Монгол Улсын нэрт геологичдын нэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяаг салбарынхан нь “Давс”-ны хэмээн овоглодог. Ажил, мэргэжилдээ эзэн болж, түүгээрээ нэршиж, овоглуулах хүртэл ажиллана гэдэг тухайн хүний хөдөлмөр зүтгэл, сэтгэлийн илэрхийлэл биз ээ. Ж.Сумъяа Архангай аймгийн Сант сумын уугуул. Гэхдээ бага насаа Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнгөрүүлсэн хүн. Эгч, хүргэн ах хоёр нь багш байсан болохоор багаасаа ном уншиж, өөрийгөө дайчилж ирсэн тухайн үеийн оюунлаг хүүхдүүдийн нэг. Тэр үеийн 17-18 мянган үгтэй толь бичгийг цээжилчихсэн байсан нь түүний хувьд том дэвшил байж.
Орос хэлэнд үеийнхнээсээ гаргууд, толгой сайтай сэргэлэн хүү Бямбын Ренчин гуайд захидал бичиж харилцаж байсан түүхтэй. Түүнийг хүүхэд байхад Польшийн залуу эрдэмтэд дэлхийд ноёрхож байж. Одоогийнхоор бол газар зүйн том судалгаа явж байжээ. Хэл ус мэддэгийн хувиар газар зүйн шинжлэх ухааны талаар сонирхон олон ном, зохиол судалж, тэр үеэс өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн гэдэг. Ингээд геологич болбол өөрийгөө яаж бэлдсэн байх ёстой юм гэдэг чухал асуудалд ямар нэгэн юмнаас айж эмээхгүй шамдан орсон нь энэ салбарт давсны судалгаанаас эхлээд олон эрэл хайгуул, үр бүтээлтэй ажлын суурийг тавьж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хүртэл хөдөлмөр зүтгэлээ улс эх орондоо зориулсан байна.
Ж.Сумъяа МУИС-ийн Геологи газар зүйн ангид суралцаж төгсчээ. Академич Р.Барсболдын удирдлагад суралцаж, тухайн үеийн багш нар шавь нараа бие даалгаж сургадаг байсан учир тэр л ном журмаас гажсангүй. Гэхдээ багшийн зааснаас илүүг сурах хүсэлдээ хөтлөгдөн өөрийгөө дайчилсан нь олонтаа. Сургуулиа төгсч ажлын талбарт гарахад Геологийн яаманд хуваарилагджээ. Тэр үед ихэнх нь ЗХУ, Чех улсад сургууль төгссөн хүмүүс даргын албанд очдог байж. Монгол Улс даяар хөдөө аж ахуйг хөгжүүлэх том асуудал тулгамдаж байсан үе санж. Тэр үеэс л хөдөө аж ахуйд хэрэглэх давсны хэрэглээ их болж үйлдвэрүүд шинээр баригджээ. Хоолны давс гэхэд л 1500 үйлдвэрт ашиглагддаг. Тэр болгоныг гадаадаас авахгүй гэдэг үүднээс манай улс дотооддоо давсны судалгааг эхлүүлсэн байна. Энэ үеэс Ж.Сумъяа давсны судалгаа руу оржээ.
Давсны судалгаа хийх хэцүү, голдуу зун судалдаг. Нууранд өрөм, хүрз бариад явах хүнд хөдөлмөр. Энэ ажлыг хийж зовлонг нь биеэрээ мэдэрч явсан болохоор янз бүрийн асуудал дэвшүүлж үзэж. Тэр дотроос “Яагаад өвөл судалж болохгүй гэж. Өвөл судалгаагаа хийчихье. Зун ажиглалтын цэгүүд байгуулъя” гэснээр судалгааны шинэ арга барил гаргаж ирж, түүндээ урамшин ид ажилдаа гаршин ажиллах болжээ. Тэр үед “Давс”-ны дөрвөн ч анги гарч ажилласны хамгийн отгон дарга нь “Давс”-ны Сумъяа юм. Энэ ажлыг гардан авахад зааж сургах хүн олон байсан ч тэрээр давхар ном, сурах бичиг судалж, түүнээсээ мэдэхгүй зүйлээ мэдэж авдаг байжээ. Учир нь “Давс”-ны ангийн өмнөх дарга нь түүнд ажлаа хүлээлгэж өгөөд сайд болж дэвшсэн учраас “Би энэ ажлыг нь унагаахгүй авч явах ёстой” гэсэн үүрэг хариуцлага ирсэн аж. Ийнхүү 25 жил “Давс”-ны ангийг удирдаж, ангийн дарга, ерөнхий геологич хийсэн хүн энэ салбарт Ж.Сумъяагаас өөр байхгүй ажээ.
1945 онд Америкийн нэгэн мужид содны том ордыг дэлхийд анх удаагаа нээсэн бол Монголд 1942 онд бас нэгэн геологич нээсэн нь Увс аймгийн Буултын нууранд судалгаа хийсэн Ж.Сумъяа юм. Тэндээс доод тал нь хоёр метр зузаан содны эрдэс нээсэн бөгөөд содны эрдэс нь байгальд ховор байдаг. Тэрээр дандаа давсаар дагнаж судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байсан болохоор геологийнхон “Давс”-ны Сумъяа гэж нэрлэсэн байна. Энэ хугацаанд тэрээр шинжлэх ухааны номууд, сурах бичиг, уран зохиол, түүх, яруу найргийн түүвэр бичиж, хэвлүүлсний дотор Давст уулын талаар ч бичсэн байдаг. “Давст уулыг яагаад Орост өгсөн бэ” гэдэг эрэл хайгуулыг ч олон жил хийж ирсэн. Өдгөө тэрээр “Давст уулыг тувачуудтай хамтраад ашиглаж байсан хэдий ч Тувачууд өгөхгүй болохоор нь 1958 оноос Оросын нутгаас хязгаарлаж байснаас эхлээд энэ асуудлын эргэн тойронд шинжлэх ухааны баримт, мэдээллээр баяжуулсан бодит түүхийг бичиж, уншигчдадаа хүргэхээр зэхэж байна. Үнэндээ Давст уулын бодит түүхийг “Давс”-ны Сумъяагаас илүү мэдэж, бичих нь хэн бол гэсэн хүлээлт ч энэ салбарынхны дунд бий болжээ.
Ш.Оюунжаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хүний нь магтах гээд бна уу давсыг нь
Хун тайж Давааням юм болов гэж харав. ккк Одоо ч мундаг гоёдог болжээ
Гоё л байна шдээ.
TSEDENBAL OROSD UGUU BIZDEE.TER DAVST UULIIG CHINI.AAN.BORJIGON.
Монгол, Оросын хилийн Давст уулыг Оросын хүргэн Ю.Цэдэнбал тал засаж бэлэглэсэн юм гэж бичиж ярих нь түүх сонирхдоггүй, үнэнийг үгүйсгэхээс сийдэггүй хүмүүсийн ярих шуугиулах дуртай сэдвийн нэг байлаа. Түүхийн хөдлөшгүй баримт сөхөж үзвэл 1932 онд явагдсан Монгол, Тувагийн хилийн 2-р хэлэлцээрийн 4-р сарын 2-ны өдрийн тогтоолд: "Давст уул болвоос Тагна-Тува ард улсын давсны хангалтын ганц газар болох тул Тагна-Тува ард улсын газар нутагт оруулав" гэжээ. Энэ хэлэлцээрийн дүнг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн , хурлаар хэлэлцэн, уг тогтоолыг хэвээр баталж, Тувагийн талд албан ёсоор мэдэгджээ. Энэхүү шийдвэр гарч байхад Ю.Цэдэнбал 16 настай хүүхэд Эрхүүд суралцаж байжээ.. Эдгээр баримтаас үзэхэд Давст уулыг Ю.Цэдэнбал бэлэглэсэн гэх буюу түүгээрч барахгүй Орос, Монголын одоогийн хилийн шугамаас 20 км гаруй наана түүний төрсөн газар Цагаанбурааг хилийн цаана оруулж өгсөн мэтээр зарим хүний ярьж бичих нь харамсалтай бөгөөд ичгүүртэй эндүүрэл юм. Дараа нь 1932 оны гэрээгээ дангаар цуцалж Давст уулыг авах гэж 26 жил маргалдсан боловч "жижигхэн" Тувад "алдсан" уулыг "том" ЗХУ-аас эргүүлж авч чадсангүй, 1958 онд Л.Цэндийн удирдсан хилийн комисс мөн л ЗХУ- ын нутаг гэж тооцсоноор асуудал нэг хэсэгтээ шийдэгджээ. Ю.Цэдэнбал өөрийн ард түмний язгуур эрх ашгийг тууштай хамгаалах, бусад ард түмний эрх ашгийг ч гүн хүндэтгэх зарчмыг баримталж байсны дүнд түүний засаглалын үед манай 3485 км хойд хил хязгаар олон арван жилийн турш будлиан самуунгүй зөрчил хямралгүй, хэрүүл маргаангүй, амар жимэр, энх тайван, найрамдал нөхөрлөлийн хил байж, нутгийн ард түмний өдөр тутмын харилцаацд ч бие биесээ хүндэтгэн харилцан эрх ашгаа дээдлэх жишээ баримтыг үзэж болох орчин байсаар ирсэн юм.
Давст уулыг Туваагийн нутагт оруулсан Засгийн газрын тогтоол энд оруулав. Ю.Цэдэнбал буруутай мэтээр улигладаг хүмүүс анхааралтай судлаарай. Тэр үед Цэ дарга Эрхүүд Бэлтгэл ангид сурч , оюутан ч болж амжаагүй үе байждээ.