“Баасан авгай” нэрийг брэнд болгож чадсан Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан олон жилийн мөрөөдлөө биелүүлжээ. Урьд нь дөрвөн удаа санал тавьсан ч татгалзсан хариу сонсоод байсан Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарт тав дахь удаагаа санал тавьсаны эцэст зөвшөөрсөн хариу сонсож, ахмадуудын төлөө ажилладаг хоёр байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Сая гарын үсэг зурсан Монголын Ахмадын хоёр холбоо хамтран ажиллах гэрээний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?
-Энэ бол миний олон жилийн мөрөөдөл байсан. Үндсэндээ үүний төлөө л арваад жил гудамжны тэмцэл хийлээ шүү дээ. Монгол Улсад ахмадын байгууллагын ажлыг шинэчлэхийн тулд Засгийн газрын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Ахмадын холбоо,
Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулснаар монголын ахмадууд эзэнтэй боллоо гэж ойлгож болно. Социализм байгуулж байсан 50-аас дээш насныхан зах зээлийн нийгэмд шилжсэнээр маш хатуу ширүүн амьдрал туулсаар өнөөдөртэй золгосон.
Ахмад настнуудад нийгэм яаж хандах ёстой юм, тэдний асуудал Засгийн газрын хэмжээнд яаж шийдэгдэх ёстой юм гэдэгт нэгдсэн үйл ажиллагаа явуулснаар олон асуудлыг шийдэж чадна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэгдмэл улс гэж заасны дагуу монголын ахмадын байгууллага ч салж бутрах биш нэгдэж ажилласнаар манай ахмадууд эдлэх ёстой бүх л эрхээ эдэлж, ахуй хангамж нь ч сайжрах ёстой.
-Ахмадуудын хувьд тэтгэврийн зөрүүг арилгах нь л хамгийн гол асуудал юм шиг санагддаг л даа?
-Тэгэлгүй яах вэ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр нөхөн олговорын тэтгэвэр, хүнд хортой нөхцөлийн тэтгэвэр, цэрэг армийн тэтгэвэр гээд маш олон тэтгэврийн асуудал үнэхээр их зөрүүтэй байгаа. Дээд талын тэтгэвэр сая төгрөг гарчихаад байхад доод тэтгэвэр 140 мянга л байгаа шүү дээ.
Адилхан ахмад настай, адилхан л эх орныхоо бүтээн байгуулалтад залуу насаа зориулчихаад өнөөдөр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын өртөгт ингэж их ялгаатай хандсанд ахмадууд маш их эмзэглэдэг.
Ахмадуудыг хийж байсан ажил, төрлөөр нь дугаарлан ялгаж, хүнийх нь хувьд зэрэглэл тогтоож байгаа нь хүний эрх чөлөөнд маш бүдүүлгээр халдаж байгаа гэмт үйлдэл гэж ойлгох ёстой. Бид үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Хоёрдугаарт ахмадуудын шагнал, урамшууллын асуудлыг ч цогцоор нь эргэж нягтлах хэрэгтэй байгаа юм.
Залуу сайхан наснаасаа цаг наргүй хөдөлмөрлөчихөөд Төр, Засгийн ганц ч шагнал аваагүй байхад хоёр, гуравхан жил дуулсан залуучууд гавьяа шагналд даруулж байгаа нь үнэхээр шударга бус явдал. Энэ асуудлыг ч эмхлэн цэгцэлнэ.
Түүнчлэн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, харьяалал, чөлөөт цагаа өнгөрөөх байр сав, нөхцөл боломж гээд маш олон асуудал шийдлээ хүлээж байна. Энэ бүхнийг эмхлэн цэгцлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээнд энэ оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурсан байгаа.
-Ахмад настнуудыг ажил хөдөлмөр эрхлэх боломжтой үед нь гэнэтхэн тэтгэвэрт гаргачихаар сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн хувьд хүндхэн цохилт болдог юм билээ. Энэ асуудлыг яаж зохицуулмаар юм бэ дээ?
-Монгол Улс хүн ам цөөтэй хэрнээ дөнгөж 40 нас хүрэнгүүт нь ахмад болгоод цоллочихдог. Нийгмийн энэ сэтгэлгээг даруй өөрчлөх ёстой. Ер нь ахмад үе, залуу үе, хойч үеийн гурвалсан хэлхээг бид бий болгоно.
Энэ цаг мөчөөс хойш монголын ахмадын байгууллагын ажил цоо шинэ арга барилаар ажиллана гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би ямарваа ажил эхэлсэн бол замын дундаас буцаж, няцахыг тэвчиж чаддаггүй хүн.
Монголын бүх ахмадуудын төлөө үлдсэн амьдралаа зориулна. Одоогоор би залуу байгаа ч орчлонгийн жамаар хэзээ нэгэн цагт ахмадын тоонд орно шүү дээ. Тэр үедээ хийж бүтээсэн ажилдаа сэтгэл дүүрэн байхыг хүсэж байна.
-Өнөөдөр тэтгэврийн насны хэдэн мянган ахмад байдаг юм бол. Тэдний тэтгэврийн зөрүүг арилгахын тулд давын өмнө ямар ажил хийх гэж байна?
-За өнөөдөр тэтгэврийн насны ахмадын тоо 204, 207, 212 мянга гэсэн зөрүүтэй мэдээлэлтэй байгаа. Тодорхой тоог удахгүй гаргана. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Давхар тэтгэврийн асуудлаас эхлээд тэтгэврийн үзэл бодлыг шинэчлэх ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр байгуулсан.
Энэ ажлыг монголын ахмадын чөлөөт холбоо удирдаж ажиллана. Өчигдрөөс эхлээд орон даяар тэтгэврийн үйл ажиллагааны талаар санал дүгнэлтийг цуглуулан авч нэгтгэх ажил эхлээд явж байна.
-Монголын Ахмадын чөлөөт холбоо байгуулагдаад хэдэн жил болж байна. Ерөнхий сайдтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсныг бодоход танай холбооны ажил нэлээн амжилттай яваа юм аа даа?
-Ахиц дэвшил гаргахгүй бол ямар нэгэн ажил хийх нь ямар ч утгагүй шүү дээ. Манай холбоо байгуулагдаад есөн жил болж байна. Анх байгуулагдсан үндэслэл нь ерөөсөө л ахмад настнуудын тэтгэвэр маш бага байснаас үүдэлтэй.
Тухайн үед нийт тэгтгэвэр авагчдын тавхан хувьд нь тэтгэврийн нэмэгдэл олгосон нь үнэхээр шударга бус шийдвэр байсан. Харсаар байтал нийгэмд ийм шударга бус хуваарилалт явагдсан тул эрх нь зөрчигдөж хохирсон олон мянган ахмадуудынхаа төлөө зайлшгүй тэмцэх хэрэгтэй болсон юм.
Тэгээд л гудамжинд гарч “Баасан авгай” гэгдэх болтлоо тэмцсэн дээ. Тэр үед тавхан хувьд нь 39-47 мянган төгрөгийн нэмэгдэл олгосон атлаа 98 хувьд нь 1500-2400-хан төгрөгийн нэмэгдэл олгосон нь дэндүү шударга бус, ахмадуудаа дугаарлаж үзсэн явдал байсан.
Тэр үед би л тэмцэхгүй бол өөр хэн нэгэн ахмадуудын төлөө зоригтой дуугарч чадахгүй юм шиг санагдаад байсныг нуугаад яах вэ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэтгэвэр удаа дараа нэмэгдэж, өнөөдөр төр засгийн анхаарлын төвд орсон.
Энэ л бид бүхний тэмцлийн үр дүн юм. Сая төгрөг гарсан дээд тэтгэвэрт гар хүрэлгүйгээр доод тэтгэврийг ойрын хоёр жилд дээш нь нэлээн ойртуулахаар зорьж, тэмцэж байна. Үр дүнд хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Мөн нөхөн олговрын тэтгэврийн асуудал гэж маш ноцтой юм бий.
Дөрвөн хүүхэд гаргасан дөч хүрээгүй залуу ээж улсаас тэтгэвэр аваад гэртээ суухаар хамт олонгүй болж, нийгмийн аливаа харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах гээд маш олон хохирол амсаж байгаа.
Энэ бүхнийг цэгцлэх учиртай. 90 жилийн түүхтэй монголын ахмадын байгууллага өнгөрсөн 20 жилд олон хүндрэл бэрхшээл туулж хаалгаа барьчихалгүй өнөөдөртэй золгосон.
Цалинтай, цалингүй ажиллаж өнөөдрийг хүргэсэн энэ байгууллагын буянтай ажилтнуудад би их талархаж байна. Энэ өдрөөс хамтран ажиллаж монголын ахмадуудын төлөө маш их зүйл хийж бүтээх урам зориг дүүрэн байна.
-Та аль намын гишүүн билээ?
-Би аль ч намд харьяалалгүй. Намчирхаж, хуваагдаж сууцгаахаасаа илүү тус тусын хариуцсан ажилд чин сэтгэлээсээ хандаж, эргэлт гаргах учиртай түүхэн цаг үед амьдарч байгаагаа бид бүхэн байнга бодож явах ёстой. Шинэчлэгдэн нэгдэж нягтарсан бидний хувьд нэг ч ахмад настныг анхаарлын гадна үлдээлгүй хариуцсан ажлаа нэр төртэй, үнэнч шударгаар хийх болно.
-Төсөв санхүүгийн хувьд хэрхэн зохицуулах вэ?
-Монголын Ахмадын чөлөөт холбоо албан ёсоор Засгийн газрын нэрийн өмнөөс төсөв, санхүүжилт аван ажиллаж эхлээд удаагүй байна. Сая Сэлэнгэ аймагт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд ахмад настнуудын шинэчилсэн судалгаа гаргаж, хийх ажлаа төлөвлөөд ирлээ.
Энэ ажлыг 2013 онд багтаагаад бүх аймагт хийж дуусгана. Би ээж, аав хоёроо 49 хоногт алдаж хагацал, зовлонгийн хүндийг үүрч үзсэн хүний хувьд монголын ахмадуудад буянтай ажил хийсээр үлдсэн насаа өнгөрүүлэхээр эрэлт буцалтгүй шийдсэн.
-Таны нэр хүссэн хүсээгүй “Баасан авгай” гэдгээрээ нийгэмд танигджээ. Харин сүүлийн үед “Баасан авгай” Засгийн газраас баахан мөнгө аваад чимээгүй болчихлоо гэх хүн олон байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-За яах вэ. Би тэр нэр хоч өгөхөд ерөөсөө эмзэглэдэггүй. Миний үйл хэргийг хүмүүс зөв, буруу олон талаас нь харж байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж яваад олон нийтээс хүлээсэн нэр болохоор өчүүхэн төдий ч эмзэглэхгүй байна.
Есөн жилийн тэмцлийнхээ үр дүнд тэтгэврийн асуудлыг Засгийн газрын анхааралд оруулж чадсан. Олон хүүхэдтэй ээжүүдийн одон, тэтгэлгийн асуудал, ахмад дайчдын орон сууцны асуудлыг цогцоор нь шийдэж чадлаа. Мөн тэдний тэтгэлгийг өндөр болголоо.
Тэр ч бүү хэл ашигт малтмалын асуудлыг олны анхааралд оруулж чадсан. Энэ бүгд нь миний тэмцэгч чанарын үр дүн. Тэгээд ч арваад жилийн минь тэмцлийг шинэчлэлийн Засгийн газар үнэлж монголын ахмадын байгууллагыг шинэ шатанд гаргаарай гэж надтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Би энэ их итгэлийг нэр төртэй хариулна. Тэмцэл гэдэг бол үр дүн гаргахын нэр болохоос биш гудамжинд зогсохын нэр биш л дээ. Одоо миний хийх тэмцэл бол хуулийн дагуу, Засгийн газрын яг дэргэд нь Монголын нийт ахмадуудын төлөө хийх цаас, номын тэмцэл байх болно.
Би сая нэг хэсэг чимээгүй болсон нь МИУС-ийн хуулийн сургуульд сурсантай холбоотой. Баклаврын зэргээ амжилттай хамгаалсан. Одоо магистрын сургалтад явж байгаа. Одоо зөвхөн урагшаа харж ажиллаад байна даа.
Д.Түвшин
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Baasan ok
Урьд мөнгөөр захиалгаар хуурамчаар жагсдаг байсан.Одоо үнэнээсээ тэмцэж нүглээ наманчлах хэрэгтэй дээ.Худал жагсаал хийж амьдралаа дээшлүүлдэг арга чинь уг нь баригдчихсан шүү дээ.Дүр исгэсэн ардчилалын сонгодог дүр төрх юм.
Ганбаатар Магнай Батзандангийн найз Баасан эмээ хүмүүжээ юу Төрийн сагдаа самардахаа больлоо гэсэн үгүү, Угаасаа нас нь өндөр энэ хүн ингэхээс өөр замгүй Нөгөө хэд нь хүмүүжсэн үү Гудмандаа эргэж "Төрцгөөх" үү
ene emgtei mongold mash heregtei yum hiisen,luivarchdig bodvol idej uugaagui zorin ganz hundee...teneg mongolchuud huniig dandaa muuhaigaar helj baidagbolohoor uils n hazaisan
Ахмадын 2 холбоо гэрээ байгуулахын оронд нэг болчихож болдоггүй юмуу. Хөгшидийг 2 хуваагаад яахав дээ Тэтгэврийн зөрөөг арилган гэдэг нь сайхан сонсогдож байна Асуудлыг хурдан шийдэж өгөөсөй гэж хүсэж байна
Ene muu lalariin abgai heden hogshdoor business hiij bgaa banzal abgai bgaa yum daa
Erxem jurmyn noxor Baasandaa Bayar xvrgej amjilt xvseie ! Chi l vvniig xiij chadna.
Baasan avgai brend nertei bolj chadsand bayar hurgeye. hiisen yumtai, helsen ugtei temtsegch dee
Bayar hurgei ,Baasan.Darkhan hot bolon busad hotod baiguulagdaad amjilttai ajillaj baigaa Hurimtlaliin bulguudtei hamtran ajillaarai, tednii ihenh ni ahmaduud geriin ajiltai emegteichuud baidag um bna lee. Amjilt husie.
Баасан Алтанхуяг.....таарсан таар шуудайнууд.Болоогүй ээ баасан авгай бас Алтанхуягынхаа зөвлөх гэж байгаа.Яана даа яана.Ямар юмныхаа гэрээ хийж юугаа хөгжүүлэх гээд байгаа юм энэ хоёр.Боловсролтой,мэдлэгтэй, чадвартай 21-р зууны залуусаас ичиж амьдраасай.
chi ch udahgui hugshirnu bitgii iim boginohon uhaanaa humuust delge .chi21r zuundaa hugshirch uhne biz dee.esvel daraagiin zuund amid baih geed baigamuu
ee huurhii zailuul erunhii saidaa uruvdchihluuu. uneheer dygyi dygyigaa olno gedeg ene bh daa.
huuye chi uuruu hen bolchihood buhel buten ulsiinhaa saidiig huurhiiluud suuj baina daa.chi yamar dugui bolood huniig ingej bodoj yavdagiin bee.yadahdaa zuv bichij sur ,daraa ne uzel bodol erh chuluu gedeg oilgoltiig sudal bas dahin sudal.
Chi ch bas buruu l bicheed bna daa hehe
ТА НАРЫГ ГЭРТЭЭ ӨМХИЙРӨӨД ХЭВТЭЖ БАЙХАД ААВ ЭЭЖ, ӨВӨӨ ЭМЭЭГИЙН ЧИНЬ ТӨЛӨ ТЭТГЭВЭРИЙН ТӨЛӨӨ ШОРОНД ОРООД, ДААРЧ ӨЛСӨӨД ТЭМЦЭЖ ЯВСАН ЮМ. ӨӨРСӨДД ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ХҮН МУУ ХЭЛНЭЭ
baasan tetgever enee teree geed bidend heregtei um hiisen dee