Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш Р.Сэрээнэн гуай манай сонинд хандсан юм. Тэрбээр насаараа ажилласан салбарынхаа дээд байгууллага БШУ- ны яаманд эмчилгээний зардлын талаар тусламж хүссэн өргөдөл гаргасан ч шийдвэрлэж өгөхгүй байсаар өдий хүрчээ. Уг асуудлаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та БШУ-ны яаманд тусламж хүсч хандсан юм билээ. Хэдийгээр өөрийнхөө төлөө ч гэлээ өргөн агуулгаар нь аваад үзэх юм бол Таны үеийн өндөр настай багш нарын асуудал юм шиг санагдсан. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Эмчилгээ хийлгэх гурван сая төгрөгийн хандив үзүүлнэ үү гэж насаараа ажилласан салбарынхаа дээд байгууллага болох БШУЯ-ны холбогдох хүмүүст хэд хэдэн удаа хандсан боловч хүлээж авсангүй.
Би анх тэтгэвэрт гарахдаа 12 мянган төгрөг авч байлаа гэхээр нэлээд эрт тэтгэвэрт гарсан байж таарна биз дээ. Үүнээс хойш нэмэгдсээр өнөөдөр би 277 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.
Энэ бол дээд боловсролтой над мэтийн хүний авч байгаа тэтгэвэр гэж бодохоор надаас бага авч байгаа зөндөө хүн бий. Төрийн буянаар авч байгаа энэ хэдэн төгрөг маань ганц бие надад хангалттай хүрч байна.
Гэтэл эмчилгээ хийлгэх, эм тариагаа авах гэхээр үнэхээр хүрэлцэхгүй юм. Нэг үеэ бодвол одоо цаг сайхан болж. Багш нарын цалин нэмэгдэж, янз бүрийн нэмэгдэл урамшуулал авдаг болсон. Төр засгаас багшлах боловсон хүчинд ч их анхаарч байна.
Одоо тэтгэвэртээ гарч байгаа багш нар 18 сар ажилласантай тэнцэх хэмжээний нөхөн олговор авч байна шүү дээ. Бидний үед ийм зүйл байсангүй. Хүмүүс намайг зөнөж үхэх гэж байж мөнгө нэхээд явлаа гэж бодох л байх.
Гэхдээ эмээ нь цаашдаа хэр удаан амьд явах билээ. Ганц хүүдээ хань болоод хэдэн жил амьд явахаа л бодох юм. Хөгшин маань бас л насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаад өөд болсон. Ганц хүүгийн маань амьдрал элбэг, дэлбэг хангалуун биш ээ.
Эхнэр нь татаж унадаг болохоор ажилгүй, өөрөө нэг хувийн компанид жолоочийн ажилтай. Тэндээ цалингүй ажилладаг гэсэн. Учир нь байгууллагаасаа мөнгө аваад хүүгийнхээ сургалтын төлбөрийг хийсэн юм билээ. Надаас хойш ингэж төр засгаасаа тусламж гуйж явах өндөр настай багш байхгүй ээ.
Ер нь ч тэгээд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан амьд сэрүүн цөөхөн хэдхэн ахмад багш нарыгаа харж үзээч ээ гэж л хүсэх байна. БШУЯ- ны сайд Л.Гантөмөр тусалж, дэмжих ямар арга байна тэр бүгдийг эрж хайгаарай гэж доод албан тушаалтнууддаа хэлсэн гэсэн. Ямар ч сайд, дарга мэдээж боломжгүй гэж хэлж чадахгүй байх л даа.
-Тэгээд холбогдох албаны хүмүүс нь Танд ямар хариулт өгсөн бэ?
-Би энэ асуудлаараа хэд хэдэн удаа Дорнод аймгаас захиа ирүүлсэн. Бас өөрийн биеэр ч ирж уулзлаа. Гүйцэтгэх албаны хүмүүс их хашин хойрго хандах юм. Ганц би ч биш, надаас өөр олон өндөр настан багш нар өргөдөл бичдэг юм билээ.
Өндөр настай надад нааш цаашаа олон дахин яваад байх үнэхээр хэцүү байна. Аймгаасаа шуудангаар захиа ирүүлэхээр хариу ирэхгүй. Тэгээд явдал чирэгдэл болж захианыхаа хариуг авахаар хотод ирдэг. Ингээд асуухаар буцах хаяг нь тодорхойгүй байсан.
Эсвэл дээд даргадаа танилцуулаагүй шүүгээнийхээ мухарт хийгээд мартчихсан байх жишээтэй. Хамгийн сүүлд гэхэд л хоёрдугаар сард Санхүүгийн хэлтсийн дарга Баярхүү дээр өргөдлөө бариад ороход төрийн байгууллага учраас манай зүгээс таны хүссэн мөнгийг олгох ямар ч боломж байхгүй гэсэн.
-Насаараа энэ салбарт ажилласан хүнд шавь нар зөндөө байгаа байх. Төр засагт биш шавь нар ах, дүү нартаа хандвал дээргүй юу?
-Эмээд нь хамаатан садан, ах дүү гээд байх юм байхгүй ээ. Байсан нэг нь хорвоогийн жамаар өнгөрсөн. Харин байгаа нэг нь юун надад туслах манатай, өөрийнхөө амьдралыг л дөнгөн данган авч явж байна.
Миний өвчнийг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг тархины гадрын судасны нарийсал буюу бөглөрөл гэж оношилсон. Тиймээс яаралтай хот явж үзүүл гэсэн юм. Үүний дагуу нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хариу нь өөрчлөлтгүй гэж гарсан.
Үүнийгээ л Хөх хот явж оношлуулах гэсэн хэрэг. Хүн харахад эрүүл харагдаж байгаа боловч ганцаараа явж чадахгүй байна. Нүд харанхуйлаад, хөл гуйвж, найгаад байдаг юм.
Бүр хүндэрч, босч чадахаа ч байдаг. За яахав дээ, хөгшин хонины насгүй болчихоод мөнгө төгрөг гуйлаа гэж хүмүүс хэлж л байдаг. Эмээ нь энэ чигээрээ санаа амар байж байгаад үхэж болно. Гэхдээ дээр хэлсэн ганц хүүгээ үлдээгээд явчих гэхээр сэтгэлд нэг л буухгүй юм.
Ядаж тав, арван жилээ байг гэхэд ганц, хоёр жил хүүдээ харагдаж байвал амьдралд нь биш юм аа гэхэд сэтгэлд нь нэмэртэй юм болов уу гэж бодох юм./уйлав/ Шавь нар зөндөө байгаа. Гэхдээ хөгшин намайг гээд ирэх шавь алга даа. Мартчихдаг ч юм уу, эсвэл амьдрал нь болж өгдөггүй биз дээ.
Энэ асуудлаараа манай аймгаас УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарт хүртэл өргөдөл бичсэн. Н.Номтойбаярын туслах Чинзориг гэдэг залуу ийм асуудлаар маш олон хүн өргөдөл гаргаж байна.
Эхний ээлжид Гантөмөр гэдэг хүний элэг шилжүүлэн суулгахад зориулж хандивын тоглолт зохион байгуулж байна. Яг одоогоор таны хүсэлтийг хүлээн авч чадахгүй гэсэн.
Дахин хэлэхэд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан цөөн хэдэн ахмад багш нараа харж үзээч ээ гэж төр засгаасаа гуймаар байна. Биднээс хойш ингэж явах ахмад багш нар байхгүй биз дээ.
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
ene tend zarga hiij yavdag aldartai emee bna sh )))
Baigaa baigaa zondoo baigaa!
emee naraa boorlood yahavdee eej aavgui um shg chi ch gesen hogshrohgui zaluugaaraa uhehee medeed baigaa umuu dornodoos sanal avsan ter tasarhai bayan nomtoibayar 3 say togrogoor 1 oroin zoog barihad bagadanadaa ichih bulchirhai baidgui ee 1 bish buh hogshin bagsh naraa harj uzehed 1 casinodoh mongo elseg hurne dee olgarhi hulgaich haraa
nasaaraa ajilsan ardiin bagshaa hurtel " guilgachin" (uuchlaarai nastai bagshaa tand handaj heleegui um shuu)yaaj hooloogoir n'ter zoog ene ter n'ordog bol ugur muu luivarchid,
ene olon mungutei humuusiin neg n ch gesen setgel gargaval burhan terniig iveeh baihdaa .emee utsaa orhivol bi 50 euro shiljuulj chadna.
Uuh,yasan huurhun yum be.Zuv hu,sanaa zuv bol zaya zuv gedeg dee..
saihan setgelt Mongolchuud tuslaj chadna gedegt naidaj bna. deerh neg zohind bayarlalaa. ene emee utsaa uldeevel yarij tuslah yumsan. yamar saindaa l ingej yavav gej uruvdmuur yumaa. Canadas BC
Муу хэлж буруутгахаасаа өмнө зөв өнцөгөөс нь нэг харах хэрэгтэй. Үнэндээ 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан багш нар дэндүү хохирсон. Цэргийн газраас гарсан хүмүүсийг хэд хэдэн удаа л тэтгэвэрийг нь нэмсэн гэтэл багш нарыг дэндүү ялгаварлан гадуурхсан. Энэ үнэн биз дээ. 1995 оноос өмнө гарсан багш нар хохирсон. Харж үзэх л хэрэгтэйш дээ. Багш нар дэндүү бэртэгчин арчаагүй хохироод л дуугүй өнгөрсөн. Одоо гарч байгаа багш нар илүү байгаа. Энэ багш үнэн л хэлж байна.
Гантөмөр сайд аа энэ багшид анхааралттай хандах хэрэгтэй. Ядарсан үед нь л багшаа харж хандахгүй бол хэзээ харах вэ? Үнэндээ л Сэрээнэн багшийн үеийн багш нар цөөхөн болсон. 1995оноос өмнө манай эмээ тэтгэвэрт гарсан. Багш хүн илүү дутуу тэтгэлэг гэж огт аваагүй тэтгэвэр гэж өрөвдөлтэй. Нэмсээр байгаад Сэрээнэн багшаас бага тэтгэвэр авдаг. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмад багш нараа эргээд нэг харж үзээч гэж би ч гэсэн хүсэж байна.