sonin.mn
Рагу Раман хэмээх сингапур эрийг монголчууд сүүлийн хэдэн жилд андахаа больсон. Гадаад хүн харахаараа л байдгаа дэвсчих гээд байдаг монгол зан нөлөөлсөн үү, эсвэл "мэдрэмжгүй" гэж хэлэх дуртай Рагугийн мэдрэмж нь нөлөөлсөн үү тэрбээр ямар ч байсан нэг хэсэгтээ  “Universe best songs”-ийн шүүгчээр ажиллаж, "Pro Sound" студийн продюсер хийж байлаа.
 
Монгол энхэртэйгээ хамт манай эх оронд маань анх гурван сарын хугацаатай ирээд багагүй саатсан Рагу нутагт буцсан сурагтай. Гэхдээ ойрын хэдэн жилдээ лав ирэхгүй гээд одсон гэнэ.
 
Тэрбээр нэгэн ярилцлагадаа " -Монголчуудын амьдралд их өөрчлөлт хэрэгтэй. Цалингийн хэмжээ нь үнэхээр инээдтэй. Тухайлбал, эмч хүн өнөөдөр доод тал нь хагас сая, ихдээ нэг сая төгрөг авч байж сайхан амьдарна. Сингапурын эмч 10 мянган доллар авдаг. Швейцарт 20 мянган доллар авдаг.
 
Гэтэл Сингапурт одоогоос 40 жилийн өмнө ус хомсдолтой, алт, газар байгаагүй. Тэгэхээр монголд өч төчнөөн баялаг байна. Одоо зөв бодлого хэрэгтэй. Тэр УИХ-ын гишүүд нь “Оюутолгой”, “Тавантолгой” гээд л хөөцөлдөөд байх юм. Энэ бишээ. Намайг дөрвөн жилийн өмнө ирэхэд гуйлгачин хүүхдүүд зөндөө байсан.  Одоо ч хэвээрээ л байна. Үүнээсээ эхэлж асуудлыг авч үзэх хэрэгтэй" хэмээн өгүүлж байсан удаатай.
 
Эхнэрийнхээ цуйванд, Нарангийн хүчтэй хоолойнд дуртай Рагу "Киви"-гийнхнийг сайхан хувцасладаг хэрнээ муу дуулдаг гэж шүүмжилсэн удаатай билээ.
Рагугийн мэргэжил студийн дизайнер юм билээ.
 
Гэхдээ л тэр Монгод ирснээр “Камертон”, “А-Sound” хамтлаг, Наран, Чинбаа, Т.Ариунаа, Б.Сараа, Чука, хийлч Дээгий гээд нэрлээд байвал олон тооны уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.
 
 
Р.Хар
 
Эх сурвалж: "new.mn"