sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Калифорни муж улсад хүчтэй салхитай, хуурай уур амьсгалтай байгаатай холбоотойгоор ойн түймэр хурдацтай хүрээгээ тэлсний улмаас амиа алдагсдын тоо 21 болж нэмэгдээд байгаа тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
 
Калифорни муж улсын захирагч Жерри Браун болон ОБЕГ-ынхан лхагва гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ “Түймэрт 60 мянга орчим га газар өртөөд байна. Гал түймэрт 3500 орчим айлын орон гэр болон дэлгүүр шатаж сүйтгэгдэж, амиа алдагсдын тоо 21 болж нэмэгдээд байна” гэжээ.
 
Тус муж улсын хэмжээнд одоо 20 гаруй газар түймэр асаж байгаа аж. Гал түймэртэй тус муж улсын болон хөрш муж улсуудын 8000 гаруй гал сөнөөгч тэмцэж байна.
 
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэгдсэн гал түймрийн улмаас мөн 380 орчим хүн сураггүй болоод байгаа аж.
 
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг