Монголын нэртэй хамлагийн нэг "Sweetymotion''-ийг мэдэхгүй хүн цөөн биз. Cap жилийн уртад салж тараагүй үнэнч бүсгүйчүүд уран бүтээлээ улам аривжуулан хөдөлмөрлөж байна. АНУ-д долоон жил амьдарсан тэд эх орондоо ирээд хоёр жил дараалан тоглолт хийсэн. Дуучин Э.Ганболор, Сүндэр нартай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Уран бүтээлийн олз их үү?
-Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ оны хувьд уран бүтээлийн шинэ үе эхэлж байна гэж хэлж болно. Манай хөгжмийн найруулагч Б.Чинбат "Цахлай нисэх гэж төрдөг" 40 ангит киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Мөн энэ киноны "Уучил" дууг дуулах гэж байгаа.
-Шинээр санаж сэдэж байгаа бүтээл их байна уу?
-Хуучны дуунуудыг сэргээж дуулж байна. Үүнд 1940, 50, 60 оны дуунууд багтаж байгаа. Мөн орчин үеийн шинэ дууг ч дуулна. Өдгөө орчин цагт дууны дэлхий нийтийн чиг хандлага хаашаа, ямар байна гэдгийг анзаарч судалж бүтээлээ гаргахыг зорьж байна.
-Сонсогчдын чиг хандлага ямар байна вэ?
-Нэг үе дуу нэлээд техникжлээ. Түүнээс хүмүүс залхжээ. Тэд амьд хөгжим, унаган байгалийн натур дуу хоолойг шаардах болсон.
-Нэг үе дуучид ам барьж дуулах нь элбэг байсан. Тэр үед та нар бас ижил байсан уу?
-Хуруу дарам цөөн удаа ийм тохиол байсан байх. Ер нь бид дургүй ээ. Ам барих гэдэг дуугаа өөрөө мэдрэхгүйгээр амаа хөдөлгөх утгагүй хөдөлгөөн. Дуучин хүн дууныхаа ая шүлгийг мэдэрч дуулах ёстой.
-Дуучин хүний хоолой нь амь амьдрал нь байх. Хоолойгоо арчлах хэцүү байх даа?
-Монголын цаг агаар дуучдад их харгис. Аль болох даарахгүй байх, ус ууж хоолойгоо чийглэг байлгах гээд арчилгаа анхаарал чамгүй орно. Өдөр бүр гамма унших хэрэгтэй болно.
-Урын сангийнхаа хөрөнгийн бүртгэлийг дэлгэвэл?
-Нийт 100 гаруй дуутай, таван цомог гаргасан.
-Ойрын хугацаанд бие даасан тоглолт хийх үү?
-Санаа байгаа. "Харанга" хамтлагийн Я.Одсүрэн ахын өөрийнх нь "Хаахна явна даа" дууг бид дуулдаг юм. Саяхан болсон тоглолтод нь очиж дуулсан. Урьд нь төлөвлөгөөт уран бүтээл хийдэг байсан, өөрөөр хэлбэл, хүмүүст нийцүүлэх гэж. Одоо өөрсдийн мөрөөдлөө биелүүлэх цаг ирсэн.
-Та гурав олон жил хамт явж байна. Хэдий болтол хамтдаа дуулах юм бол?
-Бид долоон настайгаасаа л найзууд байсан. Мөн хөгжим бүжгийн сургуулийн нэг анги. Дуулж чадахгүй болтлоо л хамт нэг хамтлагт тоглох болно. Лав 60 нас хүртэл дуулах байх аа.
-Та нар монголын ууган эмэгтэй хамтлаг, одоо ахмад үедээ орох уу?
-Тийм ээ. Гэхдээ багаасаа хамтлаг байгуулсан болохоор эрт хүмүүст танигдсан. Бид гэхээсээ хамтлаг нь илүү ахмад маань гэх үү дээ. Тиймээс хүмүүс биднийг 35-аас дээш насныхан гэж бодоод байдаг шиг байгаа юм.
-Уран бүтээлч хүний ажлын цагийн хэмнэл ондоо, бас завгүй байдаг. Үүнд гэр бүлийн оролцоо зайлшгүй чухал нөлөө үзүүлнэ байх?
-Бид хоёрын хувьд одоохондоо гэрлээгүй болохоор гэрийн эзэгтэйн ачааны хүндийг мэдрээгүй байна. Уран бүтээлч хүмүүсийн хань гэр бүл нь урлаг ойлгодог уран бүтээлчийг хайрладаг хүн байхгүй бол тун хэцүү гэж боддог.
-Шинэ залуу хамтлагууд гарч байна. Уран бүтээлчийн хувьд ахмад хамтлагийнхан тул тэдний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Шинэ залуу уран бүтээлчид ганц нэг дуу дуулж олны танил боллоо хэмээн бодож бие тоож ахмад үеээ үл ойшоох зэрэг зан чанарыг бүү гаргаасай гэж боддог. Охид улам сайхан гоо болж байна.
Сайн уран бүтээл хийж аливаад чин сэтгэлээсээ хандаж мөрөөдөл хүслээ биелүүлвэл сайн. Бид шүүмж юм уу зөвлөмж хэлэх хэмжээнд арай хүрээгүй. Харин "Харанга", "Хурд", "Камертон" хамтлагууд бол тийм эрхтэй хүмүүс гэж бодож байна. Бид загнуулж зэмлүүлж ширүүхэн шүүмжийг сонсож ирсэн.
-Эстрадын дуунд судалгаа хийдэг хүн монголд байна уу?
-Энэ урлагт судлаач алга. Эстрад урлагт судалгаа хийх, шүүмжпэх, зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйлийн нэг нь энэ яах аргагүй мөн.
-Танай хамтлаг байгуулагдаад 15 жил болсон. Үүнээс долоон жилийг нь АНУ-д өнгөрүүлсэн. Эх орондоо ирээд удаагүй байна. Тиймээс 2000-аад оныг бодвол одоо үзэгчдийн түвшин өөр болсон байх ?
-Тэр үед мэдээллийн хэрэгсэл цөөн байж. Мөн хүмүүс юмыг соргог хүлээж авдаг байсан. Одоо тэс өөр болж. Гаргасан бүтээлээ яаж сонсогчдод хүргэх вэ гэдэг менежмент нийт хөдөлмөрийн тал хувь нь болжээ.
-Харь хэлтэнд бүтээлээ ойлгуулах амаргүй л байсан байх даа?
-Бид гэрээт тоглогчоор явсан. Мэдээж эхлээд хэлний бэрхшээл байсан. Дууныхаа үгийг автоматаар цээжилнэ, дууныхаа дунд болон төгсгөлд нь хэлэх үгээ ч цээжилдэг байлаа. Энэ үедээ Англи хэлийг хичээнгүйлэн сурч эхэлсэн.
-Гадныханд таалагдах дууг хүргэх хэцүү байв уу?
-Бидэнд нэг давуу тал байсан нь гадаад төрх. Харваас Ази хүмүүс гэтэл англиар дуулаад байгаа нь тэдний сонирхолыг татсан. Ер нь хөгжим гэдэг хэл үл хамаарах урлаг. Түүнчлэн хөгжмийн найруулга өндөр түвшинд байсан нь тэднийг татдаг байсан. Америкчууд хөгжмийн боловсролтой, чөлөөт сонголттой хүмүүс.
-Монголоос явахдаа дуулах дуу бэлдэж явсан уу?
-Э.Амгалан бидний дуулдаг есөн дууг англи хэлээр орчуулж өгсөн нь аминд орсон. Одоо ч эргээд харж байхад тэдгээр дууны орчуулга энгийн сайхан болсон санагддаг.
-АНУ-д байхдаа нэмж дуу орчуулсан уу?
-Хүнээр дуу орчуулуулсан. Мөн эх хэлээр нь байгаа дууг ч бид дуулдаг байсан.
-Анх хэдэн жилийн гэрээтэй явсан юм бэ?
-Гурван жилийн гэрээтэй явсан. Дараа нь хоёр жил сунгасан. Харин дараагийн хоёр жил нь Монголд ирэх бэлтгэлээ хангасан. Ирээд тун удалгүй тоглолтоо хийсэн дээ.
-Эх орноо санаж байв уу?
-Саналгүй яахав. Удаан яваад ирэхдээ их л сонин мэдрэмж авсан. Эх хэлээрээ ярих, дуулах , удаан хүлээсэн үнэнч фэнүүдтэйгээ уулзах сонин санагдаад байсан. Биднийг үзэгчид яаж хүлээж авах бол гэхээс айдас ч хүрэх шиг. Гэтэл их халуун дотно угтсан. Эхний нэг дуугаа дуулснаас хойш л бидний дотор уужирсан даа.
-Танай фэнүүд аль насныхан голдуу байдаг вэ?
-Нас насныхан байдгаараа онцлогтой. Сүүлийн үед шинэ залуу фэнүүд нэмэгдэж байна. АНУ-аас ирээд Улаанбаатар телевизээр "Цай юу, кофе юу" нэвтрүүлэгт орж байхад хөдөөнөөс 70 гарсан эмээ утасдаад уйлахад бид өөрийн эрхгүй дагаад уйлчихсан. Тэгж бодохоор ер нь л бүх насныхан биднийг сонсдог юм шиг санагддаг.
-Хөдөө орон нутгаар тоглолт хийх үү?
-Бид хөдөөгүүр явж байгаагүй. Монголынхоо бүх аймгаар явах нь бидний мөрөөдөл. Тэгээд ч ард олондоо бид урлаг соёлоор үйлчлэх нь үүрэг гэж боддог. Хөдөө явна гэж бодож байгаа.
-Шинэ продакшн байгуулсан гэв үү?
-Тийм. "One music" гэж продакшн байгуулсан. Чадварлаг уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаа.
-Б.Чинбат танай хамтагийн дууны аяыг ихэвчлэн зохиодог уу?
-Б.Чинбаттай бидний уран бүтээл салшгүй холбоотой. Манай хамтлагийн дууны аялагууны 60-аад хувийг зохиосон. Хөгжмийн найруулгын хувьд 100 хувь гэж хэлж болно.
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
ta nar yun 60 hurtel duulah be?unuudur ta nariin duug sonsoh hun oldohgui baihad,ter ued bur tanihgui bailgui dee.duulsan duunuudaas chin setgeld uldsen duug bi l lav sanahgui yum.ta nar shig hooloitoi ohiduud zunduu bii dee.chinbaag goyo duuldag gej hen ni ochood helchihsen be?bitgii dahij duu duulaasai.mongold hooloi chin duulj bolohgui argaad baigaa bol amerik ruugaa yavj bolno shuu.nandia shig turmul hooloitoi ulsuud l taizan deer garch duuldag bolohoos ta nar shig gamma unshdag tarimal hooloitoi ulsuud tend garaad nemergui.tolgoidoo baga atugai medleg nemeech.eh ornoo hezee ch bitgii muulj baigaarai.ta nar amerikt baisan tendee l baigaa yum biz dee
chinbatad toriin soyorholt olgoh heregtei. Muu mangar shaldan batsaan gomo duuchin Bold avad baihad Chinbat avah yostoi. Elbegdorj gej neg muu omhii hujaa tsol hergemiin ner hundiig unagaasan lalar. Huuhnuud ni hed heden udaa unegui biyee uneleed STA bolj baina, erchuud ni mongoor yumuu ariin haalgaar hergem tsol avch baina.
ZAZA UNEN L BAIKH BOLTUGAI ...ANU-G BAILDAN DAGUULNA GEJ YAVAAD YU BOLLOO
huduunuus 70 garui nasnii emee utasdaad uilsan gene uu ? shal ineedtei yumaa uursdiinh ni eej naraas neg ni jujiglej utasdaa bailgui dee ichmeer yum yarihnee
Angli heliig hicheenguilen sursan ha ha my ass... haltar ragutei yarih gej mun ch hetsuu iym bolj baigaa harahdsan daa tv geer
За бидний орцны дуугаар л амь зогоодогдоо Одооны хүүхдүүд, Нандинцэцэг Янжиндулам Инээмсэглэл Соёл-Эрдэнэ л эстрад дуу дуулж байлаа, Бид багадаа дуулдаг байсан Сэсээр улсаас хэвлэгдсэн Сэвсгэр цагаан цаасан дээр Дурлаж бичсэн захидлын Дугаар номер нэг шүү,,,гээд л 30 жилийн өмнө л лав байсан дуу, За тэгээд зөндөө зөндөө Хэрэгтэй бол заалгаарай даа Охидоо Охидоо байхдаа ч яах вэ дээ Хүүхнүүдээ,
-Монголын цаг агаар дуучдад их харгис. Mongolchuud ardiin urtiin duunuudaa uliral hamaarahgui hadaagaad l irsen ard tumen dee. odoonii odontsruudiin yambataig
нэгнийгээ нэг бабник эрээс болж хөөж явуулчихаад одоо хэдэн жил цуг байж тэснэ гэж ингэж бүлтэрдэг байна аа.
эхний хүн гоё хэлсэн эдний хамтлагийг хэн сонсодогийн бол. Үнэхээр нэг олигтой дуугүй ийм хамтлаг удаан тэсэх үү ха ха ха
Solongoo l sain duuldag baisan. Chinbat bol sain. Xarin eme 3 xuuxen yostoi bishee. Xashgiraad l bna. Saihan palaj. Sayahan solongoogiin duulsan minii ger buliin az jargal... gewd duu bnaa. Teriig sonsloo ih goyo duulsan. Ta 3 xuuxnii nuur rer tusmaa sundereegiin nuur urchiisen bna lee shuu. 35 aas deesh nastai yum bishuu.
Sunderee n ganzaaraa duulmaar ym,nogoo 2 ter hogjim mogjimoo l hoomoor ym
30 hureed hereldeed iheldeg yum!