Амьдралын их далайд хөл тавихаар мянга, мянган оюутан залуус эдгээр өдрүүдэд төгсөлтийн баяраа хийж байна. Өнгөрөгч баасан гаригт л гэхэд ШУТИС, МУБИС-ийн төгсөгч оюутнууд мөнгөн хонхны баяраа тэмдэглэв.
Охид өнгө, өнгө хосолсон гоё чамин хийцтэй дээл, өндөр өсгийтөөр дэгжирхэж, хөвгүүд нь хар, цагаан өнгийн хослол, лакан гутлаар гоёжээ. Дөрвөн жил суралцсаны эцэст сая л нэг энгэрийн тэмдэг, дипломоо авч, баяраа тэмдэглэж буй залуус цаанаа л өнгө төгөлдөр харагдана.
Аав, ээжүүдийн царайд мишээл тодрон хүү, охиндоо баяр хүргэхээр цэцгийн баглаа, оргилуун дарс, чихмэл тоглоом зэргийг барьцгаажээ. Ер нь төгсөгчдөд үүнээс өөр өгөх бэлгийн сонголт байхгүй мэт эдгээр зүйлсийг л өгч хэвшсэн мэт.
Сүүлийн хэдэн жил хонхны баяр лонхны баяр, хогны баяр боллоо гэж ярьсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл өөрчлөгдсөнгүй. Амьдралд ганц тохиох мөнгөн хонхныхоо баярыг сэтгэлд хоногштол тэмдэглэнэ гэдэг сайхан.
Гэхдээ хонхны баяраа хогны баяр, лонхны баяраар нь дуудуулах тийм ч сайхан байхгүй нь мэдээж шүү дээ. Жил жилийн бүхий л их, дээд сургуулийн төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагааны хөтөлбөрт Зайсан толгой, Сүхбаатарын талбай дээр анги хамт олноороо зураг татуулах багтдаг.
Энэ жил ч мөн л дээрх жишгээр их, дээд сургуулиуд баяраа тэмдэглэж байна. Гэтэл өнгөрсөн баасан гаригт төгсөгчдийн түр саатаад мордсон их жанжин Сүхбаатарын талбай л гэхэд архи, дарсны шил, цаасан аяга, чихрийн хайрцаг, гологдсон цэцгийн баглаа бүр энгэрийн хонх зэргээр хөглөрч үлдэв.
Бидний хэлж заншсанаар 50-ийн цаасан аяганд сургуулийнхаа нэрийг ура, мандтугай хэмээн уухайлан тулгаж, зарим нь бүр тамхи татан зогсов. Чухамдаа хонхны баярын утга учир энд үгүй болох шиг санагдсан шүү.
Төгсөлтийн баяраараа архи уусан залуучууд хоорондоо гар зөрүүлж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарсан. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 9-нд "Мандах" дээд сургуулийг төгсч, төгсөлтийн баяраа тэмдэглэж байсан Т-г нөгөө ангийнх нь Д бусадтай бүлэглэн зодож, эрүүг нь хугалсан хэрэг гарчээ.
Амьдралдаа ганцхан тохиох эл баярыг мартагдахааргүй тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ амьдралд хэзээ ч мартагдахгүй хар толбо бүү үлдээгээсэй. Ер нь бол архи ууж согтуурах, эсэх төв талбайдаа хог хаях, үгүй нь хувь хүний ухамсрын төвшний асуудал.
Залуус дээрх асуудлыг өөрсдөө ухамсарлаж чадахгүй юм бол төрөөс хамгаалалт нэхэх хэрэгтэй болох нь. Төв талбайдаа хамгаалагч зогсооё. Тэд хог хаясан нэгнийг торгонгоо "Уучлаарай, та юм аа гээчихлээ" гэх эелдэг үгээр хогийг нь халаасанд хийлгээд соёлтойгоор анхааруулах хэрэгтэй юм болов уу.
Эрдмийн их өргөөний хаалгаар гарч байгаа оюутнууд гэдэг ирээдүйн амьдралыг цогцлоогчид шүү дээ, уг нь. Хонхны баяраа хэр соёлтой тэмдэглэхээс ирээдүйн зам нь эхлэх ч юм шиг.
С.Дуламсүрэн
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Их, дээд сургуулиудад суралцагсдын нэлээд хувь нь удам угсаа дорой, оюун санааны хомсдолтой баагийнууд байгаа шүүдээ. Улсын, хувийн сургуулиуд мөнгө л олохыг бодохоос биш жинхэнэ эрдэм мэдлэг, боловсролтой, соёлч боловсон хүмүүс бэлдэхийг огтхон ч бодохгүй болсон үе. Хичээл сурлагаараа ноолийн ногоон тэгнүүдийг сургуулиас хасахгүй дүүжигнүүлсээр байгаад төгсгөдөг нь мөнгөө л бодсоных. Ийм бүдүүлэг, зэрлэг, оюун санааны нөөцгүй залуус чинь архи ууж, хог тарьж, бөөлжис, хөлс баасандаа хутгалдаж, бусдын эрхэнд халдахаас өөр юу чадах вэ дээ.
УБ-т СУРГУУЛЬ Т€ГС€Ж БАЙГАА ЗАЛУУСЫН 80-90 % НЬ Х€Д€€НИЙХ
Zavaan baliar yumnuud...ed naryg talbai deer arhi uuhyg hatuu horigloh heregtei!!!!!
deer albadan saatuulah gej bajsan, ted naraar tegeed hotijn hogijg tceverluuldeg bajlaa. Naad ojutnuudijg ch gesen hog tarival bas horiod hotoor daguulj javj hog tceverluuleh heregtej.