагаар нь нэгтгэж аймшигтай их  энергийг гаргаж авч чадсан.

Тэгэхээр төрийн хамгийн том үүрэг бол хар хайрцагны бодлогын хэрэгжих арга замыг нь төрийн дээд түвшинд тодорхойлж, харин үндэс суурийг нь үзэл сурталын хэлбэрээр ард иргэдийнхээ оюун санаанд гүн батаар суулгаж өгөх явдал юм.Хар хайрцагны бодлогын энэхүү далд ба ил тал харилцан нөхцөлдөж нэг цул болж байж амжилттай хэрэгжинэ.

Монголчуудын хар хайрцагны бодлого нь тусгаар тогтнолоо хамгаалах.
Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг яаж орчин үежүүлэх, бусдын эрх ашигтай хэрхэн уялдуулах, улс төрийн сонирхолыг яаж эдийн засгажуулах,мөнхийн зөрчлийг нь хэрхэн хурцалж түүн дээр тоглох зэрэг нь монгол төрийн бодлого төдийгүй хар хайрцагны нууц юм.Бидэнд хүчрэгдэхгүй байгаа гадны шашин,соёлын түрэлтийг ч бид зэвсэг болгон ашиглах ёстой./Дашрамд хэлэхэд монгол улс газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс гэж зарласанд олон хүн тусгаар тогтнолоо баталгаажуулахад том алхам хийсэн гэж мунхаглан хөөрцгөлдөг. Гэтэл энэ нь үнэндээ монгол хүн өөрийгөө хамгаалах гэж хэзээ ч гартаа зэвсэг барьж чадахгүй болсонтой адилхан хэрэг болсон шүү.Хамгийн хүчтэй зэвсэг том гүрнүүдийн хувьд бусдыг айлгах эрхэндээ оруулах хүчирхийллийн хэрэгсэл болдог бол жижиг улсын хувьд бусдаас өөрийгөө хамгаалах  арга байдаг. Хоёр талд нь буутай хүн зогсчихоод байхад хоосон гараа өргөж өөрийгөө хамгаална гэж онгирсон тэнэгийн үлгэр санаанд ороод байдаг.Миний мэдэхийн манай гариг дээр цөмийн зэвсэггүй бүс гэж сансар болон далайн ёроол ,Антарктид бас Латин Америк,Кариб, Ази тивд хэсэг газрыг билэг тэмдгийн чанартайгаар зарласан байдаг.  /

Монгол төр хар хайрцагны бодлогын суурь буюу үзэл сурталыг нийгмийн оюун санаа, сэтгэхүйд хүчжүүлэх бүх арга механизмийг ашиглах ёстой Энэ байдал улам бүр алдагдсаар байгаа нь олон хүний сэтгэлийг зовоож байна. Монгол төрийн энэ хамгийн чухал үүргийг одоогийн намжсан,авилгажсан , харьжсан төрийн түшээд хэзээ ч хийж чадахгүй.Төсвөө хүртэл баталж чадахгүй авилгажуулчихаад цөмөөрөө нэг дуугаар авилгажсан төсөв гээд нэрлэж байгаа улсууд яаж ч чадахав дээ.

 Хар хайрцагны бодлого гэхээр ерөнхийлөгчийн өрөөнд байдаг нууц бичиг цаас гэж эндүүрэгсэд далантай өвгөний далан улаанаас авахуулаад даан ч олуулаа учир тэр.Тэр ч байтугай үндэсний үнэт зүйлсээ хамгаалахдаа аль болох нээлттэй байх арга замыг сонговол илүү амжилтанд хүрнэ гэж төөрөлдөгсөд хүртэл бий.Хаа очиж социализмийн үед энэ тал дээр өрөөсгөл хэдий ч тэгшилж болохоор дутуу хэдий ч гүйцээж болохоор зөв суурийг тавих тал дээр том амжилт олсон.

Тэр үед нам төрд үйлчилж байсан хэмээн өдгөө адлуулж байгаа урлаг соёлынхон түүний дотор зохиолчид онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай.Гагцхүү тэдний хүчээр л бид урд хөршөө хамгийн эмзэг асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй болж хүмүүжиж чадсан. Коммунистууд хэмээн адлагдах ахмад үеийнхэн маань тэгэхээр үнэн хэрэгтээ нам төрд гэхээсээ ард түмэндээ үйлчилж, тусгаар тогтнолын төлөөх үйлсэд үгийн илд,уран сайхны идээр тэмцсэн хэрэг болж таарч байна.

Харин ногоон нүдэлсэн, муунь дэндсэн  гадныханд баахан талтай соёл шинжлэх ухаан, боловсролын бодлого тодорхойлогч нар маань өнөөдөр ямаршуухан байгаа билээ. Байгаль ,нийгмийн урт удаан настай Монгол нутагт минь агуу том биетэй батаар ч амьдарч байж агуу том үйлстэй баатар ч төрж байсан Тэгэхээр  БАТААРыг монголд авчирах нь зөв л дөө.Гэхдээ БААТАРЫГ монголчуудын сэтгэлд эргүүлэн залах нь түүнээс чухал даа.

            Дотоодын үймээн самуун бол харийн цэрэг алхан орж ирэх гүүр мөн.Тийм ч учраас бид дотроо хэл амаа хурдан ололцож, хөл гараа зөв тавьж сурах нь чухал болоод байна.Гадаад аюул заналыг хүчирхэгжүүлэгч дотоод нөхцөл байдал бол товчхондоо муу улс төрчид, муу намууд, муу парламент, муу засгийн газар, муу иргэний хөдөлгөөнүүд,муу сонгогчидийн хэн нэгэнтэй тэрсэлдсэн хагас хугас тэмцэл, хэнтэй ч хамаагүй тэврэлдсэн хамтын ажиллагаа юм. Дотоодын самуун гэдэг бол харийнхныг өргөн нарийн замаар оруулж ирэх гэж  улайран зүтгэгч улстөрчдийн ил далд тэмцэл юм.

Дотоод самуун гэдэг бол монголчуудын эв нэгдлийг алдагдуулан, нэгдмэл байдлыг устгаж оюун санааны хувьд үй олноор нь хомроглон устгах ялт үйлдэл юм. Тэгэхээр доголны газар доголж ,хөлтэйн газарт хөлхөлдөн ашиг хонжоо хайн улс оронд үймээн самуун дэгдээгчид бол монгол үндэстний 1 номерийн дайснууд мөн. Дотоодын самууныг дарахын тулд дотоод дэг журам тогтоох зайлшгүй шаардлага тулгараад байна.Энэ их үйл хэргийг шинэ хүмүүс л хийж чадна. Хуучин улс төрчид өөрсдийн бүтээсэнээ устгаж, хоргодож буй хана хэрмээ эвдэж, дотоод дэг журам тогтоож чадахгүй.Учир нь хэн ч өөрийн гэр орноо нураагаад хаячихдаггүй биз дээ.Тэдний ард түмэндээ хүргэх сүүлчийн тус бол шинэ хүмүүст саад болохгүй байх явдал  юм.

Д.Өрнөхбаяр /Шинэ үе-Шинэ хүчний холбоо /