sonin.mn
СӨҮЛ.  /ТАСС/.  НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2018 онд БНАСАУ-д бүх нийтийн хүн амын тооллого явуулахад зориулан Өмнөд Солонгос улс 6 сая ам.доллар гаргана гэж мягмар гарагт Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Бид хүн амын тооллогыг  НҮБ-ын Хүн амын сангийн техникийн тусламжтай явуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Найдвартай, орчин үеийн аргаар тооллого явуулах нь Умард Солонгосын нийт хүн амын талаархи мэдээллийг бүрэн дүүрэн гаргах боломжийг олгох юм. Манай яам энэ асуудлаар НҮБ-тай яриа хэлэлцээ хийнэ” гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албан тушаалтан мэдэгдсэн байна. 
 
Өмнөд Солонгос улс хамгийн сүүлд 2008 онд БНАСАУ-д хүн амын тооллого явуулахад 4 сая ам.доллар зарцуулсан аж.
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг