sonin.mn
/Бага хүүхэд наснаас өвөө эмээгээсээ сонсож дуулсан зүйлс мөн Хамаг Монголоороо явж байхдаа аман яриа, сургааль шастираас цуглуулж эмхтгэн судалсан судалгаанаасаа сийрүүлэн энэхүү товч нийтлэлийг хүргэж байна/ 
 
2000 он
 
-Тэнгэрийн үүд нээгдэнэ. 
-Уул усны эзэд цөм сэрнэ.
-Тэнгэрийн элч нар олноороо бууна. 
-Булхай муу хүмүүс Монголын газар усыг бузарлаж, зарж үрж сүйтгэх нь улам гаарна. 
-70 худалчын үлгэр яг бодит амьдрал дээр биелэлээ олно. 
 
2012 он 
 
-Мөнх хөх тэнгэрийн цаг эхэлнэ. 
-Энэ цагийн хүмүүс 60, 100, 1000 солигдохыг үзнэ. /Хамгийн азтай/
-Бумбын эрин буюу шинэ эрин солигдоно. 
-Энэ үеийн хүмүүс өнгөрөгч 400 жилийн хураангуйг 30-40 жилийн дотор үзнэ. 
 
2012-2021 он /ерөөлийн есөн жил/
 
-Монголчууд оюун санаагаараа нэгдэнэ. 
-Яс цус буруу, шунаг, хар амиа хичээгч булхай нар түмэнд илчлэгдэнэ. Тэд бие биенээ барьж иднэ. Тэнгэрийн гэсгээл хүртэнэ. 
 
2021-2025 
 
-НАРТ ДЭЛХИЙН ЦЭЭЖИН ДЭЭР, ХӨХ АЗИЙН ЭЛГЭН ДЭЭР НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН "ТЭНГЭРИЙН УЛС" ТОДОРНО. 
Ингэхийн тулд Монгол хүн бүр дор бүрнээ хийх ганцхан зүйл бий. "МОНГОЛ ЁСОО ӨРГӨХ" 
Жишээ нь: Бид өвгөдийнхөө "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэж айхтар мэргэн үгийг хүүхдүүддээ заадаг сургадаг мөртлөө өөрснөө зүгээр л хоосон аман байдлаар ёс төдий хэлсэн болчихоод яг бодит амьдрал дээрээ энэ агуу захиас үгийг зөрчөөд, үүнийхээ эсрэгээр нь яваад байгаа нь л энэ нийгмийн том алдаа! Ийм учраас үүнийх нь тусгал болж төрд нь худалчууд үүрэлчихжээ. 
 
Мөн Их Эзэн Чингис Хааныхаа 
 
"ӨӨРСДИЙН ХИЙСНЭЭ ХҮРТ, ӨӨРСДИЙН ОЁСНОО ӨМС, ЭС ТЭГВЭЭС ХАРИЙН ИДЭШ БОЛМОЙ..." гэсэн зарлигийг мэдээд байгаа мөртлөө хэрэгжүүлдэггүй.  
Энэ мэт алтан цадиг зөв сайхан байх сургамж бүрийг зөрчөөд хаяад гээгээд байгаа болохоор улсаараа үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт үймж бужигнасан өнөөдрийн байдалд хүрчээ. Ижий аав, эцэг дээдсийнхээ захиасыг биелүүлэхгүй яваа үр хүүхэд сүйрч мөхөхийн шинж. 
Үүнийг л хүн бүр ухаарахгүй нэгэндээ үлгэрлэж өөрс өөрснөөсөө өөрчлөгдөж үлгэрлэхгүй бол энэ холион бантан үргэлжилсээр л байх болно. 
-Шинэ эрин солигдсонтой холбоотойгоор дэлхий дээр хуучин явж ирсэн тогтолцоо, үзэл суртал, ахуй амьдрал гэх мэт бүхий л зүйлс хоцрогдож солигдоно. 
-Сэтгэлээ засаж, уламжлал ёсоо дагахгүйгээр худал дүр эсгэж, үүнээр нэр барьж, ашиг хайгч, үл хичээгч хэн бүхэн танигдана мөн гэсгээгдэнэ. 
-Мэргэд иргэд хоёр нь мэдлэг юугаа хуваалцваас мэдвэл зохих зүйл нь төрд өөрөө тодорно! 
 
 
Үргэлжлэл бий... 
 
Хүнд-итгэн чилээсэн  Самандын Жавхлан 
 
2021.01.27