"Эрэгтэй Мона Лиза"-г дуудлагаар худалдана

Нийтэлсэн: 2017-10-13 14:34:38

НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Сэргэн мандалтын үеийн аугаа уран зураачдын нэг Леонардо да Винчийн нэгэн бүтээлийг ирэх сард болох дуудлага худалдаагаар 100 сая долларын үнэд хүрч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Энэ нь баруун гараа өргөж, зүүн гартаа болор бөмбөрцөг барьснаар Есүс Христийг дүрсэлсэн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг аж.
 
“Ертөнцийг аврагч” уран зургийг 1500-гаад оны үед зурсан гэж үздэг байна. Энэ зураг одоо Европын нэгэн уран зураг цуглуулагчийн эзэмшилд байдаг гэнэ.
 
Дуудлага худалдаа ирэх сарын 15-нд болно гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: