Томуугийн вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулна

Нийтэлсэн: 2017-11-15 15:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа.
 
Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм.
 
Улирлын томуугийн эсрэг вакцины эсрэг заалт нь өндөг, тахианы махны харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, урьд нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүндрэл өгсөн, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тарихгүй аж.
 
Вакцин тарьсан хэсгийг цэвэр байлгах, даарч хөрөхгүй байх, томуугийн өвчлөл тархахаас өмнө томуугийн эсрэг вакцин тариулахыг эмч нар зөвлөж байна.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: