sonin.mn
Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 9 дүүргийн тэргүүлэгчид, НАМЗХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн  Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2017.11.12-ны өдөр Энканто спорт цогцолборт амжилттай болж өндөрлөллөө.
 
Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан уг тэмцээнд нийт 10 багийн 150 гаруй тамирчид Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмээр өрсөлдсөнөөс Б.Батболд даргатай Багануур дүүргийн НАМЗХ-ны баг тамирчид бусдыгаа хошуучлан Аваргаар тодорч, дэд байранд Б.Мөнхбат даргатай Нийслэлийн НАМЗХ, гутгаар байранд А.Амартүвшин даргатай Хан-уул дүүргийн НАМЗХ-ны баг тамирчид шалгарч, цом, медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.
 
 
 
 
 
 
 
 
Тэмцээний шилдэг шидэгчээр Баянзүрх дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Үндэсний дээд лигийн тамирчин Б.Түмэнжаргал,  шилдэг тоглогчоор Багануур дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Б.Батболд  нар тус тус шалгарлаа.
 
Есөн дүүргийн тэргүүлэгчдийн идэвхи оролцоог дэмжих, дүүрэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, танилцаж нөхөрлөх боломжийг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
 
Тэмцээний нээлтэд Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Г.Ариунболд, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Э.Золбоо болон Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч нар  оролцлоо.
 
НАМЗХ нь өдгөө 60 мянга гаруй гишүүнтэй бөгөөд 1997 онд МАСЗХ нэртэйгээр байгуулагдаж, 21 аймаг, 339 сум, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд салбар хороодоо байгуулан үндэсний хэмжээний бүтэц, орон тоотой залуусын байгууллага болсноо албан ёсоор зарлаж байсан түүхтэй.
 
НАМЗХ хувь хүнд хөгжих, залуусын нөхөрлөл хамтын ажиллагааг өргөтгөх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гадаад хамтын ажиллагаа, улс төрийн идэвх оролцоотой байх боломжийг нээж өгдөг билээ.