sonin.mn
КАБУЛ. /Ройтерс/. Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэн Афганистанд хоёр газарт халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амь үрэгдсэн тухай  “Ройтерс” агентлаг мэдээллээ.
 
Афганистаны ДХЯ-ны мэдэгдсэнээр, тэсрэх төхөөрөг ачсан нэгэн тээврийн хэрэгсэл мягмар гарагт тус улсын Пактия мужийн Гардез хотын цагдаагийн хэлтсийн хашааг дайрчээ. Машин дэлбэрсний дараа босогчид цагдаагийн газар руу дайран орсон байна. Босогчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн бараг дөрвөн цагийн турш буудалцсан аж. 41 цагдаа, иргэн амиа алдаж, 160 орчим хүн шархадсан гэж яамны албаны хүмүүс хэлэв.
 
Мөн өдөр тус улсын зүүн өмнөд нутгийн Газни мужид амиа золиослогч этгээд нутгийн захиргааны ордны ойролцоо дэлбэрэлт үйлдсэний улмаас 20 цагдаа болон энгийн номхон иргэн амь үрэгдсэн байна.
 
Энэ хоёр халдлагын хариуцлагыг “Талибан” бүлэглэл өөртөө хүлээжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг