sonin.mn

Жаахан халамцаад, баахан онгироод ирэхээрээ л... За хө. Монголд Нацагийн хүүхдүүд гэж нэг их том улсууд яваад байна аа даа. Нацагийн Цолмон, Нацагийн Багабаньд, Нацагийн Удвал, Нацагийн Жанцанноров, Нацагийн "Буур" Жамъян гэлдээд байна шүү дээ гээд түүн лүү гээ баясан долоовор дунд хуруу хоёроороо урт үсээ хойш нь илбэх хүүхэд ааштай энэ хүн уран бүтээлээрээ олонд танигдсан, унаган авьяасаараа тодорсон хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Даржинхан амьдрал дунд хүүхэд насаа үдсэн тэрээр ёстой л "Орчлонд би азтай төрсөн" гэж хэлж суухаас яах билээ.Ардын жүжигчин Жамъяны Чулууны нэрэмжит Алтангадас одонт Ховд аймгийн ХДТ-ын хөгжмийн багш, Удирдаач Нацагийн Цолмонгийн тухай

Өгүүлэх нь:

...1964оны10дугаарсарын22-ны үүрээр Ховд аймгийн Зэрэг сумын клубын галч Нацаг гуай "Хуст" хэмээх газраас ажил руугаа яарчээ.Ажил цуглахаас өмнө гал түлж өрөө тасалгаа, их танхимыг халаах үүрэгтэй.Гэвч өнөө маргаашгүй орчлонд мэндлэх үр нь түүнийг алхах бүрт хөдлөн хөлс чийхаруулна. Сунайсан 10 гаруй километрийн алсаас алхсан тулгар эх ядран довны долгой түшин суулаа. Урьд нь хоёр хүү, нэг охин төрүүлсэн эх зөн совингоороо хөнгөрөх цаг тулсаныг мэдэрлээ. Сумын төв бас чиг зайтай. Ойр хавьд айл амьтан юу билээ гэсэн горьдлогын нүдээр орчноо хараачлав.

Намар оройн үүрийн цагаан шүүдэр жиндүүлэх ба тулж суугаа гарын өндөгний үзүүрийг чимхийлгэнэ. Бүхнээс тод үүрийн цолмон зүүн уулын зулайг гэрэлтүүлнэ. Зэрэгийн шар хулс улайран цайр ч түүнээ идээшлэх адуу тургилаж, үхэр мөөрнө. Хөж, хөж гэх хөгшин хүний зөөлөн дуу дуулдана. Гундаж нумарсан зэгсний толгой гишэглэн үхэр малынтүрүүч нь гарч ирлээ.Ус уух хувь заяа байж гэм.

Ээ дээ. Үхрээ хурааж явсан нутгийн буурал таараагүйсэн бол ээж бид хоёр хэцүүдэх байсан юм билээ. Муу ээж минь төрөх бүртээ ихэд ядар ч сульддаг юм гэх. Хүй, хүзүүг минь ороож боож үхэх дээ дөхсөн намайг Зэрэгийн довны шар усаар цочроож сэрээсэн гэж байгаа гээд өрөөсөн нүдээ анин нэг муухай инээнэ.Тэгснээ миний муу эх амьдралын эрхээр том охин, нэг хүүгээ айлд үрчлүүсэн гэдэг Эвий, эвий миний муу ээж гээд нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.

Буянтай буурлын алдар хэнсэн бол... Дээр цагт намайг төрөөгүй байхад. \ Нэг иймэрхүү л яриатай хүн\ Хатанбаатар вангийн цэрэгттогоочоор алба залгуулж явсан Өвгөн лам Дэлэг гуай. Үүрийн цолмонтой уралдаж төрсөн гэж Цолмон хэмээн нэр хайрлажээ... Түүний орчлонд мэндэлсэн түүх энэ ээ...

"Цыга" Цолмон

Хүүхэд, хүүхэд өөр байдаг аж. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй томоотой, дуулгавартай нэгэн байхад хаашаа ч хамаагүй савчсан хонхны хэл шиг хүүхэд байх. Тэр нь би байлаа гэнэ. Одоо бодоход дэрсний болжмор шиг дэрхийсэн цагаан сахилгагүй нэгэн байж үү дээ. Ээж минь өөрийгөө гэхээсээ илүүтэй биднийгээ тэжээх гэж сумын клубын галч хийхийн зэрэгцээ завсар зайгаар нь сумын захиргааны зарлага, эхийн амаржих байрны цэвэрлэгч хийнэ. Нэг зуун хорин төгрөгийн цалинтай.

Би гэдэг амьтан сумын төвийн үеийн аваргуудтайгаа нүдэлдэхдээ нүдэлдэж, тоглохдоо тоглож тоос манаргаж өнжинө. Өлсөх үезөндөө зөндөө. Сумын төвийн гуанз эргэнэ. Манай сум их замын дагуу оршдог болохоор замын машин, амьтан хүн тасран гэж үгүй. Жолооч нар хооллоно, үлдээнэ, хусна, зугтаана. Хөөе тэр Нацагын Циганыг хараач гэх тогооч авгай нарын инээд, хашиграан одоо ч надад дуулддаг гээд халамцахан үедээ өмөлзтөл уйлна.

...Зэрэгийн шар хулснаас цахлайн ангаахай авч ирэн ам руу нь аарц чихэж байж баригдаад улаан гувруу гүйтэл гүвүүлээд ангаахайгаа тэврээд шөнө ээжид нь хүргэж өгөхөөр гүйж явлаа. Би ямар муу юм санасан биш... Гутал хувцас муутай.Гутал хувцас муутай гэснээс 1972 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр. Гудамжаар явах гоё, гоё хувцастай хүүхдүүдийг шохоорхон, тэдэнд битүүхэн атаархан зогсож байтал сургуулийн захирал Дамдины хүү Зоригоо \Одоо МУ-ын Ерөнхийлөгчийн Реферант\ ханцуйнаас татаж байна.

Чи сургуульд орохгүй юм уу гэх. Хөл нүцгэн, сайртаж хагараад эвгүй, шарвааран өмд маягтай, бас болоогүй ээ хавар намрын фальтотой гэж байгаа. Ормоор л байна гэлээ. Бид хоёрыг ийн зогсож байтал хичээлийн эрхлэгч Замба багш дуудажбайна. Очлоо. Цолмон чи хэдэн настай вэ гэнэ. НаймСургуульд орохгүй юм уу Ормоор л байна. Тэгээд яагаад...

Ээж хойтон оруулна гэсэн.За тэгвэл намайг дагаад яв гэсээр өрөөндөө оруулнанимгэн дэвтэр 5-6 ширхэг, дээр нь харандаа, 11 төгрөг 20 мөнгөний атга чихэртэй өгч билээ. Миний нүднээс нулмис өөрийн эрхгүй асгарсан сан. Ингээд Нацагийн Цыган Цолмон Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн сургуулийн Ш.Дуламсүрэн багштай 1-а ангийн сурагч болсон түүх энэ ээ...

Хөгжимчин цолмон

1976 онд хөгжмийн нэрт зохиолч Хаймчигийн Баатарын дүү Х.Мөнхнасан багш Мөст сумын 8-н жилийн сургуулиас манай сургуульд шилжин ирлээ.Хүний хувь зохиол гэдэг сонин шүү. Хөгжим ярихаар нүдэн сэргээд ирэх тэр хүн Зэрэгт ирээгүйсэн бол миний хувь заяа хаашаа ч эргэх байсан юм мэдэхгүй. Биднийг учруулах гэсэн бурханы төөрөг ч юм болов уу.За тэгээд тэр хүн ирсэнээр миний бие урлагтай насан эцэстэлээ холбогдох их хувь заяаны эхлэл болсон юм аа.

Энэ хүртэл нөгөөл дүрсгүй, Цыган Цолмон нэртэйгээ тууж явсан. Одоогийн Ерөнхийлөгч нөхөр \Цахиагийн Элбэгдорж\-ийг Зэрэгийн борзон дундуур орос цэргийн тольтой бүсийг эргүүлэн элдэж явлашүү дээ. Одоо бодохоор айдас хүрдэг юм. Нутгийн улс уулздаг байлгүй. Манай театрынхан 2009 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээр аялан тоглолт хийсэн юм. Тэгж явахдаа Дарханытеатрын тайзан дээр уулздаг байгаа.

Юу гэж байх юм.

Манай Цолмон мундаг гэсэн. Юу бодож тэгж хэлсэн юм байгаа юм. Арай нөгөө гэж бодогдсон шүү... Х.Мөнхнасан багшийн шавь болсноор хөгжмийн зэмсэгүүдэд юу, юу багтдаг, түүний эгшиглэнт аялгуугаар юу бүтээж болдог, хэрхэн эзэмшдэгийг ойлгосон. Тэр үеийн хөдөөний хүүхдүүд сайн мэднэ дээ. Сумын төвийн цагаан хоолойгоор өдөр бүрийн 11 цаг 30 минутаас өдрийн гимнастикийн аялгуу явдаг байсан даа. Одоо ч явж байгаа биз ээ. Түүнийг би дууриан амаараа их хөгжимддөг байсан.

Хожим тэр нь үлээвэр хөгжим тоглож сурахад их хэрэг болсон гэж боддог Удалгүй манай сургууль үлээвэр хөгжмийн багаахан найралтай боллоо. 1980 онд болсон пионер сурагчдын урлагийн үзлэгт оролцохоор анх удаа хөдөөний пацаан аймгийн төвийг үзнэ биз дээ. Хаашаа л харна өндөр өндөр барилга. Зэрэгтэй минь зүйрлэх юм биш. Хажууд яваа хүнээсээ алхам холдчихвол төөрч мэдэх нь ээ. Ээ мөн хүнд байсан шүү.

Энэ урлагийн үзлэгтби нарийн бүрээгээр П.И Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийн "Ньео политон" гоцлол хөгжмийг тоглосон.Аваргуудад тоогдсон юм байлгүй дээ. Тэр хавраа 8-р ангиа ч төгссөн юмгүй урлагийн их бурхадыг төрүүлсэн энэ театртаа дагалдан хөгжимчнөөр орж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш Театр, Урнаа \Эхнэр нь\ хоёроосоо холдсонгүйдээ. Одоо бодоод байгаа юм. 45 хоног нь байг, 7 хоногийн ч болтугай тэр сургалт, курст нь сууж үзэх юм сан гэж.

Зүүлт: Ардын жүжигчин М. Яасай, шавь Цолмонтойгоо хамтран концерт бэлтгэх явцдаа маргалдсан юм биз дээ. М.Яасай багш тайзны нөгөө булангаас гараа гозойлгон ирж Цолмон. Чи боловсролтойгоороо гайхуулаад хүн битгий дээрэлхээд байгаарай .Чи намайг бодвол дээд боловсролтой хүн. Чиний боловсролтойн тэндээ л байгаа биз хэмээн сахлаа шөвийлгөн язав татав хийж гэнэ. Боловсролын ялгаа нь бүр хөгжилтэй.М.Яасай багш нь 40-өөд оны 4 дүгээр ангийн боловсролтой, харин шавь Цолмон нь Сүүлийн үеийн 7 дугаар ангийн боловсролтой нэгэн. Сүүлд бодоод байх нь ээ Цолмон чиний зөв байсан шүү хэмээн багш нь шавиа урамын үгээр тэтгэсэн гэдээг...

Өгүүлэх нь:

... Зовж зүдэрч төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулсан хэр юм бол. Анхныхаа цалингаараа \Одоо бодоход хоёр, гурав нь сарын цалин байсан юм шиг ээ. 670 төгрөг\ Ээждээ дээлний торго, гутал, чихэртэй, өөртөө Итали палка \Хөгжмийн удирдаачийн дохиур\-тай бөөн баяр болсон амьтан ээж дээрээ очиж билээ. Ээжийн баярласан гэдэг тоймгүй.

Ээждээ зориулж олон сайхан дуу бүтээсээн гэх Цолмон багш "Жангар" Хамтлагийг үүсгэн байгуулж, хамтлагийн гишүүдээс нь хожим нь тив дэлхийд нэрээ цууриатуулсан дуурийн нэрт дуучин МУ-ын Гавьяат жүжигчин Пүрэвжавын Ганбат тодорч МУ-ын СТА дуучин Ж.Ганчимэг, Ц.Нэргүй гээд сайхан, сайхан уран бүтээлчид нь жигүүр юугаа дэлгэн ниссэхэд нь үлдэж хоцорсон үүр нь билээв л... Тэрээр уран бүтээлийн олз омгоор ямагтдүүрэн байж "Салж эгээрэх хорвоо" дуугаараа Монголын радиогийн "Цагаан лавай" хөгжмийн нэвтрүүлгийн хитийг тэргүүлж, "Морин хуур-99" наадмын Гран-приг хүртсэн авьяастан.

"Гавъяат" Цолмон

Аливаа шагнал, алдар нэр эзнээ олохоороо сүртэй харагддаг гэж. Нялх балчир наснаасаа эхлэн зүтгэсэн алтан тайзан дээрээ Ерөнхийлөгчийн зарлигыг уншуулан байж Алтангадас одонгоор энгэрээ мялаалгаж байхуй дор би нүдэндээ нулмистай зурагыг нь авч зогсов шүү. Ёстой л эзнээ олж гэсэн үгс баярын хурлын зочидоос олж сонслоо. Олон зуун хүн баярласаан.Тэр олон зуун хүн өөрөөавч байгаа юм шиг байсан шүү. Алга нижигнээд л...

Бид болсон хойно жороо хараа хэдэн хоног алтангадасаас нь аргамжсан. Үгүй яахав уран бүтээлээ л ярьж байгаа нь л тэр. Солгой хоолойтой шахам ийм амьтнаас тийм сайхан аялгуу бас дуурсанаа гэж гайхмаар. Бас чиг яахав таг дүлий Бетаховон сонгодог хөгжмөө сонссон гэж бодохоор байж болмоор ч юм шиг санагдаад байгаа. Нижгэр нижгэр юм хийгээд байгааг нь би мэдээд байгаа. Муухан мэдэхээс цаашгүй юм. Хөгжмийн хэлийг нь нэвт шувт мэдэхгүйдээ л ингэж байгаа хэрэг.

Сайн юм гарнаа гэдэгийг нь ч харин сайн мэднэ шүү. Нөхрийг шүүмжилвээс хэд хэдэн дутагдал бий. Жаахан назгай дуу. За тэгээд зарим нэгэн хийсэн зүйлээ эрж олох гэж тамын ажилтай. Энэ тэндээс сураглаж явна.Журамтай, бүтээлд хайртай бүсгүйн дэрний авдарнаас нь ч гарч ирж мэднэ. Манай яруу найрагчдаас иш татвал гүн билэгтШагдарсүрэнгийн Цогт, Ренчингийн Чойномрох уу янзын гэх үү. Нэг тийм. Бүтээлийнхээ хойноос санаа тавьж явахгүй. Хийгээд дараад байна, дараад байна.

Уншигчидадаа ойлгомжтой болгох үүднээсмэддэгээрээзохиолчдоосоолиш татья. Миний шүлэгийг одоо ойлгохгүй. Цаг үень ирэхээр тэд ойлгоно гэдэг найрагчид байна. Хөгжмийн зохиолчоо би тэдний нэгэн садан төрөл юм болов уу гэж хааяа бас бодно. Харин саяхан бүтээлд хайртай Д. Цэвээнравдан дарга ивээж Ховд нутгийн уулсаас бүтсэн дуунуудын шилмэл бүтээлийг нь цомог болгон хэвлүүлжээ. Би баярлаад байгаа юм. Бүтээлээ аваад манай телевиз дээр хүрээд ир зурганд орьё хоёулаа гэж мөн ч их хэлсэн.

За гэсээр Хавар, зуны зургаан сар дуусч намрын сар аль хэдийнээ дундаа орчихож. Тэгж ингэж явсаар нэг өдөр заллага болгож, болгож ирнээ гэдэгт нь ч бас итгэж байгаа.Бас Зэрэгийн шар довон дундуур тугал мэт элдүүлж явсан нутгийн ах, Ерөнхийлөгч нь Цолмонд биш бүтээлийг нь үнэлээд Зарлиг юун дээрээ "Шилмэл бүтээлүүдэд нь" Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосугай гэсэн зарлиг буулгах ч юм бил үү. Мөн ч олон хүн баярлаж бас уйлах байх аа... .

..Тэртээ намрын цагаан хяруу дарайсан үүрээр цолмон одны туяан дор хүйгээрээ хүзүүгээ ороосон нялзрайг, ангаахайн ам руу аарц чихэж байгаа балчирыг, Зуны халуунд хавар, намрын пальтотой шарвааран өмдтэй хөл нүцгэн жаалыг,Төгөлдөр хуурын ард аялгуу зохион суугаа хөгжмийн зохиолчийг, театрын тайзнаа дохиур барин хөгжмийг үүсгэн байгаа удирдаач эр бүгд нийлээд нэгэн намрын суль, сүмэн өвс мэт донж төгөлдөр бодогдоно.

... Амьддаа бие биенээ хайрла хэмээх үгийнутгандсууваас Цолмонг биөмөөрч, хайрлаж бодмоор санагддаг юм даа.

 

МСЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга

Сэтгүүлч Ням-Очирын Баасанжав

 

Эх сурвалж: "Ховдын мэдээ" сонин