sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/.Торгоны зам дагуух Хятад орноор аялж буй олон улсын сэтгүүлчдийн баг өчигдөр Уйгар үндэстний урлагийн нэгэн содон төрөл болох Мукам урлагийн чуулгатай танилцав.
 
Дуу бүжгээрээ Дундад улсад төдийгүй дэлхий дахинд шагшигдсан уйгар түмний мукам урлагийг "Дорно дахины урлагийн гэрэлт сувд” хэмээн нэрлэдэг ажээ. Мукам нь найрал дуу, хөгжим, бүжиг зэргийг нэгтгэсэн найрсал бөгөөд туулийн хэлбэртэйгээрээ онцлог юм. Аман зохиолын нэг төрөл болон хөгжиж байсан тус урлагаас 12 бүтээл өдгөө цагт уламжлагдан иржээ. Анх 1978 онд байгуулагдсан ШУӨЗО-ны Мукам урлагийн чуулга одоо 220 уран бүтээлчтэй, 2010 онд Хятадын засгийн газрын 120 сая юаний санхүүжилтээр Өрөмч хотод тусгай зориулалт бүхий 17 мянга шахам ам дөрвөлжин метр талбайтай барилга байгууламж босгож өгчээ. Тус чуулга өмнө нь Их Британи, Франц, Герман, Австрали, Бельги, Турк, Япон зэрэг дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаар 500 гаруй удаагийн аялан тоглолт хийсэн байна.
 
 
Б.Занданхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг