sonin.mn

Энэ удаагийн дугаараар та бүхэндээ эрүүл мэндтэй холбоотй зарим хэвшсэн хэлц үнэний ортой эсэх талаар шинэ судалгаануудад тулгуурлан точхон хургэе.

"Өдөрт нэг алим идэж заншвал эмчид үзүүлэх шаардлагагүй болно"

Тавиас дээш насны хүн бүр өдөрт нэг алим идэж заншвал зөвхөн Их Британид л гэхэд жилд зүрхний өвчнөөр нас барагсдын тоо 8,500-аар буурах юм. Алимны зүрхэнд үзүүлдэг ач тус нь төмөр, мөн флавонойд хэмээх исэлдэлтийн эсрэг бодис ихээр агуулдгаас үүдэлтэй.

“Цэвэр агаарт байхад эмч хэрэггүй”

Гадаа, байгальд цагийг өнгөрөөх нь ачааллыг багасгахаас гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн байгальд гарахаас гадна, ердөө ногоон өнгийг ширтэх үед ч сэтгэл сэргэн, биеийн байдал сайжирдаг нь хачирхалтай.

"Эрь унтаж, эрт босох нь эрүүл, баян, мэргэн ухаантай болохын үндэс."

Уг үгийг Бенжамин Франклин нэгэнтээ хэлсэн байдаг. Гэвч шинжлэх ухааны үүднээс судалж үзэхэд уг үг тийм ч үнэний ортой бус хэмээх дүгнэлт гарчээ. Орой 11 цагаас өмнө унтаж, өглөө 8 цаг гэхэд боссон байдаг "эртэч болжмор"-уудтай харьцуулахад оройтож унтаж, орой сэрдэг "шөнийн шар шувууд" 5 хувиар илүү орлого олдог байна.

Мөн уг хоёр бүлгийнхэн бүтээлч байдал, нас баралт зэргээрээ адил үзүүлэлттэй байжээ. Уг судалгаанаас үзвэл эрт унтаж, сэрэх нь таныг илүү эрүүл, баян, ухаалаг болгохгүй. Харин сэрснийхээ дараа юу хийдэг вэ гэдэгт л асуудлын гол оршиж буй юм.

"Их инээж, нойр сайн авах хоёр хамгийн сайн эм"

Нүүрний булчингууд хүний сэтгэл хөдлөлтэй салшгүй холбоотой. Үүний дүнд инээх шалтгаангүй үед ч багахан инээмсэглэхэд л сэтгэл санааг өргөдөг болохыг судалгаа тогтоожээ. Мөн инээх үед судсууд өргөсөн, цусны урсгал сайжран, зүрхэнд сайнаар нөлөөлдөг аж.

Харин их нойрны тухайд гэвэл, 8 цаг унтаж амрах биед маргашгүй сайн нөлөөтэй. Харин 10 болон түүнээс дээш цагаар унтсанаар зүрхний шигдээс, чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлд унах болно гэдгийг сануулья. Хэт олон цагаар унтсанаар нойрсох үед амьсгал зогсох хам шинж зэрэгт хүргэх аюултай аж.

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд” сонин