Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж АН-ын гишүүн болж, Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгаас үнэмлэхээ гардан авсан нь өчигдөрийн төдийгүй сүүлийн үеийн монголын улстөрийн шуугиантай үйл явдлын нэг болов.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас гуравхан цагийн дараа болсон энэ үйл явдлыг одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд бяр хүч нэмэрлэсэн явдал боллоо гэх хүн захаас аваад байна.
Жил гаруйхны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүчирхэг цээжээрээ хамгаалах шахам итгэл үнэмшилтэй явсан их аваргын үзэл бодол чухам яагаад орвонгоороо эргэж, төрүүлж өсгөсөн аав, зулай дээр нь гишгэж төрсөн ахынхаа эсрэг санаа зориг шулуудсаныг тааварлах аргагүй.
Нөгөөтэйгүүр Дархан аварга Б.Бат-Эрдэнийг анх удаа УИХ-ын гишүүн болоход “Пөөх. Тоон дотор үсэг цохиж явах чинь юу вэ” гэцгээж байсан хүмүүс өнөөдөр “Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь нүдээ олсон явдал боллоо” хэмээн амаа олохгүй магтацгааж байгаа.
Магадгүй “Женко” Х.Баттулга хөтөлсөөр АН-ын отгон гишүүнээр сүр дуулиантай тодорч байгаа их аварга Д.Дагвадорж гуравхан жилийн дараа дээрх хувь тавиланг давтахгүй гэх газаргүй. Тэр ч бүү хэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын хүчирхэг өрсөлдөгчдөө “цупаридаж” хаячихаад ханхайгаад зогсож байж ч мэдэх л юм.
Үйл явдал тэгж өрнөвөл “Их эзэн Чингисийн хойд дүр албан ёсоор тодорлоо” хэмээн гадаад, дотоодгүй шуугиж сүйд болох нь тодорхой.
Гайхуулах амжилт үзүүлэхгүй байгаа монголын Чөлөөт бөхийн холбоог тэргүүлэх болоод удаагүй Д.Дагвадорж аварга эрх баригч АН-д элссэнээр хөрөнгө санхүүгийн хувьд толгой өвдөх зүйлгүй болж, 2016 оны олимпод монголын бөхчүүд хангамж, бэлтгэл сайтай оролцох нөхцөл бүрдлээ гэх хүмүүс ч байна.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнөхөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагнал хүртээснээр энэ хоёр хүн нэг хэсэгтээ “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” хэмээн хоолой салган дуулсан түүхтэй. Тэгвэл өчигдрөөс “Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр хагацлаа” гээч нь л болох шиг боллоо.
Ямартай ч их аварга Д.Дагвадорж хүчирхэг цээжээ цэнхэр тугаар ороолоо. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэлцдэг билээ. Харин Д.Дагвадорж аваргын дотор АН багтаад байгаа бололтой.
Түүний дараагийн “барилдаан” юу байхыг сонирхон хүлээх л үлдэж байна. Цагтаа тэр “гарлаа, өрлөө, давлаа” явсан. Харин одоо “элслээ”-гээ хийчихлээ. Удахгүй “дэвшлээ, яллаа” болох болов уу яах бол.
Д.Түвшин
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Батэрдэнэ аврагыг АН-хан боловсролгүй мангар тэнэгээр дуудахаа болих байгаа даа өөрсөдөд нь 8-р анги ч төгсөөгүй жинхэнэ балмад танхай бас болоогүй шалиг завхай жинхэнэ тэнэг мангар сумо Дагвадорж очлоо. Юм чинь ийм л байдаг юм шүү дээ.
Elbegdorjiig demjij bna
GOOD BOY
Enkhbayariig hamgaalahaar irlee geed suid bolood baisan odoo Elbegdorjiig demjiheer irlee geh yum. Ene yamar teneg durak tolgoitoi zaluu ve? Tuilbartai bai l daa, hen negniih ni tald.
их аварга барилгачин болсон.Түүнд газар хэрэгтэй одоохондоо Нийслэлийн газрыг АН мэдэж байгаа шүү дээ. Одоо улс төрийн биш эдийн засгийн ашиг сонирхол бүхнээс илүү гарсан.
mash zov songolt luivarchidaas zaigaa barisan n deer
nam gedeg ah duusiin abgai nohriin aab huugiin togloomiin talbar bolboo hoorhii
Энхсайхан Дагва аварга гээд манай Монголчууд ухаантай хүмүүсээр дүүрэн юм даа, Зүгээр л хошигруулж байхгүй юу даа, Анчин бол ангаа хошигруулж байгаад л хөөрхөн ЧАТ хийлгэдэг шүү дээ, Зөвөө зөв сайн хошигорцгоо, Аварга Дагвадорждоо амжилт хүсье Санасан хүсэл тань зуу дахин биелэг,Зөв замаар давшиж байна,
davgaadaa bayar hurgii. Odoo Ardchilsan nam dotoroo sain zodoon hiigeed elbegeegiin nudiig sain gegchin tsohiod avdag yumshuu.
Цирк ээ алдахгүй гэж.АА
Japun daa avarga yum baigaa biz Mongoldoo nachin ch bish shdee
Мангар махан бөмбүүлэй.
энэ бөхчүүд боловсрол эзэмших нь худлаа талдаа байдагшдээ нэг сургуульд бүртгүүлчхээд л хэчнээн жил явна хичээлд суухгүй шалгалт болохоор нэг үзэгдэнэ тэгээд л нэг диплом авах аяддаг шүүдээ би мэднэ
Хүн өөрийнхөө сонголтыг яаж хийх нь дурын хэрэг юундаа доромжлоод байгаа юм болдоо
Ер нь нийгэмд их буруу сигнал өгч байнадаа энэ намууд ялангуяа залуучуудад ...мэдлэг боловсролыг шүтэх биш,бөх юмуу олны танил болох чухал улс орныг удирдах ийм амар гэжүү? эсвэл өндөр хүн удирдана намхан хүмүүс болохгүй ч гэж байх шиг ингэж хүмүүсээ хуваах юм.,
zuv minii khuu. Ert ingeh bsn yum. Gekhdee tuhain uyd chamaig Erunkhiilugch Enkhbayar yatgaa biz. Ardchilal delkhii dayar khuchee avch bhd odoo elsehgui bol chamaig daraa ni hen ch toohgui. Odoo elseegui humuus yalgaagui daraa ni nudnii bulai bolno. Erdem nom, huch chadal uls turd hereggui uls turd uzel bodol chuhal. Cham shig chadaltai. Bas erdem nomtoi humuusiig manai namd elsen orohiig urialj bn. Uhej bgaa MAN, uhchihsen MAXN odoo bosohgui. Bayar hurgeye. Huchit Ardchilagch mini.
yxsen baasni chin ardchlal be..chi mgl-d ardchlal bgaa gej yzej bgaa xaranxui bydyyleg xoni bna daa..iim ardchlal bdaggyi yum iim yxeents tur ch bdaggyi yum ..
ene ch argagui l zuv songolt bn AN tur barij bga ued duu n ene namd elssen n deer bailgui yadagiin ydaj l neg gazar avahad nogoon gereleer shu de ene ih mungutei hund barih bosgoh ym ih l bga bailgui de AN ylagdval Ardiin namd ah n bn za tegeed l bolood yvchihana ter de
chi neeree saixan xellee shyy...ok
wahahaah nam gedeg togloom bolj huvirch dee chaavaas daa odoo yaya gehev dee
Avarga d mongo xeregtei bolson ym bna l daa xoorxii avargaa gej argaa barsan baagii l bsan ym bna sh deee
Bohcuud ee gej
maxan tolgoi
bolimoor umdaa elbegdorj... ooroo barildah n buu hel hurdhan alhaad huni alhaa guitsehgui anitan avragatai baritsah gej yadaad dagvaag elsuulj bgaa um bhdaa... ard tumen yamar shg nohor gedgiig n medne dee bur japan dayaraa uzen yaddagdaa. aavinhaa her nuuriig barlaadaa zailuul...
Uzel surtal gej hooson zuileer busadiig alj bolohgui shuu. Dagva ardchilsan namiin dundaas ni togtooj, ah ni duugee asarch baig. MAN gedeg ahiig AN duu nar hundelj suuh zarchimiig barimtal.
avarga gej bodon hundeldeg bailaa odoo bol heleh ch ug alga shunal hayzgaargui gedeg ug l bodogdoj ba yun es zui
УЛС ТӨРИЙН ҮЗНЛ БОДОЛ ГЭДЭГ ЧИНЬ 2 САР БОЛООД Л ЯАЖ ДАВАХ ТУХАЙ БОДОХТОЙ АДИЛ ЗҮЙЛ БИШЭЭ.УРВАЖ ШАРАВДАГ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ Л БАЙДАГ ЮМ ТЭХДЭЭ МОНГОЛЫН ОЛОН НАМАНЦАРУУДЫН АЛИНД Ч БАЙСАН ХАМААГҮЙ ЭЛБЭГДОРЖ ШИГЛ ХҮН ЧАНАРААЛ АЛДЧИХААГҮЙ БАЙВАЛ БОЛОХ НЬ тЭР
teneg munag ni dendsen amitan geh chuulee huurhii
Sain baina avargaa. Zaluu khun gesendee sain muug yalgaj baina. Bayar hurgie.