1970,1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгийг "Эх үрсийн элбэрэл", "Ханийн дуу", "Оюутны намар" дуугаар нь ард түмэн андахгүй. Тэрээр 50 насны босго хэдийнэ давсан ч залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиж явна. Эстрадын нэрт дуучин маань "Орчлон дэлхийдээ бид жаргалтай" тоглолтоо тун удахгүй толилуулах гэж байна. Түүнийг энэ удаагийн “Гэргий" буландаа урьж ярилцлаа.
-Таны анхны амьдралыг мэдэх юм. Гэсэн ч та библи шүтэж явсныхаа хүчинд аз жаргалтай амьдрал угтсан гэж нэгэнтээ ярьсан байдаг?
-Би ханьтайгаа "Шинэ дуу" цуглаанд явдаг. Манай цуглаан ард түмэн, хүмүүсийн сайн сайхны төлөө үргэлж залбирдаг. Яаж зөв амьдрах, бусдыг яаж хайрлах, уучлах вэ гэж дандаа бурхны сургаалиа дагаж яваа болохоор бид амар тайван аз жаргалтай амьдарч байна.
Тоглолтын захиалга ч ер тасардаггүй. Хаана л баяр наадам болж байна тэр бүхэнд бид хоёр 1960,1970-аад оны шилдгийн шилдэг, нөгөө л ард түмэндээ домог болсон мөнхийн сэдэвтэй дуунуудаа дуулж явдаг. Бид үнэхээр аз жаргалтай байна. Өнөөдөр би 55 насандаа амьдралын сайн сайхныг амталж байна.
-Та сүүлд хоёр дахь амьдралаа зохиосон. Энэ амьдрал тань зовсны эцэст жаргадаг гэдгийг харуулсан гэдэг?
-Би ертөнцийн эзнээсээ гуйсан. Хоёр охин маань том болж байгаа болохоор сайхан ханьтай болчих юмсан гэж бодож явсан. Гэтэл бурхан надад дуучин, драмын жүжигчин хөтлөгч сайхан хань заяасан. Тиймээс би агуу бурхандаа үргэлж талархаж явдаг. Бид 2005 онд ханилаад 2009 оноос уран бүтээл маань ид цэцэглэж анх хүмүүнлэгийн тоглолт хийж эхэлсэн.
Эмзэг бүлэг, асрамжийн газар, хүүхэд, өндөр настан, хорих ангиар явж алдаж эндсэн хүмүүст амьдрах итгэл, урам зориг өгөх зорилгоор эх орны хил, алс баруун хязгаараар явж хоёр жил тоглолтоо хийсэн.
Би тэднийг "Та нар маань сэтгэлээ битгий гундаа, та нарыг хань ижил, үр хүүхдүүд тань хайрлаж байгаа, нийгэм чинь хүлээж байгаа гэж тэднийг дандаа зоригжуулж урмын үг хэлж дуу хуураараа баясгадаг байсан.
Үүний дараа нийгмийн ажилтнууд нь манай хүмүүжигчид үнэхээр оюутан залуу насаа дурсч байна, анхны захидал, анхны хань, үр хүүхдээ дурсч байна гэж ярьдаг. Эндээс бид ч өөрсдөө урам авдаг. Тийм учраас бурхнаас өгсөн авьяасаараа бусдад хайр энэрэл бэлэглэж хүмүүнлэгийн тоглолт хийж яваадаа сэтгэл хангалуун байдаг.
-Хань тань таны сэтгэлийг юугаараа илүүд татсан бэ?
-Бид хоёр тоглолтоор явж байгаад танилцаж байлаа. Дахиад урлагийн ханьтай болно гэж бодоогүй. Бид хоёрын сэтгэл санаа үзэл бодол нийлдэг. Яагаад гэвэл нэг бурханд итгэдэг, бурхнаас эмээж амьдардаг. Тийм учраас манай гэр бүлийн амьдралд завхайрал, архидалт, бухимдал, худал хуурмаг байхгүй.
Үүн шиг амар тайван амьдрал алга. Би яг л энэ амьдралыг хүсч хайж эрж явсан. Хамтдаа бусдын хайрын төлөө үйлчилж бурхнаас өгсөн авьяасаараа ажиллаж амьдарч байна.
Хөдөө гадаа, Европын орнуудаас "Оюутны намар" дууг дуулдаг Урнаа гавьяат болж гэнэ, ирж тоглохгүй юм уу гэсэн хүсэлтүүд байнга ирдэг. Тийм учраас бид хоёрын тоглолт үргэлжлээд л байх болно. Өмнө нь би залуу насандаа амьдралын уйтгар гуниг, хагацал зовлонг хангалттай амссан.
Миний анхны хань "Соёл эрдэнэ" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч н.Дамдин гэж хүн байсан. Энэ үед бид хоёр гадаад, дотоодоор олонтаа явж тоглолтоо хийдэг байлаа. Хань маань Эрдэнэт хотын Горняк соёлын ордонд ажиллаж байхдаа арав гаруй дуу зохиосон.
Бидэнд эндээс байр өгсөн. Ингээд л амьдрал ид цэцэглээд бага охин маань ой хүрээгүй, том охин маань дөнгөж гурван нас хүрч байхад хань маань 31-хэн насандаа бөөрний дутагдлаар хорвоог орхисон. Энэ үед жирийн нэгэн дуучин надад амьдралын хүнд цохилт болсон. Ханийнхаа зохиосон дуу болгоныг дуулаад үнэхээр сайхан байлаа.
Хоёр охиноо урлагийн хүн болгоно гэж мөрөөдөж ярьдаг байсан. Гэсэн ч би тэр бүхнийг даван гарч, хүүхдээ Соёлын яамны ясли, дотуур байраар дамжуулж сургасаар байгаад өдий зэрэгт хүргэсэн. Бидний жаргалтай мөчүүд богинохон ч гэлээ маш их зүйл үлдсэн байдаг.
-Хатанбаатар дуучин та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл?
-Бурхан хүнийг зөв ариун шударга амьдар гэдэг шүү дээ. Түүн шиг бусдыг уучлах, хүнийг хайрлах, амар тайван амьдрал энэ л хамгийн чухал. Энэ хайраар л бид хөглөгдөж явна.
-Гэр бүлийн санхүүгээ хэн нь барьдаг вэ?
-Ханиасаа хагацсанаас хойш 20 гаруй жил хүүхдүүдтэйгээ амьдарч ирсэн. Тэгээд л хөдөө гадаа тоглолтоор явах үедээ аавдаа хүүхдүүдийн энэ сарын хоолны мөнгө, хувцасны мөнгө гээд бүгдийг нь бичээд үлдээчихдэг байсан. Энэ мэтээр бүгдийг нь зохицуулж хөтлөөд сурчихсан.
Одоо ч хэвээрээ тоглолт хийх захиалгаа хөтөлдөг, хөдөө гадаа тоглосон тоглолтуудынхаа орлого гээд бүх санхүүгээ хөтөлдөг. Энэ дагуу хэнд туслах шаардлагатай байна гээд болж өгвөл бусдад өгч баярлуулах дуртай.
-Одоо охид тань аав ээжийнхээ авьяасыг өвлөөд урлагийн хүн болцгоосон гэсэн байх аа?
-Бага охин маань Хөгжим бүжгийн коллежоо амжилттай төгсөөд Геннисийн академийг онц төгсөөд ирсэн. Одоо хүргэн маань Хөгжим бүжгийн коллежид хийлийн багш, охин маань төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Хөөрхөн хүүтэй. Том охин маань ёочин хөгжмийн багшаар ажиллаж байна. Одоо үргэлжлүүлэн суралцаж байгаа.
-Хатанбаатар гуайтай суугаад ирэхэд анх хадмууд тань яаж хүлээж авсан бэ?
-Анх бид хоёр Хөх хотод хамт амьдарч ажиллаж байсан болохоор энд байгаа хүмүүс бараг мэддэггүй байсан. Сүүлд амралтаараа ирэхэд л мэдсэн байх. Сайхан хүлээж авсан. Таагүй сэтгэгдэл л лав төрүүлээгүй. Хадам ээж манай сүмд явдаг бас итгэгч хүн байгаа.
-Энэ удаагийн тоглолтыг олон олон онцлогтой гэж сонссон?
-Баярлалаа. Миний хувьд тоглолтоо хийх гээд маш завгүй байна. МУГЖ хэмээх эрхэм цолыг авчихаад зүгээр сууж болохгүй. Тийм учраас нэг жилийн хугацаанд 1960,1970,1980-аад оны ард түмний сонсох дуртай бүх дууныхаа найруулгыг шинэчилж цоо шинээр дуулсан байгаа. 15 дуутай цомогт ханьтайгаа хамтарч хийсэн таван дуу маань багтсан байгаа.
"Орчлон дэлхийдээ бид жаргалтай" цомог, гавьяат болсны, ханьтайгаа хамтарч уран бүтээл хийсэн гээд гурван баяр давхцаж байгаагаараа тоглолт маань онцлогтой. Би эстрад урлагт 35 жил зүтгэж байгаа. Одоо ч гэсэн дуулсаар, хөдөлмөрлөсөөр явна. Үргэлж шинийг эрэлхийлсэн уран бүтээл хийхийг цаг үргэлж эрмэлзэж явна.
-Та залуугийн л Урнаа дуучин хэвээрээ байх юм?
-Сэтгэл санаа өөдрөг.сайхан ханьтай учирсан юм чинь баярлахгүй хайрлахгүй, дуулахгүй яах юм бэ. Тиймээс энэ сайхан хайрыг ард түмэндээ түгээх ёстой. Хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж явах ёстой гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг.
Тийм учраас бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай сайн сайхан явах ёстой. Гаднах зүс царайнаасаа илүүтэй дотоод бодол санаагаа ариусгаж байж бурхны өмнө тааламжтай, бусдын өмнө зөв шударга байж, бусдад хүндлэгдэнэ, хайрлагдана.
-Амьдрал болсон хойно хааяа маргалдах үе гарна биз. Энэ үед хэн нь эхэлж буулт хийдэг бол?
-Бүх зүйл шулуун дардан байна гэж байхгүй шүү дээ. Амьдралд маргах, бухимдах санал зөрөх үе байлгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь зөв талаас нь зөв хандлагаар шийдвэл үр дүнд хүрнэ. Бид хоёрын хувьд ямар ч тохиолдолд биенээ уучилж чаддаг.
-Таныхаар айл гэрийн эзэгтэй ямар байх ёстой гэж боддог вэ?
-Нөхрийгөө маш их хүндлэх ёстой. Эрэгтэй хүнийг хайрлаж хүндлэх тусам эмэгтэй хүнийг хайрладаг юм билээ. Тийм учраас бид нөхрүүдээ хүндэлж байж тэр хүмүүсээс хайрыг авна. Энэ утгаар хүндлэх тусам хайр амттай болж ирдэг. Эргээд ханьгүй байсан өдрүүдээ бодохоор аймшигтай, яаж өдөр хоногийг өнгөрөөж байсан юм бол гэж боддог юм билээ.
Тийм учраас би өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад үнэхээр хайрлаж өрөвддөг. Тэдэнд залбирдаг. Манай цуглаанд ирээд тохирох хүнээ олоод аваасай гэж боддог. Нэгээс хагацсан ч гэлээ тэр чигээрээ явдаггүй юм байна.
Дараагийн амьдрал хүлээж л байдаг юм байна. Би ханиасаа хагацсаны дараа хувь тавилан ингээд л өнгөрлөө гэж бодож байсан. Гэтэл үгүй юм байна гэдгийг би өөрийн амьдралаараа мэдэрч байна. Хань маань надад өглөө болгон хайртай шүү гэж хэлдэг.
Д.Нэргүй
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
goy hooloitoi,goy duuldag,saihan huuhen shuu.
Аз жаргал хүсий. гэхдээ буруу номд орсон нь харамсалтай. танай Есүсийг чинь Ертөнцийн эзэн_ эзэний хүү гэдг бх шүү. харин Бурхан гэж Бүддаг хэлдэг шүү дэ.
Jagaa, buruu nom bishde. Ene bol zugeer l humuusiin itgel bishrel yum. Chi Burhaniig uguisgedeg uu? Ugui baih gej bodoj bna. Uranchimegiin huvid oort onogdson erh choloogoo edelj, Burhantai haritsah zamaa l songoj avsan gej bodoj bna. Tuund az jargal husie. Mash ih eireg energy medegdej bna.
Амжилт хүсье Урнаа гавьяатад. Хүний шашин шүтлэгийг зааж зааварлаад, түүгээр нь гадуурхаад байгаа хүмүүсийг болиосой гэж хэлмээр байна. Ер нь бол бидний амьдарч буй энэ ертөнцийн тодорхой хэсэг хүмүүс Ертөнцийн эзэнд итгэж амьдралын үнэ цэнээ тодорхойлон зөв амьдарч явааг буруутгах аргагүй. Бурхан ганцхан байдаг харин түүнд хүрэх арга зам нь өөр өөр байж болно. Хүн өөрийгөө бурхантай харьцаж байна гэж итгэвэл тэгээ л болоо ш дээ. Заавал бүгдийг нэг хэвэнд хийж жонхууруулах хэрэг байна уу? Та хоёрт аз жаргал хүсье.
Сонин юм. Уранчимэг дуучин аль 80-аад оны эхэнд яг л ийм царай зүстэй хүн байсан юм. Хэв хэвээрээ байх юм. Харин шинэ нөхөр нь тэр үед бараг төрөөгүй л байсан байхдээ, хэ хэ. За тэр яахав, Алла Пугачёва эхлээд өөрөөсөө бараг 20 дүү Киркоровтой, дараа нь бараг 30 дүү Галкинтай амьдраад болоод л байна. Харин энэ гаднаас ирсэн христийн шашин нь ядарсан хүмүүст итгэл сэтгэл өгч амьдралд нь гэрэл гэгээ тусгах юмдаа.
Та хоёрт ажил амьдралд чинь эрүүл энх эрч хүч аз жаргалыг хүсье. Зовсон хүн жаргадаг гэдэг үнэн. Сайхан дуулдаг гэдгийг мэддэг уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
ЯАНАА, МОНГОЛЧУУД МААНЬ БҮР УЛААН ЕСҮСЧИН БОЛЖЭЭ ИХЭНХ НЬ.АЙМААР ЮМАА
Хун ямар шашин шутэж явахнь хуний хувийн сэтгэл зурхний асуудал битий дэмий юм солиороод бай!Тувд хэлээр юууч ойлгохгуй мангартсан шарын шашин шуэж толгойгоо эргуулсэнээсл хамаагуй дээр наадах чинь!Монголчууд шарын шашин 500 жил шутээд айхтар баатарлаг дайчин ард тумнээс хониноосоо ялгаагуй номхон долгоон, эргуу мулгуу,орон гаран амьтад болж хувирсаныг чи мэдэхуу?Боогоо шутээд дайчин зоригтой шийдмэг чигээрээ явсан бол хэндч дийлдэхгуй Чингисийн монголчууд хэвээрээ байх байсан.Оноодор монголчуудыг хар доромжилж муулж дээрэлхсэн гадаад дотоодын янз бурийн явуулын матаруудад хариугийн огоод байж чадахгуй тэнэг мал шиг эргуутээд хамаг авдар саваа ирж очсон гадаад дотоодын янз бурийн шулаачдад ухуулаад зугээрл хараад зогсож байх жишээтэй хонинууд болж хувирсан байгаа!
Tiimee. Yamar shashin shuteh ni hunii erh choloonii asuudal shuu.
Манайхан харин Есүсчин болсон нь дээр юм шиг ээ. Буддаг дагаад юу олж долоов. Байсхийгээд л Гандан гарч хоосон толгойтой завхай лам нарт хэдэн халтар цаасаа өгч ном гээч хэн ч ойлгодоггүй юм уншуулаад л, бүтэж байгаа ч юм байхгүй. Хүн өөрөө зүтгэж итгэж биширч байж өөдлөнө үү гэхээс буддын сүмд очоод усанд ч орж үзээгүй үхээрийн завхай лам нарт очиж ном уншуулаад өөдөлдөггүй л байхгүй юу. Харин энэ христ гээч чинь хүнийг хөдөлмөрлөвөл, сэтгэл сайхан байж итгэж байвал амьдрал чинь өөрөө сайхан болно оо гэж номлож байна.
Nandintsetseg , Adaraa nart gavyatiig ni ogoochee.
ene ih tsoglog hoorhon emegtei. iim ih zovlon uzsen gej medeegui bsan zaluudaa hoorhii ih l zovson hun bna. odoo jargaj bgaa yum bna. az jargal huseye.
Urnaa saihan setgeltei,sanaa zub bol zaya zub gej unen shuu,denduu dee denduu saihan setgel chin ,chamd saihan hanid chini sain saihan buhniig husie
Залуу баньд уургалдаг Cougar авгай байнадаа
zaluu ohiduud shig goy biytei saihan emegtei haragdsan az jargal husiy
ta 2 too amjilt husie,saihan ger bul bnaa,bie biye hundelj hairlaj oilgoltsoj amidrah shig saihan yum baihgui ee,saihan huurhun egch yumaa,
Zaluudaa hagatsaj shanalj javsan ni zaja tushin dahin ger buliin az jargal irsend bajar hurgeje.Chi daichin chadvarlag busgui shuu!!! Amjilt az jargalig husie... saihan zaluu baina.Nuur duuren bujantai er hun.. Ta nart saihan amidrahin eruul urguj baina...
Ёстой үлгэр дуурайл болж амьдарсан мундаг эмэгтэй шүү,би түүнийг өрөвддөг, бас бахархдаг.
Tiimee, ene bol saihan hun.
duuldag ni amidral ni sain saihan bolj bgaad bayrlaj bainaa. gehdee l ulaan isus neg l bishee. ydaj baihad isus gej yasan ch ih olon heldegiimbe
Ene hymyys esyssd itgeed neg ih gegeersen yum yarih yumaa adilhan dyychin emegteig dyylah geheer nuhur ni mikrafonii tohirgoog ni albaar aldagdyylaad negen shine jiliin bayar deer bas negen haltyyr hiij yavaa dyychniig ehner nuhur 2 shyyd dooshoo hiij bsan uruvdultei hymyys bna le uchyyhen amitas huurhii 21 zyynd muhar sysgeeree amidragsad
BUTEEGCH (BURHAN)-d itgeh itgel unemshil bol yostoi "muharlasan itgel unemshil" shuu dee, hun "unen" gesendee l itgedeg yum!? Ariun Nom-d "BI -Zam, Unen, Ami " gej aildsan baidag yum!?
Esyst bayarlalaa Budda shutsen Mongolchuud doroitsoor l
За за чавганц нар ач гуч нар шигээ залуухан баньди нартай явалдаад энэ хорвоо чинь одоо юуу болоод байнаа мэдэхгуйээ мэдэхгуй!Заваан юмаа!Наад залуунь ичдэггуй юм байхдаа хогшин чавганцтай амьдарч мамьдараад...!
Har baraan ug helj, busdad ataarhah burdee oortoo nugel huraaj yavaa gedgee meddeg uu???
Chi uuruu hedtei emee ve 55 hursen emegteig chavgant bolgod bgaarai amidralda gutarsan gants bie Hund toogddoggui gahai bgaa daa Uranchimeg bol chamaas zaluuhan saihan haragdaj hunii hairiig tatsan saihan amidarch yavaa emegtei Bnaa Chi 55 hureheeree hen ch bish bolnoo
Хоёр хүн хоорондоо таараад сайхан амьдарч байна л гэж байна. Элдэв завхай явдал, архи дарсгүйгээр амьдарч байна гэж байна ш дээ. Үхэр монголчууд ер нь дандаа гайгүй яваа нэгэндээ хордож байх юм.
Buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teenee gej medne biz dee. Butsahad oroitoigui bna. Uheh tsag uheriin zelen deer irjee. OM MAA. NII BAD MEE HUM.
BURHAN bol buhniig BUTEEGCH mun, harin "budda" bol BUTEEGCH -BURHANYI buteel boloh hun shuu dee?! Yalgaa baigaa biz dee?! BUTEEGCH-dee buteel -hun ni zahiragdana uu gehees BUTEEGCH ni buteel-hundee zahiragdah gej ugui shuu dee?!
Ene hunii tuluu "Yeruul" urgusun humuusiig BURHAN iveeg, ene huniig "eldveer buruutgasan" humuusiig BURHAN urshuug!!!
Ezneesee zaluu bandi guisaar baigaad avch dungusun yum bna.zailuul tegeel tolgoi n ergechihej.Heden alia solongostoigoo adil shizo bolchih viidee huurhii
Uuriiguu l hichee!!! Naad emegtei chini hend ch buruu yum hiigeegui, hend ch buruu yum heleegui!?
Урнаад аз жаргал хүсье. Өдий насан дээр ингэж амьдрана гэдэг сайхан шүү дээ. Чадахгүй юмнууд атаархаж байгаа юм.
uuruu jargaltai amidarch bvl boloo shu de. hen yu shuteh ni hunii erh ghde sainaar nuluulj bvl ter huni itgej bisherseni ur dun.yavj yavj adalaad bga gadni shashin yadarsan humuust garaa sungadag yum bish uu manai gandan hiid yalanguya buu nar nehej avdag shu dee.
Оороо хувийнхаа жаргалыг хооцолдож амь хувиа хичээж залуу амьдралын туршлаггагуй залуугийн толгойг хуний шашны янз бурийн юмаар эргуулж оортоо татан зовхон оорийнхоо хувийн аз жаргалын толоо наад залуугийнхаа ирээдуйг золиосонд гаргаж яваа хувиа хичээсэн бэртэгчин чавганц байна.Энэ залуу одоо тэгээд хуухэд гаргах боломжгуй хогшин чавганцын хормойнд чирэгдэж гуйсээр байгаад удамаа улдээх хуухэдгуй энэ хорвоогоос халина.Ганцхан чавганцтай зууралдсаар яваад тэрнийгээ дагаад санаа сэтгэлнь хургтэл адилхан зоноод дууснашд.Хайран сайхан залуу нас!Ийм насан дээр чинь аятайхан цэцэглэж яваа залуу савйхан хуухнуудтэй умбаж цэнгэж явах ёстой болохоос хогшин чавганцын зугаа болж явах ёсгуй!Сайн тархийгнь бооктож угаадаг айхтар чавганц юмаа!Хайран залуу!
za yarshigdaa, baga nasnii huuhed zavhairald uruu tatlaa geh ni holgui baih shiv dee. ineedtei yumaa
Deerhi nuhurt: Chamd hunii amidral hamaagui l baimaar! Naad emegtei chini chamd muu yum hiigeegui baih aa?! Chi uuruu tiim "ariun yavdaltai" negen yum bol ingej yarihgui biz dee?! Chi oliggui negen bolood l amnaas chini iimerhuu ug unah?!
188.123.231.140 gesen IP-tei nuhurt handaj helsen yum shuu!
Huurhii azgui em tahianuud Uranchimegt ataarhaj uhlee bi 54 hurch Bna 38 Tai saihan zaluu nuhurteigeee jargal bnaa
Чи 54 гарсан чавганц 38-хан настай ид насандаа яваа залуу хуний амьдралд шаврын хаалт хийж зовхон оорийнхоо хувийн жаргалаа бодсон бэртэгчин чаваганц гэдгээ хулээж байна уу?Чам мэтйн бэртэгчин зовхон оорийнхоо хувийн богснийхоо жаргалыг ббодсон чавганц нараас болж наад 38 тай залуу чинь хорвоо дээр улдээх ур хуухэдгуй хоцорч байгаа юм
ur huuhdeer yadag yum idej uuh umsuj zuuh agaar ni hurtel buh yum ni hor bson Mongold ur huuhed gargaad terniihee tuluu zovj bhaar gants bie taivan jargaltai uls ornoor amarch ayalsan shigee amidah mini...
Ийм хогшин чувганц нартай зууралдаж явдаг тахианы чинээ тархитай тэнэг залуучууд залуу хуний энерги потенциалыг сорж таашаал авч амьдардаг бэртэгчин чувганц нар хоорондоо яг таарч байдаг бололтой.Эрнь тахиа шиг тэнэг эмнь бэртгэчин,2 таарсан дугуйнууд,тийм юмнуудаас удам тасарч ур улдэхгуй байсандаач таардаг байхдоо чааваас.
Ugui mun shuumjleh , muulah hunee olov oo
ataarhuu novsh bna daa chi
ha ha ha chi yuund ni ingetlee zovoov baruunii oduud 60 garchaad 20 toi zaluutai suuj bna yagaad bolohgui gej
Chamaig gyalalzaj yavaad tuiliin ix bayarlaj baina. Chi 25t shig saixan bogood zovxi ni oodoo xaragdaj baina. Chamdaa alt mongo xvrel togoondoo az jargaliin caigaa chanaj xania bayarluulj javax uxaantai xvvxen gedegt ergelzexgvi baina.ulam ix amjiltiig xvsej baina shvv.
Mundag duuchin Sain hanitai bolood az jargaltai amidarch Bna gedeg baharhal nasnii yalgaa baidaggui yum bayar hurgiii
Asnigch 2 garyyd bna daa medhken emee bydaa.zalyy ni ohkind handardag l bhkgvi wy daa
sain duuchid ,saihan ger bul amjilt husie
Burhan buhniig iveeg.
Ta 2 nasni yalgaatai ch gesen saihan hosuud shu bi ch gesen bas ta 2 shig adilhan minii hani nadaas egch ch gesen bi bas tuundee mash ih hairtai ter maani ch bas nadad haitai halamjtai saihan busgui baidag ta 2 az zargal saihan saihanig husie amjilt amjilt bas dahin amjilt humuus yu gej heleh ni ter humuusiin uhamsar muugiih shu de az jargalta saihan amidraarai
Ah b,a uu duu b,a yamar hamaa b,a hunii amidral bulaagaagyi bol,amidral gantshan zayadag iim uedee huniig hairlaj huneer hairluulj yavah shig saihan yum haa b,a za jargal sain saihniig husieSer
Sain baina!!!
ax jargal husey ta 2-too mundag shuu
Манай 20-р сургуулийн пионерийн удирдагч Жанчивын хуухдуудийн нэг. Сайн дуучин шиг байдаг, аз жаргал сайн сайхныг хусье.
zaluud bol amargui l baigaa naiz nuhud aav eej geed shuumjleh hun zahaas avaad l taarch baigaa harin hairtai duuchnii maani huvid aztai umaa, haayadaa ch gesen naad zaluugaa hajuugaasaa uyahgui baigaaraidaa huurhii zaluu hun uur bodol baidag l bailgui, minii neg naiz zaluu nuhurtei zailuul nuhur n'gaduur hamt yavhaasaa ichni tegsen murtluu gariinh hool sanaad salj chaddgui...
Za yaxav oorsdoo l medeg. gexdee avgai ni xaritsangui ix xogshin xaragdaj baina ene noxor ni jaaxan zovdog ichdeg l bolov uudaa araar ni tavij l baigaa shuudee duurchdee zailuuul.
XEN XENDEE SETGEL XANGALUUN BAIVAL BOLOO TER ZALUUGIIN TAVILAN CH YUM BILVVV TEGEED SAIN SAIHAN L YAVJ BAIGaa yum bish vv
Сайн байна. Бурхан та хоёрыг ивээг. Есүс, Ертөнцийн цор ганц эзэн Бурханг хайрласан, итгэсэн хүн үргэлжид аз жаргалтай, амар атйван явна гэдэгт би итгэдэг.
холбогдох гэсэн юм урьж дуулуулѳх гэсэн юм утасаа ѳгѳѳч чатаар