Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.
Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна.
Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо.
Тухайлбал:
Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,
Үйлчилгээ нээсэн аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах,
Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх
Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай" гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл0
Sumiya darga ch ih ersdeltei yum hiij bna da,
Шадар сайд бас л хуудуутай хөдөлж байна. Наад үсчин чинь халдвар тараасан биш, тэр нэг гэр бүлийн гурав чинь үсчиндээ халдвар тараасан байна лээ. Тараасан хүнээ шалгах байтал халдвар авсан хүнийг шалгаад буруутгаад байдаг. Ингэхээр Содбаатар халдварыг яаж зогсоох билээ. Бушуухан дараагийн чадвартай хүнд ажлаа өг.
Sumiya darga ch ih ersdeltei yum hiij bna da,
Uschin goo saihan ugaasaa buun ersdel shu se!
Содбаатар үсээ засуулчихаа юу даа.