Монголын ирээдүй хуулбарласан туршилтын золиос болох ёсгүй

Нийтэлсэн: 2017-11-15 08:46:51

Би жирийн нэгэн ээж. Бусдын адил ажил ихтэй, зав муутай явдаг нийслэлчүүдийн нэгэн төлөөлөл. Өглөө, өдрийн цагаар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт даатгадаг, ажил ихтэй ээж. Гэтэл улс орон даяараа шуугих багш нарын энэ ажил хаялт 1-2 өдрийн хичээлийн хоцрогдол, хүүхэд эзэнгүйдэх тухай ярихаас илүүтэй  боловсролын салбарын асуудлыг бүхэлд нь шүүмжлэх сэдэл төрүүлэв. Нэг өдрийн хичээлээс хоцорчихвол гэрийн даалгавраа яаж хийх арга ухаанаа олохгүй, будилж цөхөх хүүхэд олон. Мөн дараа дараагийн хичээлээ ойлгохгүй байх тохиолдол ч олон. Гэтэл сар хүрэхгүй хугацаанд Монголын багш нар хэдэн  ч удаа ажил хаяж, багш-хүүхэд хоёрын хөгжил хэдэн ч өдрөөр “гацаа”-нд оров. Хүүхэд хохирох асуудал ч бүр дүүрсэн. Энэ бүхнээс харахад, Монголд боловсролын салбарын ажил урагшлах бус ухарч байна. Энэ салбарын ажил эзэнгүйдэж байна” гээд хэлчихвэл цэцэрхсэн болохгүй байх.
 
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО “БАНТАН” БОЛОВ
 
Аливаа улс орны хөгжил боловсролын салбартайгаа нягт уялдаатай хөгжиж байдаг. Гэтэл манайд төр, засаг солигдох тоолонд энэ салбарын бодлого, хэтийн төлөвлөгөө сайд, дарга нараа дагаад солигдож байдаг.  Хүнээ хөгжүүлэх бус, харин ч эсрэгээрээ хүүхдүүдээ “туршаад” таардаг. Салбар нь улстөржөөд, сайд дарга нар нь сандал ширээ ярьж, дээгүүр доогуураа хэрүүл хийгээд сайдын томилгоот хугацаа нь дуусчихдаг.  Сүүлийн 3-4 жилд энэ салбарт хийсэн дорвитой ажил алга, ахьсан урагшилсан зүйлгүй “эзэнтэй”, “эзэнгүй” хоёрын хооронд явж байна.  Энэ хооронд хэчнээн ч мэдлэг, чадваргүй залуус их,  дээд сургуулийн босго давж, ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэв.
 
Улс орны хөгжлөө бодсон ч энэ салбарт хүнээ хөгжүүлэх ажил тасралтгүй явж байх ёстой. Мөн улстөржиж, урваж шарваж болохгүй хамгийн тогтвортой бодлогыг баримталдаг салбар байх ёстой. Гэтэл манай боловсролын салбарын тогтолцоо бүр гажуудчихсан. Сайд болгон өөрийнхөө нэрэмжит  нэг ажлыг  эхлүүлдэг.  Тэгээд хэдэн багш  нарын тархийг баахан “угаадаг”. Хэдэн сургуульд хэрэгтэй, хэрэггүй хөтөлбөрүүдийг туршиж үздэг. Тэр нь хүүхдүүдээр баахан тоглож, нэгэн үеийнхнийг “туршилтын туулай” болгож орхидог.  Шинэ хөтөлбөрийнхөө үр дүнг 5-10 жилийн дараа харна гэдэг. Үнэндээ хоёр, гуравхан жилийн дараа  өнөөх хөтөлбөрийг нь бид мартчихдаг. Үр дүнг нь бодох битгий хэл, сүүлд нь хариуцлага тооцох хүнгүй хоцордог. Ингээд ард нь хүүхдүүд хохироод үлддэг. Манай боловсролын салбарын тогтолцоо ийм л “зэрэмдэг” болчихсон. Өнөөдөр Монголын багш  нар орон даяараа ажил хаялт зарлаж, мянга мянган хүүхдүүд цүнхээ үүрээд харьдаг боллоо. Юун хүний хөгжил ярих.
 
ГУРВАН ЖИЛД ДӨРВӨН САЙДЫН СУУДАЛ СЭЛГЭВ
 
Монголын боловсролын салбарт шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа. Гэтэл юун тэр олон асуудал руу өнгийх.  Боловсролын салбарт сүүлийн гурван жилд өрнөсөн ажлыг иргэн хүний хувьд хөндлөнгөөс дүгнэх гээд оролдоод үзье. Энэ хугацаанд гурван ч сайдын нүүр үзэж, одоо дөрөв дэх сайдаа хүлээж аваад байна, энэ салбар.  Цөөхөн хүн амтай жижигхэн Монголд хамгийн тогтворгүй салбар нь боловсролын салбар болж хувираад байна. Бүхэл бүтэн улс орны хөгжлийг тодорхойлох гол салбарынх нь сайдын суудал нь хэдэнтээ хөлбөрчихсөн сууж байна. Яг одоогоос гурван жилийн өмнө  буюу 2014 оны арванхоёрдугаар сард БСШУ-ны сайдаар Л.Гантөмөрийг томилж байсан. Хоёр жилийн ард 2016 оны долдугаар сард Ж.Батсуурийг сайдаар томилсон байдаг. Мөн жил хүрэхгүй хугацаанд  сайдын суудал нь дахиад эзгүйрч,  2017 оны зургадугаар сард Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайд болгосон. Гэтэл дахиад л дөрвөн сарын дараа засаг төр ганхаж, 2017 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг дөрөв дэх сайдаар хүлээж аваад байна. Монголд хэн дуртай нь боловсролын сайдаар томилогдож, аймаг, нийслэлийн Бо­ловс­ролын газрын даргаас эхлээд их, дээд сургууль,  бага, дунд сургуулиудын захирлыг сольж, хольдог, хүний хөгжил нь сураг ч үгүй, хэрүүл тэмцэл ихтэй салбар болж хувирлаа.
 
ГУРВАН ЖИЛД ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ӨСӨВ
 
Гурван жил гэдэг бага хугацаа мэт санагдаж болох. Гэсэн ч 2014 оноос хойш Ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг жил бүр 19-36 мянган хүүхэд төгсч, их, дээд сургуулийн босгыг жил бүр 23-37 мянган хүүхэд элсч орсон байна. Мөн энэ хугацаанд жил бүр 29-33 мянган төгсөгч шинэхэн диплом өвөртөлөн, их сургуулийн босго алхжээ гэсэн тоон мэдээллийг харвал үсээ зулгаамаар санагдана. Боловсролын салбарт бид юу хийсэн бэ? Энэ олон элсэгч, төгсөгчдийг чанартай бэлтгэж, хүнийг нь хөгжүүлж чадсан уу? гэх мэтчилэн асуудал ярьвал ярих. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад, энэ хугацаанд их, дээд сургуульд суралцах хүүхдүүдийн тоо буурч, элсэгчдийн сурлагын үзүүлэлт бас тааруухан болсон нь харагддаг.  Мөн сүүлийн нэг жилийн нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг харвал энэ салбарын хариуцлагагүй явж ирсэн байдал анзаарагдана.
 
2015 -2016 оны хичээлийн жилд нийт төгсөгчдийн 30.9 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болсон байна. Бусад нь ажилгүйчүүдийн эгнээнд нэгдсэн гэсэн  тоон мэдээлэл байна. Монголын боловсролын салбар диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийг л бэлтгэдэг болчихож.
 
СҮҮЛИЙН ГУРВАН САЙД ЮУ ХИЙСЭН БЭ?
 
Сүүлийн гурван жилд томилогдсон сайд нар юу хийсэн бэ? гээд  хийсэн ажил руу нь өнгийж үзье. Боловсролын системийн гол цөм нь сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийн боловсрол байдаг. Гэтэл сайдын сэнтийд заларсан дарга нар дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог болсон. Шуудхан хэлэхэд, багш, хүүхэд хоёроор тоглодог болчихсон.
 
Боловсролын сайдаар өмнө нь одоогийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажиллахдаа Америкийн “Кембрижийн хөтөлбөр”-ийг туршиж үзсэн. Одоо энэ хөтөлбөр нь цөөхөн сургуулийн имидж болохоос хэтрээгүй. Гэсэн ч одоо мөн л “Үр дүнгээ үзэх болоогүй. Улсын хэмжээнд удахгүй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн ярьдаг. Дараа нь Шинэчлэлийн Засгийн газраар овоглосон залуу сайд Л.Гантөмөр сайдын суудалд тухлахдаа  шинэ үеийн монгол хүүхдийг шинэ аргаар боловсруулна гээд “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэдэн тэрбумаар нь зарцуулж, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
 
Улсын хэмжээний 27 мянган багшийг увуулан цувуулан сургалтад хамруулж, хот, хөдөөгийн сургуулиудыг багш, хүүхэд хоёртой нь баахан “самарсан”. Багш нар нь одоо л нэг юм ажил зүгширч байна гэтэл дараагийн сайд Ж.Батсуурь нь “Цөм” хөтөлбөр шиг дэмий зүйл алга гээд дахиад л энэ салбарыг “самарчихсан”. Шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэсэн сайд Г.Чулуунбаатар нь байшин, барилга тойрсон, захирлын сэнтий булаацалдсан хэрүүлээс өөр тодорч, товойх зүйл хийгээгүй.  Боловсролын салбарынхан одоо шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ харж, бодлого нь тогоондоо жонхуурсан “бантан” болж байна. Монголын хүн амын гуравны нэгээс илүү хувийг  эзэлдэг хүүхэд, залуучуудын ирээдүй үнэхээр бүрхэг байна. Монгол хүүхдүүд “туршилтын туулай” болж дууслаа, яана аа!
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

11 сэтгэгдэл харуулж байна        

  1. yag unen. bolovsroliin salbar "bantan" bolson.

    zochin, 2017-11-15 10:26:39, 43.228.130.234Хариу бичих

  2. 10 JILEEREE L BAIHGUIDE,YUN 12 JIL VEE,TIIM IH MUNGU TSAG HUGATSAA BOLOMJ ALGA,HUUHED CH YARDARCH SRAH BISH BUR MANGAR BOLJ GUITSLEE

    Зочин, 2017-11-15 14:32:41, 202.179.26.19

    Бантан буу хэл аймшигтай байдалд хурлээ. Ялангуяа энд тэндхийн менгеер суралцуулах нэрийн дор хуухдийн аав ээж эмээ евеег дарамталсан улсын нэртэй сургуулиуд ихээхэн балаг бантан тарьж байна. Ялангуяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль гэж ямар ч иосо суртахууны унэргуй зевхен менге саадаг нэг сургууль байна. Захирал тэгсэн ингэсэн гэсэн баахан Буриад багш нэртэнгуудийн элдэвлэж байгааг харахаар л уур хурнэ. Мен Гэрийн уйлчлэгч хийж явсан золбин хэдэн халтар Филипинуудээр Англи хэл заалгуулах мэтийн арай дэндуу муухай юм. Угуй тэгээд едер енжуулэх нэрээр хуухдуудийн эцэг эхээс 300-аас 600 мянган тегрегийг елхен авчихаад заасан ч юмгуй нэг их мундаг багш нар байна. Соронзон гэдэг чуганц манай сургууль хамгийн мундаг энэ гээд байсан чинь Орос сургуулиудын олимпиадуудад Плеханов,14-р сургуулийн хойно л байх юм. Монголоор дуурэн орос хэлний багш нар байхад бас буриадуудаар юу хийнэ ээ.

    Зочин, 2017-11-15 16:02:07, 103.57.93.55

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Монгол улсын тэргуулэж явсан зов тогтолцоо салбарыг том догдолд оруулла суулийн 27 жилийн тор сэлгэсэн богино хугацааны засаг торийн харалган бодлогын. Гайгаар хойч уе маань хэцуудлээ унэн асуудал хондож бичсэн байна

    Ахмад багг, 2017-11-15 10:36:55, 103.212.118.249Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Маш чухал сэдэв. Одоо хуулбарласан туршилтаа болих хэрэгтэй. Үр дүнгүй, тохиохгүй нь төгсөгчдийн чадвараас харагдаж байна. Бүр дээд боловсролын сургалтдаа ч туршилт хийж байна. Анхаарч залруулах цаг нь болжээ, нөхөд минь!

    Зочин, 2017-11-15 10:57:56, 59.153.113.71Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Одоо мэдэж байгаа юм уу?Мөхөөх ажиллагаа л явахдаж байгаа нь тодорхой

    Зочин, 2017-11-15 11:01:02, 182.160.1.105Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Гадны бодлогыг хэрэгжүүлчихээд дараа нь бид залуу үеээсээ ёс суртахуун, эх оронч үйлдэл нэхэх аргагүй болох нь. Монголчууд эртнээс өөртөө тохирсон, өөртөө зориулсан сургалтын агуулга, дэг жаягтай байсан. Одоо оройтойгүй дээрээ "монгол стандарт" тогтоож, боловсролын салбараа өөд нь татах ёстой. Тэгэхгүй бол гадны өгөөш үмхэж үр дүнд нь монгол юм бүхнийг үгүйсгэж, гадаадыг шүтсэн баахан "цэцнүүд"-тэй боллоо. Түрүүч нь энэ орныг самраад дуусч байна.

    Зочин, 2017-11-15 11:38:12, 49.0.212.110Хариу бичих

  10. Боловсрол сүйрсэн нь үнэн. Үүнийг далимдуулсан үл бүтэх этгээдүүд ч олширч байна. Сэгэн дээр цугласан цөөвөр чононууд. Тэдний нэг нь чи байна. Зайл биздаа. Монгол стандард гэж энэ хорвоогийн хамгийн муу муухай юм байгааг чиний нүд олж харахгүй байнауу. Толгой дээрээ тогоогоо хөмрөөд хагас үх дуртай юм бол. Сүйрэл дээр бас чиний сдардарт гээж юм гарч ирэхүүү. бүү гуц. Хятадын эрлийз би хүртэл дургүй хүрч байна.

    Эрлийз, 2017-11-15 16:21:58, 202.9.40.58

    Таны нэр:

    Тайлбар:

  11. gantshan bolovsrol ch bish buh salbaruud, tomoor harval uls oron maani hogjihgui baigaa ni uls toriin hiirhel, heel hahuulitai shuud holbootoi.Yorongiilogch Battulga, yoronhii said Khurelsukh 2 avilgal, bohir uls toriig tseverlehgui bol Mongol oron maani balarch duusah ni.

    mongol, 2017-11-15 14:04:27, 69.138.91.112Хариу бичих

  12. Яг үнэн. Энэ авлигаар биеээ худалдсан цөөвөр чононууд улс орныг маань бүх талаар сүйрүүлж байна.

    Зочин, 2017-11-15 16:29:02, 202.9.40.58

    Таны нэр:

    Тайлбар:

  13. ГАНТӨМӨРИЙН БОДЛОГО ХАМГИЙН ЗӨВ БАЙСАН ... БИЧИГЧ АНДУУРЧ ... ГАНТӨМӨР ТОГТВОРТОЙ 4 ЖИЛ САЙДАА ХИЙСЭНДЭЭ 12-16 ОНЫ ДУНД ХҮРТЭЛ ... ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ЭВТЭЙХЭН ЗАСААД ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ЯВАХ ЁСТОЙ БАЙТАЛ ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛ ХАГАСЫН ХУГАЦААНД ХАРИН 3 САЙД НЬ ЧАДСАНГҮЙ ШҮҮҮ ... БИ БАГШИЙН ХУВЬД БИЧЛЭЭ

    Зочин, 2017-11-15 16:51:21, 66.181.183.152Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: