Ирэх бямба гарагт Богд хааны ордон музейг үнэгүй үзүүлнэ

Нийтэлсэн: 2017-10-17 16:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музей энэ сарын 21-ний бямба гарагт үзэгч олон түмэнд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
 
Энэ үеэр Монголын орчин үеийн шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадыг олон нийтэд танилцуулах юм. 
 
Бямба гарагийн 14 цагт эхлэх уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэлгэгдэн олны хүртээл болох юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: