Дэлхийн хүнсний өдөр: Дэлхийд хүн амын 11.3 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна

Нийтэлсэн: 2017-10-16 15:00:56

ВАШИНГТОН. /АП/. Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна.  НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллагыг 1945 оны 10 дугаар сарын 16-д үүсгэн байгуулж байжээ. Энэ өдрийг дурсан 1979 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-ний өдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. 
 
Энэ өдөр дэлхийн хүнсний аюулгүй байдал, ядуурал, өлсгөлөн зэрэг тулгамдсан асуудалтай тэмцэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг улс орнуудад НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллага болон олон  улсын ТББ-ууд уриалдаг байна.
 
2017 оны 10 дугаар сарын 16-ний энэ өдөр “Дэлхийн хүнсий өдөр”-ийг дэлхий нийт “Цагаачдын ирээдүйг өөрчлөх нь: Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хөдөөгийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд хөрөнгө оруулцгаая!” уриан дор тэмдэглэцгээж байна.
 
Өнөөдөр дэлхийн хүн амын 11.3 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд 805 сая орчим хүн өдөрт хоол хүнсээр дамжуулан авбал зохих 2100 калорийг авч чадахгүй байна.
 
2010 оны тооцоогоор, дэлхийн хэмжээнд жилд 7.6 сая хүүхэд буюу өдөрт 20 мянга гаруй хүүхэд амиа алддаг бөгөөд тэдний бараг тэн хагас нь хоол хүнсний дутагдлын улмаас амиа алдахад хүрч байна.
 
Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн бараг 98 хувь нь ядуу буурай улс орнуудын иргэд аж. Хөгжиж буй улс орнуудад 15 хүүхэд тутмын 1 нь өлсгөлөнгөөс улбаатай өвчний улмаас таван нас хүрэхээсээ өмнө хорвоог орхиж байна.
 
Өнөөдөр дэлхийн хэмжээнд тураалдаа орсон 5-аас доош насны 155 сая хүүхэд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. ардчлал нэрээр халхавчилсан капитализмийн мөнхийн дагуул бол ядуурал, үгүйрэл, өлсөглөн гэдгийг манай тэнэгтсэн намчирхагчид ойлгоосой

    зочин, 2017-10-16 17:43:22, 49.0.218.168Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. archaatai n amidarch archaagui n uhdeg horvoo!hereggui hunii iluudel bolson humuus busdiig hundelhgui bna.yooy heleh ug alga daa.buduuleg delhiin doog mongolchuud bitgii bolooroi.chi omog bardam mongol hun gedgee bitgii martaarai!uchirahk zovlon chinii l asuudal!

    zochin, 2017-10-17 03:03:43, 98.226.83.151Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: