ДОХ-ын дохиог бид тоохоо больжээ. Сүүлийн өдрүүдэд энэ нь илт анзаарагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр хоёр тохиолдол илэрсэн. Ингэснээр Монгол Улс ДОХ-ын 140 халдвар тээгчтэй орон боллоо. Харин энэ мэдээ хэнийг ч түгшээсэнгүй.
Айдас, сэрэмжлүүлэг дагуулах ёстой энэ мэдээг сонссон хүмүүс “Одоо хэд дэх нь болж байна вэ?”, “Хаанаас илэрсэн юм бол” гэх мэтээр өөр зуураа яриад л чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхив. Тэгж л байдаг юм гэсэн шиг.
21 жилийн өмнө байдал огт өөр байсан. Монголчууд XX зууны тахал гэж нэрлэгдсэн ДОХ-ын анхны тохиолдол элэг нэгтнээс нь илэрлээ гэдгийг сонсоод бултаараа цочин хиртхийсэн. Эгээ л хаалгыг нь тогшоод гэрт нь ороод ирэх гэж байгаа мэт айдаст автаж, харсан хүн бүр нь буруутай мэт хачин гаж араншин гаргаж байж билээ.
Аюулын харанга дэлдсэн энэ мэдээ хуурай өвсөнд ассан түймэр мэт хурдан тархаж, хөдөө алсад ч тэр дороо хүрсэн. Уулын мухарт байх хоёр хөгшинд холын сонин болгож, “хотод ДОХ гарч гэнээ” гэхэд их л сониучирхсанаа “Аа, ямар бидэнд хүртэх биш.
Дээгүүрээ л хуваагаад авчихна биз” гээд их л бухимдангуй байсан гэдэг онигоо бий. Үүнийг сонсоод бид инээлддэг байв. Одоо бол уйлах цаг ирж байх шиг. Гаднаас орж ирсэн гайт харуудын учруулсан лайг үүрч Монгол Улсаа дэлхийд ДОХ-той орон гэж бүртгүүлсэн анхны “хохирогч” хорвоог орхиод 14 жилийн нүүр үзэх зуурт манайд энэ өвчин хүрээгээ тэлж халдвар авсан хүн 140-д хүрлээ.
Энэ бол эмгэнэл. Харин бид үл тоож байна. Тэртээ 1992 онд анхны тохиолдол илрэхээс өмнө хойд хөршийн “Эрхүүд СПИД гарч гэнэ” гэсэн мэдээлэл цацагдахад “Тарваганы мах идэж, айраг уудаг монголчуудад тусахгүй ээ. Дархлаа нь бидэнд байгаа” гэх их мэдэгчид олон байсныг санаж байна.
Үүн шиг худал юм байгаагүйг одоо бид харж байна. Сүүлийн хоёр тохиолдол хөдөөнөөс илэрч. Хоёулаа идэр насны эр гэнэ. Хөдөөнөөс гэхээр бидэнд их хол сонсогдох юм. Худлаа шүү дээ. Хажууд чинь л байна гэсэн үг. Таван өвчтөн тутмын хоёр нь орон нутагт амьдардаг юм байна.
Гэхдээ 2012 онд батлагдсан ДОХ-ын тухай шинэ хуулиар халдвар авч өвчилсөн өвчтөний оршин суугаа хаяг, нэр овгийг нийтэд зарлахыг хориглож, чандлан нууцлахыг хуульчилсан болохоор мэдээллийг дэлгэрүүлэх боломжгүй юм.
Монгол Улс 21 аймагтай. Тэгвэл 12 аймагт нь ДОХ-оор өвчлөгсөд амьдарч байгаа гэсэн баримт өмнө минь байна. Энэ аюулт өвчин манайд анх бүртгэгдсэнээс хойш 21 жилийн хугацаанд хэрхэн дэлгэрсэн нь дээрх тооноос илт. Одоогоор есөн аймагт халдвар тээгч хараахан илрээгүй байгаа.
Гэхдээ тайвширч болохгүй. Нэг халдвар тээгчийн ард хичнээн хүн байдаг вэ гэдгээс шалтгаалж магадлалын онолоор “сэжигтнүүдийн” хүрээ тэлнэ. Нэг хүний ард 500 хүн байдаг гэх гаргалгаа байдаг. Түүгээр бол Монголд ДОХ-ын хамааралтай 66500 хүн байх нь. Хаанаас барин тавин ийм тоо гаргаад ирэв гэж гайхаж магад.
Тэгвэл манай улсад ДОХ-ын тохиолдол 140 гэж албан ёсоор бүртгэгдсэн боловч энэ өвчнөөр 17 хүн хорвоог орхиод байгаа билээ. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар халдвар тээгч дундажаар 10 жил амьдрах боломжтой юм байна.
Мэдээж, тухайн хүнийхээ биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвараас болж, дээш доош хэлбэлзэлтэй. Байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ 10 жилийн хугацааг нь хээвнэг даваад гарчихсан өвчтөн ч манайд бий.
Судалгаанаас харж байхад Монголд бүртгэгдсэн 140 тохиолдол бүгд бэлгийн замаар халдварласан байгаа нь биднийг юунаас сэрэмжлэх ёстойг ямар нэг тайлбаргүйгээр хэлээд өгч байна бус уу? Нөгөө хоёр зам буюу эхээс урагт, тариураар халдсан тохиолдол алга.
Насны хувьд халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан. Бас 80 хувь нь эрэгтэйчүүд. Таван халдвар тээгч тутмын нэг нь гэр бүлтэй. Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь, бүр хоёулаа ч ДОХ-ын халдвар авсан нь бий.
Монгол эрс ээ, нэгийг бодож хоёрыг тунгаагаач. Эр та нар минь эрүүл саруул сайхан явбал эмс бид нөмөрт чинь жаргадаг л хорвоо шүү дээ. Хөдөөнөөс илэрлээ энээ тэрээ л гэнэ. Үнэндээ хотоос шилжин суурьшигчдаас илэрсэн нэлээдгүй тохиол бий гэсэн шүү.
Дороо суурьтай, дотроо бодолтой байхгүй бол хэцүүдэх цаг иржээ, хүмүүс ээ. 2,8 сая хүн амтай Монголд ДОХ-той хүний тоо 140-д хүрээд байхад 85 сая хүнтэй Египтэд нэг ч байхгүй гээд бод доо. Өөр юу хэлэхэв. Бодох л зүйл.
Эцэст нь хэлэхэд, “Бид ДОХыг тоохгүй ч, ДОХ монголчуудыг оролдсоор байна” гэдгийг их эзэн Чингис хаан “тангуд улс оршин байгааг өглөө бүр сануул” гэдэг шиг өдөр бүр, ялангуяа гэр бүлээс гадуурх урвалт шарвалт бүртээ санаж явбал ямар вэ.
Н.Саранчимэг
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Дох -ын халдвар тээгчид анх 1991 онд ардчилсан нэртэй наймаачин залуу монголд импортлаж ирсэн тэр цагаас хойш монгол 140 дохтон түүний дотор 93 хүн эрэгтэй ардчилсан нэртэй намын гишүүд луйварчид байна
Look... Are you insane?
hooh ene chin ali hediin controloos garsan bn sh dee, im olon aimagt tarsan bn gedeg 140 bish 14000 ali hediin davsan bh
Setguulch hun bodit medeelel uguh yostoi bas uuregtei. Tany medeelel het davstai bn. Bye
yamar aimaar ih too haragdaj bna aa.tsus uriin shingeneer halddag ene övjniig gazar avahuulahgui bh arga bdaggui ym uu. ene jin hunii ööriinhön n uhamsaraas hamaatai zuil shuu dee. ydaj belgevj gedeg ymiig hereglej bval halddaggui gedgiig uhaarmaar ym daa. ene medee jinunshihlaar mongold ojij amidarna gehees aih ym. uneniig helehed tahaltai gazar ojih gej bgaa ym shig l sanagdaj bna.Uujilaarai ingej hamaagui helsniig.
uws aimgiin hariyat 2009 ond mongol deed surguuliig tugssun b.gunjinlham gegch guch garui nasnii huuhnees bolgoomjil olon hund doh uwchin halddaaj yawna utas ni 9901 3165 99103449
Саранчимэгээ ахын дуу айн гээд уун гэж бай!ДОХ-ын халдвар Монголд 140 хун авсан байна яаах аргаггуй халдвартай залуу хумуусийг ихэвчлэн дайрсан айхтар овчин.Та нар ДОХ гэж чанга хашгирч брэнд болсон овчноор далим хийж энд тэндээс хошгирсон материалаар дам хийж амьтан хумуусийн анхаарал татаж байх хооронд чинь наад ДОХ -оос чинь хамаагуй илуу аюултай халдвартай овчингууд монголчуудын амийг жил бур мянга мянгаарнь авч явдагийг тоох ч угуй ханиад шиг санаа амар яваад байдагт миний санаа сэтгэл ургэлж зовж явдаг.Яаагаад ингэхээр хумуус ийм сонин сэтгэмжтэй байдгийг ойлгодогч угуй.Яаагаад гэхээр эдгээр овчнуудийн овчлолтийн статистик тоо баримтууд ил байж байдаг тэр тусмаа тоохгуй хажуугаар онгороод байдаг.Энэ овчнууд бол монголд элэгний вирус гэж алдаршсан Гепатит-б Гепатит -С вирусны халдвартай овчнууд.Эдгээр халдварууд бол Монголд ДОХ-оос хамаагуй их тархсан яг адил цусны замаар тархдаг, инкубационный халдсанаас овчлох уе нь хуртэл хугацаа адил овчилсоноос ухэх хуртэл хуагцаань арай хурдан айхтар овчинууд.Яаагаад ч юм монголчууд энэ овчнуудийг ер тоож авч хэлэлцэхгуй юм.60-70-80 аад оны уеээр энэ вируусууд Монголд шприц угаадаг уед залхуу сувилагч нарын гайгаар маш хурдан тархаж, эмнэлэг,ариун цэвэр муутай усчин, шудний эмчийн ороогоор маш их тархсан,одооч тархаж байдаг халдварууд.Хуний амь нас алдаж байвал ямар овчноор ухсэн нь ухсэн хундээ ялгаа ер байхгуй,харин сонины сурвалжлагч нар л ДОХ гэж орилдоод хашиграад явах юм наад Гепатит-Б-С ээр чинь мянга мянган хун ухэж байхад тоож байгаа амьтан байна уу?Элэгинй урэвсэл болоод яваандаа хорт хавдар болоодл ухдэг барагл ханиад туссан юм шиг тоохгуй байхын .Эдгээр ухлуудийг уг сурвалж бол яг ДОХ той адилхан тусдаг халдварт вирус гэдгийг ойлгож байгаа хун байна уу?
coningin curbaljlagchid bodit zuilig niigemd ilchlej bn chi bac doxtoi bolood iim öörigöö xamgaalcan ym bichee y? CHINI BICHIJ BAIGA ZUIL OYUN UXAANTAI CHIN TÖCTEI YM SCIG BN CETGUULCH XUNI ACAR IX TEMZEL UNENI TÖLÖ BICHDEG ENE BUXEND TA BUU XILEGNDE
битгий тэнэг утга учирнь олдохгуй мангар юм бичээд оорийнхоо тэнэгийг харуулаад байгаач малаа!
50 garcan mongol zaluu ene belgiin zambraagui xarizaa bol baidagl zuil scudee öbchin taraagad ingej xeleed cuuj baidag öböö bain geed boddo ter öböö zaascin xentei arxidaj mancuurch y xiij baigaaga ul oiscoogood niigem buzarlaadl ybj bain scudee xamgaalalt gedgig xiiddegui maluud niigemig cuitgej bn ter öchtnööc yaj bie xamgaalax be gedgig xucexgui bögcöndöö tolgoigoo zaxiruulaadl ybj bn scude
doxoor owchlogchid chine dandaa gomoo chuud gee bizdee hohinoo za
Ахын дуу ийм тэнэг юм буу бичиж бай заа юу!Халдвартай овчин овчиний вирус гэдэг чинь эзнээ гомо мон биш гэж хайж явдаг юм биш!Оноодрийн нийт халдвар авч яваа хумуусийн 50-аас дээш хувь нь энгийн секс сонирхолтой эр эмээрээ явдаг улсууд халдсан байгаа.Тэгээд ч энэ халдвар бол зовхон сексээр халддаг юм биш,цусаар дамжиж халддаг учраас хаанаас ч халдвар авч болох тун аюуултай халдвар.Чи шуд чинь овдоод шудний эмчид узуулээд эмчлуулээд гарсан гэж бодьё чиний омно ДОХ-той хун шудээ эмчлуулсэн байг.Тууний щудийг эмчилсэн багаж хэрэглэлээ залхуу сувилагч залхуураад ариутгалгуй чиний шудийг ухаж тонхоод л ДОХ тусаа за юу?Чи тэглээ гээд хаана ч хэзээч наад шуднийхээ эмчийг чамд ДОХ халдаасан гэж баталж гэрчилж чадахгуй,хууль шуухээр яваад ч чи юм олж долоохгуй,яаагаад гэхээр ДОХ халдварын инкубационный буюу нууц уень хагас жилээс 2-3 жилч болж удах магадлалтай байдаг Чи энэ хооронд хэзээ хаана юу хийж яваад ДОХ олсоноо эргэж санахч угуй очноон олон хунд халдаагаад л явна.Тийм учраас ахын дуу энэ овчний омно 100 % баталгаатай ганц ч хун энэ хорвоо дээр байхгуй учраас хуний хохь дуудаж явах унэхээр муу ёр!Ооодоо хаясан чулуу оорийн толгой дээр унадаг гэдгийг буу мартаж яв ингэж тэнэгтэж ердоо болохгуй шуу!
Yanaa, manai mongolchuud arai l zambaraagui bna, belgiin amidral het zambaraagui bna, yanaa, aimaar.