Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн дэд ахлагч Б.Ариунболдын шинэ бүтээлтэй танилцаарай. Өвлийн цаг ирж гэр хорооллын айл болгон дулаан байх гэж 24 цаг нүүрс түлдэг. Агаарын бохирдлын ихэнх хувийг тэд бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлын сөрөг нөлөө их гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Гэхдээ үүнийг ярьсаар л өдийг хүрлээ. Түүнчлэн эцэг эхчүүдэд хорт утаанаас хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл хомсоос хорт утаагаар бид амьсгалсаар л байна. Энэ хорт утааг сааруулах олон төсөл ажил явагддаг болов ч тэр бүр амжилттай хэрэгждэггүй.
-Та өөрийнхөө бүтээлийг танилцуулна уу?
-Утааг 100 хувь бууруулах боломжтой “Монгол голомт эко” цахилгаан зуухыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Монгол гэрийн онцлогт тохирсон тулга хэлбэртэй зохион бүтээсэн. Нэг ёсондоо монгол гэрийн голомт болох тулгыг дахин сэргээж, орчин үеийн техник технологитой уялдуулан, үндэсний хэв шинжийг хадгалсан бүтээл юм. Тулга хэлбэрийн төмөр хийцтэй ба тулгуур хөл, бүслүүр, таг, дулаан хадгалах ялгаруулах төөнөх тоосго, доод суурь, агаарын солбицол үүсгэх хавхлага, ухаалаг удирдлагын систем гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү зуухыг шөнийн цагаар хоёр цаг цэнэглэхэд цэнэгээ бүрэн хурааж авах юм. Уг цэнэгээрээ өдрийн зургаан цагийн хугацаанд дулаан ялгаруулах хүчин чадалтай. Ингэснээр хэрэглэгчид шөнийн цагт нэмэлт эрчим хүч ашиглах шаардлага үүсэхгүй. Мөн агаар хуурайшуулж шатаахгүй, чийгшүүлэгчтэй, хүүхэд түлэгдэхээс сэргийлсэн бүслүүр, ухаалаг удирдлагын систем, цагийн тохиргоо, тасалгааны температур мэдрэгчтэйгээс гадна утаа огт ялгаруулахгүй онцлог давуу талтай. Тус цахилгаан зуух 3.6 кВт буюу гурван кВт 600 ват эрчим хүч зарцуулдаг. Энэ нь нэг удаагийн индукцийн зуух эсвэл индүү ашигласантай адил эрчим хүч зарцуулж буй хэрэг юм. “Агаарын бохирдол, утааг багасгах зорилгоор одоохондоо зөвхөн туршилтын зуухаа бүтээгээд байна. Удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодолтой байгаа.
-Энэ бүтээлээ “Shark”-уудад танилцуулбал бизнес болох боломжтой юм шиг?
-Аливаа шинэ бүтээл бүхэн хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бүтээгддэг шүү дээ. Тийм ч учраас хүнд хэрэг болдог. Энэ бүтээлээрээ зохиогчийн эрхээ авсан. Цаашид бизнес болгох санаа байгаа. Хэрэглэгчид ч ам сайтай байгаад баяртай байна. Гагцхүү энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгийг хэрхэн яаж босгох вэ гэдэгт л толгой гашилж явна даа.
-Төөнөх буюу бидний хэлдгээр халаалтын тенн гэсэн үг үү?
-“Монгол голомт эко” халаагуур нь монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн ба өөрөөр хэлбэл -40 хэмд найдвартай ажиллах боломжтой. Монгол гэрийн дулааныг эрчим хүч цахилгаан ашиглаж тасралтгүй халаах, дулааныг төөнөж ялгаруулна.
-Төхөөрөмжөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Төхөөрөмжийн доод сууринд дараах зүйлс суурилагдсан. Төхөөрөмж сонголтын түлхүүрээр болон цагийн тохиргоо, температур хэмжигч болон механик ажиллагаанд шилжих удирдлагын системтэй. Удирдлагын системд дараах төхөөрөмжүүд орно. Температурын контерлиор \орчны температурыг мэдэрнэ, температурыг удирдах үйл ажиллагаа явуулна\, тэжээлийн блок \220V, 3,6 kW/1цаг\, завсарын релейн \24ВТыг залгаж салгах үйлдэл хийнэ\, сонголтын түлхүүр, цагийн тавилт, релейн зэргээс бүрдэж байгаа. Мөн тулга хэлбэртэй эко халаагуураас тодорхой зайд ижил хэмжээгээр тойрон байрласан хамгаалах хаалт хийж өгсөн нь их халсан төхөөрөмжид хүүхэд түлэгдэх, ойр байрласан эд зүйлс шатах гэх мэт эрсдлээс хамгаалах давуу талтай.
-Яагаад энэ халаах төхөөрөмжийг хийх болов?
-Өвөл болохоор л бид утаа униар гамшгийн хэмжээнд хүрлээ гэж ярьж эхэлдэг. Ярихаас хэтрэх дорвитой арга хэмжээ авч байгаа харагддаггүй. Утааг багасгах бодитой зүйл хийх хүн байдаг л байх. Гэхдээ ажил хэрэг болгосон хүн тийм ч олон байдаггүй. Гэр хорооллын айл болгон нүүрс түлдэг. Өөр юу түлэх билээ. Нүүрс түлж байгаа айл болгон гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утааг ихэсгэхэд “хувь нэмэр”-ээ оруулж байгаа. Үүнээс л санаа минь үүссэн гэж болно доо.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?
-ҮБХИС-ийг авто инженерийн мэргэжлээр 2014 онд төгссөн. Миний аавыг Зоригт гэдэг. Насаараа л жолооны хүрд мушгисан хүн дээ. Миний бага нас аавтайгаа трактор, том тэрэгний рүль дээр өнгөрсөн гэж болно. Ер нь хүн аав шигээ л хүн болохыг боддог байх. Би аавынхаа үргэлжлэл юм. Тиймдээ ч энэ мэргэжлээр суралцан төгссөн.
-Мэдээж анхны бүтээгдэхүүн алдаа оноотой байдаг. Энэ бүтээлийн хувьд цаашид анхаарч сайжруулах зүйл байгаа юу?
-Халаагуурын ойр хуванцар эдлэл болон шатамхай материалтай эд зүйлсийг нэг метрээс дотогш тавьж болохгүй. Хүүхэд шууд түлэгдэхээс сэргийлсэн хамгаалалтын бүслүүртэй ч бага насны хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Мөн тогны хэлбэлзэлд аюулгүй ажиллагааг хангах үүднээс шууд хэрэглээг цуцлах пускатлтай байгаа. Сул тал гэхээсээ илүүтэй давуу тал олон бий. Жишээ нь эрчим хүчний шөнийн хямдралтай цагаар дулаанаа хуримтлуулж орон гэрийг тань халаана. Огцом халж, хурдан хөрөхгүй, 24 цаг жигд дулаанаа барина, сүлжээ хүрэх газар алсын удирдлагатай гэх мэт.
-Худалдан авах санал их ирж байна уу?
-Сонирхсон, авах хүсэлтэй хүмүүс их байгаа. Мэдээж үүнийг үйлдвэрлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Уг халаагуурыг сонирхсон, хамтарч ажиллах хүн 80108191 дугаарт холбогдох боломжтой. Залуус бид эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт идэвхжүүлэх хэрэгтэй. Цаашид хамтарч олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.
дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Сайн байна Сайхан санаа байна. Миний дүү Монгол телевизийн Шаркуудад хандаарай. Дэмжигдэнэ гэж итгэж байна
24KBT GENE UU?ENE TEGEED UURHAIN NUURS ZUUDUG AVRAGA MASHINUUDTAI ADIL TOG ZARTSUULAHIM UU?,,3,6KW TSAGT GEVEL GERTEE IIM ZUUHTAI AILUUD HALAALTANDAA SARDAA 2,3 SAYA TUGRUGNII TOG TULUH BOLNO BIZDEE..JOOHON TOIMTOI YUM BICHEECHEE,,,UTAANAAS ZAILAH GANTS GARTS BOL GER HOROOLOLIG 4,5 DAVHAR ORN SUUCHJUULAH L BAIGAA SHUUDEE ELTSGIIN ZUUH MUUH HUVIIN BAISHIN MASHIN HEN TER IH MUNGIIG TULUH YUM BE?,TATVARIN MUNGIIG INGEJ SHOWUUDAJ UREN TARAN HIIHEE BOLIOCHEE.
Shoniin tsag 2 tsag tseneglene geed baigaa yum bishuu.unshaad yum oilgohgui baij hun shuumnleh geed l gar ching chichreed dairaad baihiimdaa.mod tolgoit.
ХУДАЛДААНД ЯМАР ҮНЭТЭЙ ГАРАХ БОЛ. СОНИРХОЖ БАЙНА.
Энэ бол зуух биш цахилгаан нөөцийн халаагуур юм байна. Гарчигаа буруу өгсөн байна. Дэмжиж байнаа. Утсаар холбогдноо.
tsahilgaan zuukh bol ugaasaa utaa gargahgui sh dee, garchig ni tsarai
Yamar vneteu we udriin tursh halaahad heden tugrugiin tog zartsuulah we
Болж л бна оюуны өмчид авах хэрэгтэй
Sain bna, amjilt husie.
Баяр хүргэе.сайн байна Улам ихийг бүтээж ард түмэндээ хүндлэгдсэн сайн мэрэгжилтэн болоорой
ШаркТанк-д ороод үзвэл..........
Дизайн сайтай зуух байна шүү дээ Амжилт хүсье
Ymar ynetei zyyh ve heden metr kv halaah hychin chadaltai ve
Mariah Carey – Hero - Баатар There's a hero Хэрвээ чи зүрхнийхээ дотор талыг харвал If you look inside your heart Энд нэг баатар байна You don't have to be afraid Чамд айдас байхгүй байгаа Of what you are Өө, чи юу вэ There's an answer Энд хариулт байна If you reach into your soul Хэрвээ чи өөрийнхөө сэтгэлд хүрвэл And the sorrow that you know Тэгээд, чи мэднэ уйтгар гуниг Will melt away Хайлж алга болно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдсаа хөөнө And you know you can survive Мөн чи тэсч үлдэж чадна гэж чи мэднэ So when you feel like hope is gone Тиймээс хэрвээ чи найдвар чинь явсан гэж мэдэрвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар тэгээд хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг олж харна That a hero lies in you Тэр баатар чамд үлдэнэ It's a long, road Энэ бол урт зам When you face the world alone Чи дэлхийтэй ганцаараа тулгарахад No one reaches out a hand Хэн ч гарнаас бариагүй For you to hold Чиний төлөө хэн ч бариагүй You can find love Чи хайрыг олж чадна If you search within yourself Хэрвээ чи дотоод сэтгэлдээ өөрийгөө хайвал And the emptiness you felt Тэгээд чи хоосныг мэдэрсэн Will disappear Алга болно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдсаа хөөнө And you know you can survive Чи тэсч үлдэж чадна гэдгийг мэднэ So when you feel like hope is gone Тиймээс, чи найдвар чинь явж байгаа юм шиг мэдрэгдвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар мөн хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг олж харна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна Lord knows Эзэн мэднэ Dreams are hard to follow Мөрөөдлөө дагах хэцүү But don't let anyone Гэвч хэн нэгэнд битгий зөвшөөр Tear them away Нульмис, тэд алга болсон Hold on Хүлээ There will be tomorrow Маргааш болно In time you'll find the way Цаг болохоор чи замаа олно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдасгүй болно And you know you can survive Чи тэсэж үлдэж чадна гэдгийг мэднэ So when you feel like hope is gone Тиймээс чиний найдвар явж байгаа юм шиг мэдрэгдвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар, тэгээд хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг харна That a hero lies in you Тэр баатар чамтай үлсэн байна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна
БХЯ, ЗХЖШ-ын туйпуу толгойтой генералууд хоолны сав хоосон сав шуналын тулам болсон муусайн бөхчүүдийг шагнадаг мөнгөөр энэ залуу урамшуулаасай билээ.
uhe bich
MONHIIN HODOLGUUREER TSAHILGAAN GARGAH TEHNOLOGIIG TESLA HIISEN BAIDAG MONGONII ERHMUUD SAAD HIIDEG BUH AJILIIG ROBOT HIIVEL MONGO HBAIHGUI BOLNO