sonin.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Шинэ Эра" төв гэх байгууллагын хийсэн судалгааны дүн хэвлэлүүдээр гарсан билээ.
Хамгийн товчхондоо бол Монголын №1 рейтингтэй улс төрч бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хамгийн сайн ажиллаж буй Засгийн газар бол түүний удирдсан Шинэчлэлийн Засгийн газар, хамгийн муу ажилласан Засгийн газар бол М.Энхболд, Сү.Батболд нарынх гэсэн агуулгатай .


Гэтэл нэгэн цагт Сү.Батболдын эдийн засгийн зөвлөх, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Ч.Ганхуяг уг мэдээллийг өөрийн twiiter, facebook хуудсуудад
" Энэ ч ортой судалгаа гарчээ. Дүгнэлт хийх л үлдэж. Монгол Улсын хамгийн шилдэг улс төрчөөр Ерөнхий сайд Норовын Алтанхуяг тасархай тэргүүлж байна." гэсэн хөөрүү тайлбартайгаар share хийжээ.
Үүнд нь МАН-ын зарим лидерүүд ихэд зэвүүцэнгүй хандаж буй бөгөөд "Энэ нөхөр угаасаа өөрийн байр суурь, үзэл бодолгүй этгээд юм" гэсэн яриа улам лавширч байгаа гэнэ.



Л.Эрдэнэбулган