sonin.mn
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын эрх баригчид сүүлийн таван жилд хээл хахууль болон бусад хэлбэрийн авлигад холбогдсон намын гишүүн, төрийн албан хаагчидтай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэсэн байна гэж Хятадын коммунист намын Сахилга батын асуудал шалгах төв комиссын нарийн бичгийн даргын орлогч Ян Шяоду пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Сүүлийн таван жилд 2,6 сая гаруй хэрэг мөрдөн шалгаж, 1,5 сая хүнд шийтгэл ногдуулсан. Үүнээс 58 мянга орчим яллагдагчийн хэргийг шүүхээр шийдүүлсэн. Намын эгнээнд болон төрийн албанд авлигатай идэвхтэй тэмцэж байгааг эдгээр тоо баримт гэрчилж байна. Бид практик аргачлал баримталж, алдаан дээрээ суралцаж, тэдгээрийг давтахгүй байхыг хичээж байгаа бөгөөд үүнийг “өвчтнийг” (нийгмийг) аврах боломж олгодог урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй харьцуулж болох юм” гэж Ян Шяоду тэмдэглэсэн байна.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг