sonin.mn
ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн нийслэл Лондон хотын “Парсонс-Грин” метроны буудал орчимд хутгаар зэвсэглэсэн этгээд нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, орон нутгийн цагаар даваа гарагийн 19:30 цагийн үед энэ хэрэг болсон байна. Өнгөрсөн сард тус буудалд террорист халдлага болсны улмаас 30 хүн шархдаж байсан билээ.
 
Өчигдөр орой болсон хэрэгтэй холбогдуулан нэгэн этгээдийг баривчилж, байцааж эхэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг