sonin.mn

Чойбалсан хотын хэмжээнд нохой устгах анчин үнэндээ олдохоо больжээ. Урьд нь хотын захирагчийн алба энэ ажлыг аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулдаг байсан ч тус газар дахин энэ ажилд хамтрах боломжгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн гэх. Иймд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар Нийслэлийн хот тохижилтын газрын нохой устгах албатай гэрээ байгуулж энэ сарын дундуур нохой устгах ажлыг гурван өдөрт багтаан гүйцэтгэв.

 

Ингэхдээ нэг нохойг 5000 төгрөгөөр тооцож 613 нохой устгаж, түүнд нийтдээ 4 сая төгрөг зарцуулжээ. Аймгийн төвийн хэмжээнд жилд дунджаар 3000 гаруй нохой устгах шаардлага бий ч одоогоор тал хувийг нь гүйцэтгэсэн дүнтэй байна. Орон нутгийнхаа хэмжээнд эм нохойг 6000, эр нохойг 4000 төгрөгөөр худалдан авахаар анчидтай гэрээлдэг ч нохой устгах хүн тийм ч амар олддоггүй гэнэ.

 

Энэ жил гэхэд нохойн устгалд Хэрлэн сум 7 сая төгрөг төсөвлөсөн ч гаднаас анчин ирүүлсэн тохиолдолд замын зардал, байр, хоол гээд тэмээн дээр ямааны гарз гэгч болдог тухай албаны хүмүүс зовлон тоочин сууна.

 

Эх сурвалж: "Дорнод"