sonin.mn
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Москва хотод сурч буй монгол оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, эх орон, түүх соёлоороо бахархах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор урлагийн их наадам зохион байгуулах гэж байна.
 
 Монгол-Оросын 57 дахь удаагийн найрамдлын сарын хүрээнд, ОХУ дахь Монгол Улсын Элчин Сайдын яамны дэмжлэгтэй болдог наадамд тус хотын 50 гаруй их дээд сургуульд сурч буй оюутан залуус оролцох боломжтой юм. Ингэхдээ сургууль тус бүр ардын дуу, язгуур урлаг, дуу, хөгжим, бүжиг зэрэг төрлүүдээс сонгон хоёроос дээшгүй үзүүлбэрээр оролцох ёстой аж.
 
1000 ам.долларын шагналын сантай уг наадам ирэх сарын 6-ны өдөр Москва хотын Олон улсын харилцааны их сургуульд болох юм.
 
 
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг