Болгарын “BurgasNovinite.bg” сайтад гарсан мэдээллийг хүргэж байна.
Америкийн зохиолч Эдвард Грифин “Хорт хавдаргүй дэлхий ертөнц” номондоо В17 амин дэмийн эмчилгээний чанарын талаар үнэн мөнийг бичжээ.
Энэхүү амин дэмийг лаетрил, амигдалин гэж өөрөөр ч нэрлэж болдог бөгөөд хорт хавдрын эсүүдийг хурдан устгадаг аж. Зохиолч энэ бодисоор хорт хавдар туссан хүмүүсийг хэрхэн амжилттай эмчилсэн түүх, шинжлэх ухааны нотолгоог бичиж, уламжлалалт анагаах ухаан яагаад үүнийг аймшигтай өвчинтэй тэмцэхэд ашигладаггүй вэ гэсэн асуудал дэвшүүлсэн байна.
Түүний энэ нээлтээс хойш эмнэлгүүдэд олон хүнийг бүрэн эдгээжээ. Грифиний үзэж буйгаар В17 амин дэмийг уламжлалт анагаах ухаанд ашиглахгүй байгаа нь шинжлэх ухаантай холбоогүй, харин хавдрын салбар дахь дэлхийн томчуудтай холбоотой гэнэ. Дэлхий дахинаа хорт хавдрыг судлах, эмчлэх гэж хэдэн тэрбум ам.доллар зарцуулж, химийн хэдэн сая ширхэг бодис үйлдвэрлэж байна. Тиймээс В17 амин дэм хэрэглэхгүй байх нь эм бэлдмэлийн салбарын ашгийг багасгахгүй байх гол хөшүүрэг аж.
Уг нь үнэнийг нуугаагүй байсан бол хорт хавдраар өвчлөгсдийн ихэнх нь амьд үлдэх найдвартай болж, эмийн салбар асар их ашиг хүртэх байсан. Гэтэл эмийн компаниуд дэлгүүрүүдээр зарж буй уг энгийн бүтээгдэхүүнийг хэзээ ч судалж үзэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл тэд байгалийн энэ бүтээгдэхүүнийг өөрсдийн нэр дээр патентжуулж авч чадахгүй.
В17 амин дэм нь чангаанз зэрэг үр жимснүүдийн ясанд агуулагддаг аж. Уг нь энэ амин дэмийг 35 жилийн өмнө бүх төрлийн хорт хавдрын эм хэмээн зарлаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа доктор Макс Герсон энэ амин дэмээр өвчтөнүүдийг эмчилж, хорт хавдрын эмчилгээний аргаа болгож байв.
Амигдалин нь чангаанз, бүйлс, чавга, алимны үрэнд, зарим төрлийн шош, усан үзэм, өвс ургамалд агуулагддаг. Харамсалтай нь үүнийг орчин цагийн хүмүүс бараг хэрэглэдэггүй. Соёл иргэншлийн нөлөөгөөр хүмүүс бид цэвэрлэсэн гурилан бүтээгдэхүүн, саахар, ургамлын тос зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг халсан билээ. Бидний өвөө, эмээ нар байгалийн цэвэр хүнс хэрэглэдэг байсныхаа ачаар хорт хавдраар бараг өвчилж байсангүй. Тэд хатаасан жимс, бүхэл үрийн талх хэрэглэдэг байв. Тиймээс ч амигдалин (В17) зэрэг хэрэгцээт амин дэмүүдээ авч чаддаг байсан юм.
В17 амин дэмийг 35 жилийн өмнө хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон. Харин эрдэмтдийн баталж буйгаар хүмүүс өдөр бүр энэ витаминыг хэрэглэвэл хорт хавдар хэзээ ч тусахгүй гэнэ.
Гэтэл үүнтэй зэрэгцээд АНУ-ын ЭМЯ, эмийн салбарын акулууд Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын газарт дарамт үзүүлж, В17 амин дэмтэй гэсэн бүтээгдэхүүн, түүхий жимс, чангаазны яс зэргийг зарахыг хоригложээ. Учир нь чангаанз, бүйлсний ясанд цианид агуулагддаг бөгөөд идсэн хүн нь хордоно гэж үзсэн байна. Үнэхээр ч эдгээр жимсний ясанд цианид бага зэрэг агуулагддаг. Гэсэн ч их хэмжээгээр хэрэглэж үзсэн нэг ч хүн хордож байгаагүй юм.
Тиймээс амин дэмийг хэрэглэхгүй байлгах бодлого барьж буй нь хэсэг бүлэг хүмүүс баяжих, дэлхийн хүн амыг цөөлөх бодлоготой холбоотой гэнэ. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд эм бэлдмэл, хүнс, генийн өөрчлөлттэй организм тун хэрэгтэй.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
mongolchuud min emend itgex xereggui scu tiim em baican bol euorop ulc öörcdöö öbchtnöö ali xedin edgeecen biscuu ene chin möngö tursciltinl acuudal scu german ulcadad ch tiim em alga xabdrin ex uucberig ert medbel emchilge abch bolox tal bol baidag ym bn uctgan gecen zuild itgej möngo urexeece ömn ix zuil medej abax zuite
Бага байхдаа чавганы ясыг хагалж үрийг нь их иддэг байж билээ. Тэглээ гээд цианидад хордож үхээгүй л юмдаг.
тийм юм шиг байна миний ууж байгаа витамины цуглуулгад б1,2,12 гэж байна 17 алга энэ талаар улам дэлгэрэнгүй мэдээлэл хүмүүст сайн хүргэх хэрэгтэй байх шүү хүмүүс витамин гээд уугаад байдаг гол нь зүйл нь бас байдаггүйн байна
Нэрээн бага байхад чавга чангаанзны ясны үрийг хагалж идэхлээр хэдэн ч билээ тамхи татсаны дайтай хордоно гээд байдаг байж билээ.
Сайн байцгаана уу? Хэхэхэ, тэр дээрх бодьгал бид 2 нэгэн үеийнх болтой. Чавга, чангаанз 1 төгрөгөнд, -1,40-ийн талх 2-ыг аваад хариулт 20 мөнгийг нь ариг гамтай гэгч нь цуглуулж 1 төгрөг болгоод над шиг баян хүн хорвоод байхгүй, түүнийгээ тас атгаад л дэлгүүр рүү гүйчихнэдээ-, авч идээд үлдэх ясыг нь хагалж чөмгийг нь иднэ, ...чавганы зарим чөмөг нь жаахан гашуун, чангаанзных бол бүгд "гоё" амттай. Нээрээ л, хожим, чавганы ясны чөмөг идэх хортой гээд "хаанаас ч юм бэ" сонсож билээ. Зөндөө л идэж байсан би, тэр дээрх бодьгал мөн л мань шиг их л "идэж байсан байхдаа" амьд сэрүүн байхыг харахад ямартаа ч "гэмгүй" болтой. Жич: би одоо ч чавга, чангаанзны ясыг хагалж чөмөгийг нь иддэдг хэвээрээ, хэхэхэ "биет амин дэмээ" авсаар буй юм байна.
"иддэдг"-иддэг.
Heeree l zoohon baihad uddeg baisan,goyo baij dee,
hun hunee hunuuh bodlogo barimtaldag n haramsaltai aya.