Голомт банк Монгол улсад анх удаа төлбөрийн картын системийн аюулгүй байдлыг хангагч Pcidss стандартыг бүрэн хэрэгжүүллээ

Нийтэлсэн: 2017-10-12 17:00:48

Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн хэрээр картын мэдээлэл алдагдах, луйврын гүйлгээ ихсэх хандлагатай байна. Иймд Голомт банк нь Монгол Улсад анх удаа төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын PCIDSS стандартын хамгийн сүүлийн 3.2 хувилбарыг, карт гаргагч болон хүлээн авагч хоёр талдаа зэрэг нэвтрүүлж, PCI консулаас 2017.07.26-ны өдөр батламжаа гардан авлаа.
 
Бидний өдөр тутмын санхүүгийн хэрэглээ болсон төлбөрийн картанд картын дугаар, карт эзэмшигчийн овог нэр, картын хугацаа, интернэтээр гүйлгээ хийх тохиолдолд хэрэглэгддэг CVV код зэрэг олон чухал мэдээлэл агуулагддаг бөгөөд ихэнх нь PCIDSS стандартаар хамгаалагдсан байдаг.
 
Иймд Голомт банк  тус стандартын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийг нэвтрүүлснээр  нийт карт эзэмшигчдийн КҮБ, И-КҮБ, АТМ дээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм. Мөн төлбөрийн картын зах зээлд олон улсын байгууллагуудаас гаргаж буй бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг стандартын дагуу нэвтрүүлэх бүрэн боломж нээгдэж байна. 
 
Анх 2004 онд American Express, MasterCard Worldwide, Visa Inc зэрэг төлбөрийн картын дэлхийд алдартай зах зээлийн томоохон төлөөлөгчид  хамтран PCI консулыг үүсгэн байгуулсан бөгөөд карт эзэмшигчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх PCIDSS аюулгүй байдлын стандартыг баталсан юм. 
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. gd job

    Зочин, 2017-10-13 14:11:45, 202.179.24.84Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. нүүр, гарын хээ таньдаг болж байгаа бх дөө. Нулимаад л таньдаг бол амар ч юмуу? Шүлсээр DNA танина гэсэн үг. Интернет, Фб нэвтрэлт гм.

    Зочин, 2017-10-14 19:28:29, 49.0.213.168Хариу бичих

  4. тэгэхгүй худлаа хардаад л. АНУ ёстой тэнэгтэж өгч байнаа.

    Зочин, 2017-10-14 19:29:36, 49.0.213.168

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: