Хас тэмдгийн бэлгэдэлтэй биет бүтээлүүдийн цуглуулгаа чөлөөт уран бүтээлч Г.Батболд олон нийтэд сонирхуулахаар болжээ. Түүний үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд гарч байгаа. Хас тэмдгийг Хятадад ван, Англид фулфот гэж нэрлэдэг аж.
Түүгээр зогсохгүй улс орнуудад хууль дүрэмдээ хасын тэмдгийн талаар тодорхой заасан байдаг байна. Унгар Улсад хасыг академичид, боловсролын чиглэлд түлхүү хэрэглэдэг бол, сэтгүүлчид хүндэтгэх шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлэхэд хэрэглэж болдог гэнэ.
Харин Польшид олон нийтийн газар хас тэмдгийг үзүүлж, хэрэглэвэл найман жил хүртэл шоронд хорихоор хуульдаа заажээ. Бразилд хас тэмдгийг сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, таван жил шоронд хорьдог хуультай аж. Азийн орнууд, Энэтхэг, Балба зэрэг улсад хас тэмдгийг өнөөдрийг хүртэл аз хийморь, эд баялгийн даллага хэмээсээр байгаа юм.
-Та хас тэмдгийг хэдий үеэс судалсан бэ?
-Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат. Аймгийнхаа урчуудын салбар, Батлан хамгаалах яаманд зураачаар ажиллаж байсан. Батлан хамгаалах яаманд ажиллаж байхдаа хас тэмдэг зураад Гитлерийн хас зурлаа гээд зэмлүүлсэн удаатай.
Тэр үеэс л хас тэмдгийг сонирхож судалсан юм байна. Тэгээд сонирхолдоо хөтлөгдсөөр нэг мэдэхэд үзэсгэлэн гаргах дайны бүтээлийн урын сантай болжээ. Тиймээс Сүхбаатарын талбайд “Хас” үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.
Цаашдаа ч жил бүрийн тавдугаар сарын 17-нд хасын өдөр болгон тэмдэглэе гэж санаа нийлсэн уран бүтээлчидтэйгээ ярилцаж байгаа. Мөн хас тэмдгэнд зориулсан хүндэтгэлийн өргөө бариулах бодол ч бий. Тэгэхгүй бол өөр улсын хас судлаачид биднээс өрсөөд музейтэй болох гээд байна шүү дээ.
-Үзэсгэлэнгийн бүтээлээ худалдах юм уу?
-Ерөөсөө худалдахгүй. Энэ үзэсгэлэнг ашиг олох гэж хийгээгүй.
-Яагаад тавдугаар сарын 17 гэж онцлоод байгаа юм бэ?
-Миний төрсөн өдөр байгаа юм. Гэхдээ хувийнхаа эрх ашгийг бодоод ч юм уу өөрийгөө дуурсгах гэсэн санаа надад огтхон ч алга. Ганцхан олон нийтэд хасын тухай
мэдээлэл өгч манай улсын түүх, шүтлэгтэй холбоотой гэдгийг сануулах зорилготой юм.

-Та хас бол Монголын түүхтэй холбоотой гэлээ. Үүнийг өөрийнхөө судалгаанд тулгуурлан хэлж байна уу?
-Тойрог хэлбэртэй гурван толгойт хас гэж бий. Нар зөв эргэдэг наран хэлбэртэй хас ч гэж байдаг. Ер нь нар зөв болон буруу эргэлтээр нь хасыг эр, эм гэж ангилдаг. Долоон бурхан шиг хас хэлбэртэй од ч байдаг.Ер нь орчлонгийн эргэх хөдөлгөөн хасын эргэлтээр эргэдэг учраас өвөг дээдэс маань тэнгэрээ шүтдэг байсан.
Тиймээс би хасыг энэ талаас нь сонирхож судалдаг юм. Төв аймгийн Дэлгэрхаан суманд хас сийлсэн, дүрсэлсэн хадны сүг зураг олон бий. Тэдгээр үнэт дурсгал ямар нэг шинжлэх ухааны сан хөмрөгт бүртгэгдээгүй, судлагдаагүй байгаа. Энэ мэтчилэн олон талаас нь судалж байна.
-Та чинь хас тэмдэгтэй монгол гутал урласан анхны хүн биз дээ?
-Анхны хас чимэгтэй монгол гутлыг би хийсэн. Гэхдээ хүмүүс сайн мэддэггүй юм. Зарим судалгааны ном товхимолд бүтээл маань харагддаг ч миний нэрийг ерөөсөө дурдаагүй байдаг. Тэглээ гээд би гоморхоод, зарга үүсгэдэггүй.
Одоо би гэр хийдэг хувийн байгууллага хээний зураг зурж байгаа. Канадын Оттова хотод байдаг угсаатны зүйн музейд миний хийсэн тооно байдаг. Тоонондоо түмэн насан хээг зурсан юм. Ер нь хас тэмдгийг зарим хүн ойлгодоггүй. Ялангуяа гадаадынхан дургүйцдэг юм билээ.

-Монгол нутгаас олдсон хасаар илэрхийлэгдсэн биет дурсгалуудаа үзэсгэлэнд дэлгэх үү?
-Ер нь хастай холбогдолтой 200 гаруй бүтээл бий. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд 50 гаруйг нь танилцуулахаар бэлтгэсэн. Хас тэмдэгтэй цоож, зүүлт, морины тамга, дээр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан ахуйн чанартай бүтээлүүдээ сонирхуулна.
-Биед дурсгалуудаас хамгийн эртнийх нь ямар бүтээл байгаа бол?
-Мин Улсын үеийн хас тэмдэгтэй сангийн бойпор бий. Түүнийг Хятадын номноос харж байсан. Аав, ээжээс минь уламжлан ирсэн үнэтэй хөрөнгө юм даа.
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
аав ээжийнх нь удам угсаа өмнө зүгийн хүмүүс байж дээ хөөрхий
tegvel has chin min ulsiin l y um bn sh dee hereglej yaadiin
Хас тэмдэгийн тухайд сайхан мэдээлэл өгсөнд тану талархаж байна. Бид нарны тухай бас дэлхийн эргэлтийн тухай их бага мэдээд байна. Уул шугмандаа нар зөв эргүүлэг гэдэг нь бидний бодоод байдаг шиг нь биш шүү. Манай дэлхий ба нар маань угтаа цагийн зүүний эсрэг л эргээд байгаа юмдаа.
mongolchuud tuvduus ZAH HYAZGAARIN TEMDEG GEJ ORUULJ IRSEN YUMAA MALAA.NEEH UUR ID SHIDTEI YUM BAIHGUI,ZUGEER SARAISAN ZURAG MALAA!!!!!!!