Шри-Ланкийн иргэн шулуун гэдсэндээ 1кг алт нуусан байжээ

Нийтэлсэн: 2017-09-25 14:01:31

КОЛОМБО. /Би-Би-Си/. Шулуун гэдсэндээ 1 орчим кг алт болон алтан эдлэл нуун хил давахыг завдсан нэгэн эрэгтэйг Шри-Ланкийн холбогдох албаны хүмүүс баривчлан саатуулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
 
Шри-Ланкийн Гаалийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын 45 настай иргэн 29.37 мянган долларын үнэд хүрэх  904 гр алт болон алтан эдлэлийг шулуун гэдсэндээ нуусан байжээ.
 
Түүнийг  өчигдөр Шри-Ланкийн нийслэл Коломбо хотын Олон улсын нисэх онгоцны буудалд Энэтхэг рүү явах гээд байж байхад нь баривчилсан аж.
 
Сэжигтэн нэг л сэжиг бүхий харагдаад, эвгүй алхаад байх шиг санагдахаар нь шалгасан гэж гаалийн байцаагч ярьжээ.
 
Дубай, Сингапур зэрэг газраас алтыг хямд үнээр худалдаж аваад, Энэтхэгт аваачин өндөр үнэд хүргэх зорилгоор дээрхтэй адил нууцаар хил гаргах гэж байсан олон тохиолдлыг Шри-Ланкийн гаалийнхан урьд өмнө нь илрүүлж байжээ.
 
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Шри-Ланкийн иргэн нэгэн эмэгтэй 314.5 гр алтыг мөн шулуун гэдсэндээ нуун Энэтхэг рүү явах гэж байгаад баригдсан байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: