Ш.Батсайхан: Хот хоорондын тасалбарыг ТҮЦ машинаас авдаг болно

Нийтэлсэн: 2017-10-13 08:34:04

Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханаас тодрууллаа.
 
-Авто тээврийн үндэсний төвөөс энэ оныг “Авто тээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Ямар ажлууд хийсэн бэ?
 
-Хилийн боомтын онцлогт тохирсон тээвэр төлөвлөлтийг нэгдсэн графикт оруулан зохион байгууллаа. “Сита”Олон Улсын байгууллагын гишүүн байгууллага болж, осолгүй тээвэрлэлт зохион байгуулах ажилд нэгдсэн.
 
Мөн тээврийн хэрэгслийн шинэчлэл, бүртгэл, авто үйлчилгээний нэгдсэн хөтөлбөр, дотоодын ачаа тээврийн бүртгэл, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа гэсэн ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Мөн саяхнаас цахим тасалбар борлуулалтын системийг туршиж ашиглалтад оруулсан байгаа.
 
-Цахим тасалбар борлуулалтын системийн талаар тодруулахгүй юу?
 
-Бид хот болон улс хоорондын тасалбарыг бичих ТҮЦ машин туршсан. Энэ нь амжилттай болсон учраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцаж байна. Энэ машиныг нийслэлийн үйлчилгээний төвүүдээр байршуулахаас гадна орон нутагт хүргэх юм. Хэрэгжээд эхэлбэл зорчигчид тасалбар бичүүлэх гэж явах шаардлагагүй болно.
 
Ш.Оюунжаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-13 13:56:53, 202.179.26.29Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: