sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Лантуун дохио" ТББ, "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-аас энэ сарын 18-нд  нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулна.
 
Тэдгээр байгууллагаас нийгмийн хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрч байна. Тус хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаар руу мэдээлж байх, өөрийн үр хүүхэддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа юм. Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж нэгдэж, уг хөдөлгөөний стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо илэрхийлсэн байна. 
 
Өнгөрсөн хугацаанд 32 гаруй мянган хүн нийгмийн сүлжээнд нэгдэж, таван удаа тайван жагсаал зохион байгуулсан аж. Энэхүү жагсаал нь үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй хаалтын арга хэмжээ бөгөөд маргааш 14:00-18:00 цагийн хооронд болох юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг