sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар Морингийн даваа орчимд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаар НОБГ-аас мэдээлэв.
 
Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн Х хорооны нутагт өнгөрсөн сарын 26-нд малын шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоосон юм. Тус хэсэгт Дундговь аймгийн Адаацаг сумаас авч ирсэн хоёр үхрээс шүлхий илэрсэн тул усгалд оруулсан байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул цуцлах шийдвэр гаргасан байна.
 
Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн шүлхий өвчний гурван голомтод тавьсан хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Дээрх газруудад Нийслэлийн онцгой комиссын гишүүд 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг