sonin.mn
"Түр хороо" гэж дөвчигнөх Бат-эрдэнэ нар гэгдэх дүү нар багш нарын цалин нэмүүлэх түр хороог битгий буруугаар ашиглаад байгаарай. Юун онц шаардлага вэ, ахиад? 
 
Түр хороо хэлэлцээр өрнүүлж байхад түр хорооны нэрээр ингэж бужигнуулж багш нарын нэр хүндийг унагаж, багш хүнийг " тэнэг юм шиг" битгий бодоод, болгоод байгаарай, дүү нар.
 
Түр хороо гэж дөвчигнөх дүү та нар ерөнхий зохицуулагчийн зөвшөөрөл, гарын үсэг, тэмдэггүйгээр түр хороог төлөөлөхгүй. Бас энэ бичгээр түр хорооны эхэлчихсэн хэлэлцээрийг баллуурдахгүй шүү.... 
 
Юун онц шаардлага, юун бичиг бэ? Юун тэмцлийн хурц хэлбэр вэ? 
 
Бат-эрдэнэ нар дүү нар ийм бичиг гаргах эрх ч байхгүй шүү.... Бас шүүхээр яваад үүнийг нэг тийш нь болгох хэрэгтэй болох нь дээ. 
 
Бодит үйлээрээ багш нарыг төлөлөх бодит чадамжийг өөрөө бий болгож хэлэлцээрт орж чадсан багш нарын цалин нэмүүлэх түр хороо гэдэг энэ үнэт үгийг буруугаар ашиглаад эхэлж байгаа нь энэ юм. Одоо удахгүй "багш багшдаа тусалъя" цахим бүлгээр сурталчилгаа бизнес хийх юм байгаа биз. "Биз" ч гэж дээ, сурталчилгаа хийгээд эхэлчихсэн байгаа юм.. Үүнийг бас л бид зохицуулах хэрэг гарах нь дээ... 
 
Зөв зүйлийг буруугаар ашиглаад эхэлдэг муу ёр гэмээр муу зүйл манайд нийгмийн энэ тэнд мөн их байх юм даа, бас гарах юм даа...
 
Түр хороо 4 шаардлага тавиад хэлэлцээрээ эхэлчихсэн бараг гарын үсэг зурах хэмжээнд очсон байхад дүү та нар МҮЭ дагаад л арилж өгсөн... Тэгээд бас одоо  юун онцгой шаардлага, тэмцлийн хурц хэлбэр гээд  эхлэв ээ, бас?
 
Багш нарыг одоо тайван орхи. Гудамны 3 сарын тэмцлийг ордоны хэлэлцээрт хүргэнэ гэдэг өөрөө том амжилт юм. Бат-эрдэнэчүүд дүү нар түр хороог засаг, хэрэв тоож дуудтал, түр хороо гэдгийг түр орхиод өөрсдөө дор дороо багшийн ажлаа, байдаг бол,  хийгээд үзээч....
 
Түр хороог та нар дангаараа, ганцаараа төлөөлөхгүй. Багш нарын цалин нэмүүлэх түр хороо гэж дор нь зүгээр л биччихсэн "онц шаардлага"гэх нааад бичигт тань  тамга ч алга, ерөнхий зохицуулагчийн гарын үсэг ч алга... Тэгэхээр түр хороог түр тайван орхиод түр багшийнхаа ажлыг, байвал л,  ер нь хийвэл  их зөв дөө.. Тэгэх үү? Үүнийг дахин дахин хэлээд байгаа эргэцүүлээч дээ. Дүү нарт л хэрэгтэй гэж ах мунгинаж байгаа хэрэг л дээ.
 
Наад багш нар тань зөөлөн хэлбэл, овлигогүй, хатуу хэлбэл, ашиг хонжоо хайгчдын хорон үйлийн гайгаар түмний ч доог, засгийн ч доог болж дуусах нь...
 
Түр хороог бас та нараас болж түмэн ч тоохгүй, засаг ч тоохгүй болчихоод байна....
 
Буруу, эрүүл бус үйлээс тань болоод доор их идэвхитэй, өрнөлтэй байгаа багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөөх нэгдсэн хөдөлгөөн, тэмцэл тань дээрээ төлөөлөн удирдах субьектгүй болчихоод байна... 
 
Түр хороог зүгээр түр орхи.  Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны нэрийг барьж бужигнуулах нь буруу юм, ийм төлөөлийн чадамж танд болон таныг дагагчдад бас байхгүй юм...
 
Түр хороог түр орхиж зүгээр л багшийн ажлаа,байвал, зүгээр хэсэг тайван хийгээч. Энэ зууртаа, харин, хэлэлцээр, хэлэлцээрийн талууд, тэдгээрийн төлөөлөх чадамжийн талаар эргэцүүлж судлаарай.  Их амбицтай дүү нарт ийм мэдлэг хожмоо хэрэг болж юун мэднэ. 
 
Ахын ийм л зөвлөгөөг түр хороог төлөөлөх чадамжгүй атлаа түр хороо гээд дөвчигнөж яваа дүү нартаа өгч байна. 
 
Зөв бусыг засах зөвлөгөөг дүү нар өгөх ахын хэрэг.  Ахын зөвлөгөө авах эсэх нь дүү нарын хэрэг бөлгөө. 
 
 
Ц.Лувсандорж